Агааржуулалтын хоолойд хог шатсаны улмаас гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Агааржуулалтын хоолойд хог шатсаны улмаас гал гарчээ

Агааржуулалтын хоолойд хог шатсаны улмаас гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Санто смарт апартмент” орон сууцны 16 дугаар давхарт өнөөдөр /2021.04.16/  09.00 цагийн орчимд гал гарчээ. Нийслэлийн Онцгой байдлын  газрын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Азаар галын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд барилга дотор байсан бүх хүмүүсийг гаргажээ. Албаны эх сурвалж "Тус орон сууцны 16 давхрын агааржуулалтын хоолойд хог шатсаны улмаас гал гарсан" гэлээ.

Одоогийн байдлаар галын улмаас угаартсан хүмүүсийг түргэн тусламжийн машинд үзлэгт  оруулж, биеийн байдал хүнд хүмүүсийг эмнэлэг рүү авч явжээ. Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр 16 давхарт барилгын ажил хийж байсан гэв. Хэргийн газарт ОБЕГ,  цагдаагийн бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж