Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.16/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, April 15, 2021
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.УУГАНБАЯР:
-Монгол Улсад сүүлийн 24 цагт 11883 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1107 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 19672 болсон байна. Covid-19 халдварын улмаас зургаан хүн нас баржээ. Ингээд Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 37 боллоо.
Тодруулбал, 34 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан бол 49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 76 настай эмэгтэй онош нь энэ сарын 7-нд батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан бол 64 настай эмэгтэй энэ сарын 12-нд батлагдаж, мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан. Халдварын улмаас нас барсан 58 настай эрэгтэйгийн хувьд гуравдугаар сарын 15-нд батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан бол 62 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч гарснаар нийт халдварын 11044 хүн эдгэрээд байгаа юм. Шинээр бүртгэгдсэн халдварын 1024 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийт халдварын тоо 16759 болсон бол, орон нутагт нэмж 84 нь тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2359 боллоо.
Халдварын тархалтыг аймгуудаар нь авч үзвэл,
- Дархан-Уул аймаг- 4
- Орхон – 12
- Дорнод аймаг-1
- Сүхбаатар аймаг- 2
- Дундговь аймаг- 8
- Өвөрхангай аймагт- 4
- Баянхонгор аймагт- 2
- Архангай аймаг- 19
- Төв аймаг-17
- Хэнтий-2
- Сэлэнгэ-3
- Увс-3
- Ховд аймаг-7 тохиолдол тус бүр батлагдаад байна.
Улсын хэмжээнд 3025 хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс,
- 2048 хүний бие хөнгөн
- 723 хүний бие хүндэвтэр
- 201 хүний бие хүнд
- 53 хүний биеийн байдал нэн хүнд байна. Гэрийн тусгаарлалт, эмчилгээнд 1090 хүн байна. Ойрын хавьтагч болсон 10946 хүн тусгаарлалтад байна.
Холбоотой мэдээ