Хилээр нэвтрэх ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарна | News.MN

Хилээр нэвтрэх ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарна

Хилээр нэвтрэх ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарна

Хилээр нэвтрэх ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах автотээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын тал түр хугацаагаар хязгаарласнаас хүнс, ачаа тээврийн эргэлт саатаж байгааг хэвийн болгох талаар  ярилцлаа.

Цар тахалтай холбогдуулан тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд хэлээд,  үүнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, ялангуяа гэрээний дагуу вакцин худалдан авах, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахаар тохиролцов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-04-16 103.26.194.28

Төлөгнүүдээ эм дуусаа. Тэр эм тээврийн машинуудыг ядаж хамгийн түрүүнд оруулчаач. Та нарын новшийг эмийн бүртгэлд чинь одоог болтол бүртгэгдээгүй эмийг чин гаднаасq захиалж авдагшд 🤦🏻‍♂️

Avatar

Зочин 2021-04-16 66.181.161.84

Монголчууд Хятадуудыг цар тахалд нэрвэгдэж хэцүү байх үед нь 30000 хонио бэлэглэж, бас бус тусламж үзүүлж байсныг Хятадууд яагаад мартаад одоо биднийг цар тахалд нэрвэгдэж хэцүү болж байхад яагаад хилээ хааж байгааг ойлгохгүй л байна шүү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж