Хөвсгөл аймагт хоёр өдөр дараалан газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт хоёр өдөр дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт хоёр өдөр дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр /2021.04.16/  шөнийн 00.42 цагт 5.1 магнитуд, 03.46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Хороо багийн Хачим гэдэг газар давтамжтай газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар илгээсэн байна.

Мөн тус газарт  дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 02.14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг талаар мэдээлж байв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж