"Синофарм"-ын вакциныг хорио дуусахаас өмнө оруулж ирнэ | News.MN

"Синофарм"-ын вакциныг хорио дуусахаас өмнө оруулж ирнэ

"Синофарм"-ын вакциныг хорио дуусахаас өмнө оруулж ирнэ

"Синофарм"-ын вакциныг хорио дуусахаас өмнө оруулж ирнэ

Монгол Улсын Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас 900 мянган тун "ВероСелл" вакцин, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас нэг сая тун "Спутник V" вакциныг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс 300 мянган тун "ВероСелл" вакцинаа хүлээн авсан. Одоо Хятадаас 600 мянган тун "ВероСелл" мөн ОХУ-аас нэг сая тун "Спутник V" вакцин авахаар ажиллаж байгаа юм.

Төлөвлөгөөний дагуу энэ сарын 9, 10-нд 600 мянган тун "ВероСелл" вакцин ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон тул нийслэл дэх дархлаажуулалтыг энэ сарын 25-ныг хүртэл түр зогсоогоод байгаа билээ.

ХӨЛ ХОРИО ДУУССАНЫ ДАРАА 160 ЦЭГТ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙНЭ

Тиймээс захиалсан вакцин хэзээ орж ирэх, хэзээнээс иргэдийг дахин дархлаажуулахыг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Холбогдох байгууллагууд вакциныг яаралтай оруулж ирэх боломж бүрийг ашиглан ажиллаж байгаа. Энэ сарын 20-ноос Хятадаас 600 мянган тун "ВероСелл" вакциныг үе шаттайгаар оруулж ирэхээр ажиллаж байгааг бидэнд мэдэгдсэн. Ороод ирсэн тохиолдолд дархлаажуулалтын цэгүүдэд тараана. "Спутник V" вакциныг ч мөн ойрын хугацаанд оруулж ирэхээ талууд мэдэгдсэн. Тус вакцинаар 18-аас дээш насны иргэдийн эхний тунг хийнэ. Энэ удаад орж ирэх "ВероСелл" вакцинаар хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүст мөн 18-аас дээш насны вакцины эхний тунгаа аваагүй хүмүүст хөл хорионы дараа дархлаажуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ вакцин ирсний дараа дахин төлөвлөгөө гаргаж болно. Нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулахдаа хэд хэдэн үе шаттай явагдана. Одоогоор 630517 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ сарын 25-ныг дуустал буюу бүх нийтийн хөл хориог дуустал дархлаажуулалтыг зогсоосон. Хөл хорионоос өмнө 68 цэгээр дархлаажуулалт хийж байсан бол одоо 160 болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн өөр эх сурвалжийн мэдээллээр дөрөвдүгээр сарын 21, 23, 26, 30-нд Хятадаас дөрвөн удаа вакцин татан авалт хийхээр талууд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Мөн вакциныг шинээр буюу нэмж авах чиглэлээр ч яриа хэлэлцээ хийж байгаа юм.

ДӨРВӨН ТӨРЛИЙН 800 МЯНГА ГАРУЙ ТУН ВАКЦИН ХҮЛЭЭН АВЧЭЭ

Монгол Улсын хувьд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Одоогоор 630517 хүнийг вакцинд хамруулаад байгаа юм. Мөн "АстраЗенека", “Синофарм” компанийн "ВероСелл", "Спутник V", "Файзер" зэрэг дөрвөн төрлийн нийт 800 мянга 140 тун вакцин хүлээн авсан юм.

  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун АстраЗенека вакцин
  • Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар 300 мянган тун “Синофарм”-ын "ВероСелл" вакцин
  • Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас 10 мянган тун "Спутник V" вакцин
  • Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар 14.400 тун “AstraZeneca” вакцин,
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар 25.740 тун “Файзер” вакцин,
  • Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 300 мянган тун "ВероСелл" вакциныг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зөв бодлого зөв хөгжил 2021-04-16 122.201.21.245

Яагаад Хятад вакцин оруулж ирээд цөөхөн Монголчуудаа хороогоод хорлоод байгаа юм бэ? дуркуудаа. Ман – Хятадаас их хэмжээний мөнгө авчихаад Монголчууд дээрээ туршилт хийгээд байгаа юмуу? Дэлхийн банкнаас вакцин ав гэж өгсөн 50,7 сая доллар хаана байна? Монголын 3 сая хүнд хийх оросоос авах вакцины үнэ ниитдээ
10 сая доллар болох юм билээ… бүсад мөнгийг нь Хүрэлсүхийн сонгуульд зарцуулах гээд гударцана уу?

Avatar

Зочин 2021-04-16 109.70.100.45

>>> Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

Zochin 2021-04-16 64.119.22.38

naad neg hyatad vaktsinaa boliochee lalruudaa, hudlaa ard tumen deeree biznes hiigeed baih yum! hyatad vaktsin humuus hiilguulsnii daraa haldvartai humuusiin too iheseed baina shdee maluudaa!!!

Avatar

Зочин 2021-04-16 202.179.27.141

ХОЙШИЛСОНЫ ШАЛТГААНЫ учир нь Antibody-dependent enhancement (ADE) https://en.wikipedia.org/wiki/Antibody-dependent_enhancement

Avatar

Зочин 2021-04-16 202.179.27.141

жунго вакцины буянд асуудал сэдэрсэн болж байндаа

Avatar

Зочин 2021-04-16 202.55.188.100

Magtaad baidag oros ah nar chini donhoj 20000 valtsin l niiluuleed bna gologniudee uhaantai baigaach. Vaktsinaar l tsar tajliig dardag yum shu

Avatar

Зочин 2021-04-16 202.9.40.200

orosuud vaccine niiluulj ehleegui baigaa biz dee?

Avatar

Зочин 2021-04-16 202.55.188.100

Хятадууддаа баярлалаа. Хурдхан л 2р тунгаа хийлгэе. Оркууд битгий хийлгээрэй урдуур чинь орж тариулья.

Avatar

Зочин 2021-04-16 1.231.177.4

Хятад вакцин хийлгэх дуракууд байгаа юу

Avatar

/*-*/ 2021-04-16 49.0.142.40

Xятад вакцин оруулж ирэхийг эсэргүүцэж байна ! Спутник оруулж ирээчээ хар малуудаа !

Avatar

Ринчендулам гуай 2021-04-16 192.82.71.116

Ринчендулам сэтгүүлч гуай! Тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон гэдэг чинь юу юм? Та төрийн албаны хүн биш, жаахан тодорхой бичвэл яасан юм. Тодорхой шалтгаан гэдэг чинь юу юм.

Avatar

Зочин 2021-04-16 66.181.177.219

Хүрэлсүхээс асуу.

Avatar

Зочин 2021-04-16 202.179.26.147

Antibody-dependent enhancement (ADE) https://en.wikipedia.org/wiki/Antibody-dependent_enhancement

Avatar

Зочин 2021-04-16 192.82.75.222

Astra Zeneka вакцин нь хэзээ ирэх юм бол эхний тунгаа хийлгэсэн хүмүүс яах болж байна даа?

Avatar

Зочин 2021-04-16 66.181.177.219

Шимпанзе болно.

Avatar

чебурашка 2021-04-16 202.126.88.46

БҮХ ЮМЫГ ДАНДАА ИРЭЭДҮЙ ЦАГТ ЯРИХ ЮМ АА? ТЭГЭХ ГЭЖ БАЙНА ТЭГНЭ ИНГЭНЭ Ч ГЭХ ШИГ. ОДОО ЦАГААР ЯРИАЧ ЭЭ? ӨНӨӨДРӨӨР? ӨДИЙД ЗҮГЭЭР Л АМЛАСАН ЁСООРОО 2 ДОХЬ ТУН, ЗАРИМЫНХ НЬ ЭХНИЙ ТУНГ НЬ ХИЙГЭЭД Л МАШ ОЛОН ХҮН ХАМРУУЛЧИХ БОЛОМЖТОЙ БАЙСАН БИЗ ДЭЭ. ЭНЭ БОЛ ЦЭВЭР ЗГ-ЫН АЖИЛЫН АЛДАА. АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЧАЛЧИХААС ЦААШГҮЙ

Avatar

зочин 2021-04-16 139.5.218.219

Наад Хятад вакцинаа болио!битгий оруулж ир

Avatar

bayan zurkh 3-r khoroo undur. nadtan 2021-04-16 66.181.181.40

sain baina
khurdan vaccinjuultaa. bukh. irgeddee
khiij. duusgaaraa
amjilt. khusie
eruul mendiin. tuluu. zutgej. baigaa. bukh. khimusdee. bayar. khurgie
amjilt khusie

Avatar

zolboo 2021-04-16 66.181.190.97

Za yamar ch gesenvaksin ireh yum bn. Bolj bn sh dee

Avatar

иргэн 2021-04-16 202.131.236.170

Энэ чинь сайн, ойлгомжтой мэдээлэл байна. Баярлалаа.

Avatar

Зочин 2021-04-16 66.181.190.55

ДАХИАД Л ЭХНИЙ ТУНГИЙН ДАРАА БӨӨН АСУУДАЛ БОСГОНО ДОО, ЭНЭ МАЛНУУД. ИТГЭХИЙН АРГА БАЙХГҮЙ ХУЛГАЙЧУУД.

Avatar

Зочин 2021-04-16 66.181.161.10

Shinjaan shig huis temtruulehiig husegui bol tsumiin zevsegtei bol uur garts bhgui

Avatar

Зочин 2021-04-16 66.181.161.10

Zugeer hjaa nar mongolchuudad ta mar bol gulugnuud bidnii haraat uls shuu. Bid ene met hil haaj booh arga hugatsaagaa bga bgaar memegduulj davtamjiig n oirtuulj bgad neg udur army desant biulgana gej medruulj bgaa hereg yum.

Avatar

Зочин 2021-04-16 192.82.82.221

ЯГ ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ХОЙШИЛСОНЫГ ХЭЛНЭ ҮҮ? НЭР БҮХИЙ ИРГЭН, ТОДОРХОЙ ШАЛТГААН ГЭДЭГ ҮГЭЭР АЛИВАА БУЛИХААГАА НУУЖ ХААДАГАА БОЛИЛЧ ЭЭ

Avatar

Зочин 2021-04-16 192.82.82.221

ЯГ ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ХОЙШИЛСОНЫШ ХЭЛНЭ ҮҮ? НЭР БҮХИЙ ИРГЭН, ТОДОРХОЙ ШАЛТГААН ГЭДЭГ ҮГЭЭР АЛИВАА БУЛИХААГАА НУУЖ ХААДАГАА БОЛИЛЧ ЭЭЮ

Avatar

Зочин 2021-04-16 64.119.18.103

х***а вакцин ур дунгуй байна гэж хэлээд байхад нэмж авах гээд байдаг нь ямар учиртай юм бэ.

Avatar

Зочин 2021-04-16 202.9.40.0

Хэдхэн сая хүнээ вакцинжуулж чадахгүй арчаагүй төр засагтай ард түмэн хөөрхий

Avatar

Иргэн 2021-04-16 103.57.94.176

Хятад вакцин ямхр тодорхой шалтгаанаас болж хойшлов?! МАН-н 100 жилмйн ой дээр хэлсэн үгнээс болж уу?!

Avatar

Зочин 2021-04-16 66.181.190.55

УУЧЛАЛАА ГУЙГААД УЛЫГ НЬ ДОЛОООЧИХСООН.

Avatar

зочин 2021-04-16 66.181.161.43

х***а, Астра, Жонсон болохгүй, муу гэдэг нь батлагдсаар байтал зөрж оруулж ирээд хүчээр хийж байгааг генийн устгал гэхээс өөр юу гэж ойлгох вэ?! Эсрэг биетийн шинжилгээ аваач ядахдаа.

Avatar

Зочин 2021-04-16 103.57.94.63

Хvчээр биш л дээ. Чамайг тариулахгvй гэвэл хэн ч чамайг гэрээс чинь чирж гаргаж хариуцлага тооцохгvй

Avatar

Зочин 2021-04-16 202.21.108.19

Бурхан минь Хятадын вакцин орж ирж халдвар дахин дэгдэхээс нь өмнө Спутник тариулчих юмсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж