Хөл хорионд ХӨСӨР ХАЯГДСАН ХҮНИЙ ЭРХ | News.MN

Хөл хорионд ХӨСӨР ХАЯГДСАН ХҮНИЙ ЭРХ

Хөл хорионд ХӨСӨР ХАЯГДСАН ХҮНИЙ ЭРХ

Хөл хорионд ХӨСӨР ХАЯГДСАН ХҮНИЙ ЭРХ

Эхлээд нэг сонирхолтой судалгаа танилцуулъя. Оксфордын их сургуулийн Төрийн  удирдлагын Блаватникийн сургуулиас явуулсан Covid-19 цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индекст  Монгол Улс 69.91 хувь буюу харьцангуй хатуу арга хэмжээ авсан улсын нэгд багтсан байна. 

Хатуу хөл хорионы дэглэмийн цаана хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах явдал хэрээс хэтэрч байгаа  тул төр иргэдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатайг олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар ирсэн. Харин нөгөө талдаа хүний эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах явдал амь бөхтэй байсаар байна. 

Хүний эрхийн үндэсний комисс  /ХЭҮК/  төрийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжгүй уялдаагүй шийдвэрүүд хүний эрх хамгийн их зөрчиж байгааг тайландаа дурджээ. 

Нэгэн жишээ: 

-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автобусаар зорчиж явсан, 17 настай иргэн “Ш”-ын гар утсанд цагдаагийн байгууллагаас дуудлага ирж, шинжилгээний хариу эерэг гарсан болохыг дуулгаж, автобуснаас буух чиглэл өгчээ.  Эцэст нь цагдаагийн алба хаагч автобусыг зогсоох, ингэхдээ зорчигч буулгахгүй байх чиглэл автобусны жолоочид өгсөн байна. Тухайн үед ХӨСҮТ-ийн жолооч нар илүү цагаар ажилласны хөлсөө аваагүй тул эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан нь тусгаарлалтыг хэрэгжүүлэх алба хаагчид автобусанд шуурхай ирж чадахгүй удаашрахад хүргэсэн гэх.

Улмаар  11.00 цагаас 17.30 цаг хүртэл уг автобусанд байсан иргэд битүү, бүгчим орчинд тусгаарлагдсан, ажил нь тасалдсан зэрэг нөхцөл байдал үүсчээ. Энэ хооронд автобусны зорчигчид бухимдаж, иргэн “Ш”-ыг доромжлох, цохих зэргээр халдсан, мөн зарим зорчигч түүнийг өмөөрснөөр автобусанд байсан иргэдийн дунд талцал, маргаан гарчээ.

Энэ байдлын улмаас иргэн “Ш” автобусны цонхыг хагалж, автобуснаас гарахад хамгаалалтад гарч байсан цагдаагийн ажилтан түүнийг гавлаж, ХӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг 17.00 цагт ирэх хүртэл гадаа зогсоожээ. Тухайн үед гадаа хасах 15 орчим хэмийн хүйтэн байсан бөгөөд иргэн “Ш” нимгэвтэр хувцастай байсан тухайгаа ХЭҮК-т мэдэгдсэн байна. Үүнээс үзэхэд Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол болсон хүнийг ялгаварлан гадуурхалтад өртөх нөхцөл бүрдүүлсэн, гавлаж, хүйтэнд зогсоосон нь  хүнлэг бус харилцаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Ерөнхийдөө тусгаарлах,  хөл хорионы дэглэм сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хүн хүчний хүрэлцээ муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тодорхой биш байснаас үүдэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас дээрх иргэний  халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан хэмээн ХЭҮК дүгнэжээ.

ХАМГААЛАЛТЫН ТОР ХЭРЭГЛЭСЭН НЬ ДОРОМЖЛОН ХАРЬЦСАН ХЭЛБЭР

Нэгэн жишээ:

-Цагдаагийн алба хаагч халдвартай иргэнийг гэрээс нь тусгаарлах байр руу авч явах үед тэрбээр “Гэртээ юмаа мартаж, буцаж авъя” гэж ороод өөр хаалгаар зугтахаар оролдсоныг олж тогтоон тусгаарлалтад авсан.  Дээрх тохиолдолд халдварын эрсдэл бүхий иргэн  халдварт өвчний талаар зохих ойлголт, мэдээлэлгүйн улмаас айж сандран зугтсан бөгөөд цагдаагийн алба хаагч хамгаалалтын тор буюу “уурга” гэж нэрлэгдэх болсон хамгаалах хэрэгслийг ашиглан саатуулсан үйлдэл нь сошиал сүлжээнд ихээр тархсан. 

“Хамгаалалтын тор” буюу тусгай хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмын 918.4.4. дэх хэсэгт “Баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэх, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа, гэмт этгээдийг мөрдөх, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, хуяглан хүргэх, гэмт хэрэг үйлдсэн сэжигтэй этгээдийг байж болзошгүй газарт нэгжлэг хийх зэрэг эрсдэл бүхий бусад ажиллагаанд хамгаалах тусгай хэрэгслийг заавал хэрэглэнэ"  гэж заажээ. 

Дээрх тохиолдолд иргэнд албадлагын арга хэмжээг авахдаа хамгаалалтын тор хэрэглэсэн нь эрсдэлийн хэр хэмжээнд нийцээгүй, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцсан хэлбэр юм. Үүнээс үзэхэд,  Covid-19 халдвар авсан иргэдийг тусгаарлах, эмнэлэгт албадан хүргэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа алба хаагчид хүнтэй хүнлэг харьцах зааварчилгаа, аргачлал аваагүйн улмаас халдвар авсан хүнийг буруутгах, айлгах зэргээр сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохироох эрсдэлтэйг харуулж байна. 

ОРШИН СУУГЧИД ТУСГААРЛАЛТААС ГАРСАН ХҮҮХДҮҮДИЙГ ГЭРТ НЬ ОРУУЛАХГҮЙ ДУРГҮЙЦЭВ

ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд  "Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх нь жам ёсны шинж чанараас үүдэлтэй, хуулиар баталгаажсан эрх. Хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9, 17 дугаар зүйлд тус тус баталгаажуулсан. Гэсэн ч Covid-19 халдвар авсан хүнийг гутаан доромжлох, ялгаварлах, хүнлэг бус хандах тохиолдол гарсаар байна.

Энэ нь нийгмийн хэвшмэл хандлага,  халдварын талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн зөв мэдээлэл хүртээмжгүй, халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхад чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн ажил хангалтгүйгээс халдвараас айж цэрвэх нийгмийн хандлага зонхилж байна. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын зохион байгуулалт тодорхойгүй, хүний эрхийн талаарх ойлголт дутмаг байгаатай холбоотой" хэмээн тайлбарлажээ. 

Нэгэн жишээ: 

– 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэгт орон сууцны байрны 00 өрөөг түрээслэгч, иргэн “Х”-ээс Covid-19 халдвар илэрч, маргааш нь  ХӨСҮТ-д 10 настай хүүхдийн хамт тусгаарлагдсан. Түүний 4 ба 17 настай хоёр хүүхэд  "Улаанбаатар" зочид буудал тусгаарлагдсан бөгөөд тэдэнд халдвар илрээгүй учраас  арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагийн орчимд тусгаарлалтаас гарч, гэртээ иржээ. Хүүхдүүдийг ирэхэд байранд нь хөл хорио тогтоосон, гэрт нь оруулахгүй байсан тул байрны ойролцоох цагдаагийн байранд түр хоргодон, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан ээждээ энэ тухай хэлсэн байна.

Иргэн “Х” хүүхдүүдээ гэрт нь оруулахад туслахыг байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга “Д”-ээс хүсэхэд “Танай орцны 16 хүн халдвар авсан учраас оршин суугчид тэднийг гэрт нь оруулахаас дургүйцсэн, байранд хөл хорио тогтоосон” гэжээ.

Хүүхдүүдийг тухайн өдрийн 20.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн хүүхэд хамгааллын байранд шилжүүлэх хүртэл Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны барилгын тэг давхарт байх ахмадын өрөөнд тусгаарлаж байжээ. Энэ хүүхдүүд, хүүхэд хамгааллын байранд дахин 14 хоног тусгаарлагдсан байна. 

БЗД-ИЙН 26 ДУГААР ХОРООНЫ ГЭНЭТИЙН ХӨЛ ХОРИО ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДАВ

Нэгэн жишээ: 

Баянзүрх дүүргийн Засаг дарга 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-21 хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон.Үүнийг тухайн хорооны иргэд эсэргүүцэн цуглаан зохион байгуулах, шаардлага хүргүүлэх зэрэг олон төрөл хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байв.

Ийнхүү хэсэгчилсэн хөл хорио тавьж, иргэдийн эрхийг хязгаарлахдаа иргэд, албан байгууллагуудад урьдчилан зарлаж, мэдэгдэлгүй, гэнэтийн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь тухайн иргэдийн эрх, эрх чөлөө хөндөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж ХЭҮК үзжээ.

Мөн дээр дурдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/103 тоот захирамжид хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд ажлын дараалсан  гурван өдөр багтсан бөгөөд шийдвэрийг гэнэт гаргаж, урьдчилан мэдээлээгүйн улмаас иргэдийн албан болон хувийн олон ажил, үйл ажиллагаа тасалдсан, ажлаа зохицуулах боломж олгоогүй байна.  Энэ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь зохистой түвшинд буюу зайлшгүй, тохирсон, хэтрэхгүй байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хязгаарлалт нь тухайн нөхцөл байдалд тохироогүй гэж дүгнэжээ.

Мөн тус хороонд  хэсэгчилсэн хатуу хөл хорионд байсан иргэн “С” өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Дээрх хэрэгт Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий алба хаагчдын хайхрамжгүй байдал, хяналтаа бүрэн тавьж чадаагүй зэрэг нь эдгээрт зохих ёсоор нөлөөлсөн байж болзошгүй гэдгийг холбогдох байгууллагаас хэлж байгаа юм.

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВЧ ЧАДАЛГҮЙ НАС БАРАВ

Нэгэн жишээ:

-2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн оройн 22.00  цаг орчим “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхээр Архангай  аймгаас ирсэн 58 настай  иргэн О биеийн эмнэлгийн яаралтай тусламж авч чадалгүй нас барав. Түүнд Covid-19 халдваргүй гэсэн түргэвчилсэн шинжилгээний хариу байсан боловч PCR шинжилгээнд хамрагдаагүй гэх шалтгаанаар  олон цаг товчоон дээр саатуулсны улмаас  амь эрсдэхэд хүрсэн юм.

Хөл хорионы үед зөвхөн нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хуулийн дагуу хязгаарлалт хийж болох хэдий ч энэ хязгаарлалт нь хүний амь насанд хүрсэн, шаардлагатай  байгаа яаралтай түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх ёстой. Төрийн байгууллагуудын оновчгүй зохион байгуулалт, уялдаагүй хамтын ажиллагаа, албан хаагчдын хүнлэг бус харьцаа, хандлага төрийн албаны бүх түвшинд илрэн гарч байгаа нь иргэн-төвтэй, хүний эрхийг дээдэлдэг төрийн алба, үйлчилгээг төлөвшүүлэх, ажлын арга барил, сэтгэлгээ хандлагын өөрчлөлт хийх, уян хатан, шуурхай зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. 

ХЭҮК-ын зүгээс  цар тахлаас урьдчилан сэргийлэх явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, хүний эрхийн талаар ахиц дэвшил гаргахад чиглэсэн саналууд боловсруулж, үйл ажиллагаандаа тусгах талаар Улсын онцгой комисс, Шуурхай штабт удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж ажилласан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй аж.

Тиймээс ХЭҮК Монгол Улсын их хурлаар шийдвэр гаргуулахаар дараах саналуудыг хүргүүлжээ. Үүнд:

  1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний амь нас эрсдэх, эрүүл мэндийг хохироохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх,
  2. Covid-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол, ойрын хавьтлын иргэдийг тусгаарлалтад авахдаа хүнлэг харьцах, хувь хүний нэр төр, халдашгүй байдлыг хангах, ялгаварлан гадуурхалт, хүнлэг бус харилцаа гарахаас урьдчилан сэргийлэх талаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хандлага, мэдлэг, чадварыг дээшлүүлэх,
  3. Тусгаарлах ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, тусгаарлах ажиллагааны дүрэм, журам, зохион байгуулалтыг ойлгомжтой, тодорхой болгох, тусгаарлан ажиглах байрыг хүүхэд, насанд хүрэгчид болон эрүүл мэндийн байдлыг харгалзсан байдлаар зохион байгуулах,
  4. Халдварын тохиолдлыг илрүүлэх, тархалтын тандан судалгаа хийхдээ хувь хүний нууцыг задруулахгүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах,
  5. Газар нутаг, орон зайн хязгаарлалт тогтоохдоо хязгаарлалтад өртөж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутмын амьжиргаанд хохирол учруулахгүй байх арга хэмжээг төлөвлөж, мэдээллийг ил тод, шуурхай хүргэх зэрэг арга хэмжээнүүд багтсан байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-04-16 202.126.90.12

ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЧИХЭЭД ЭРХЭЭ ЯРИНА БАЙЛГҮЙ ДЭЭ ХҮҮХЭЭ !

Avatar

Зочин 2021-04-16 124.158.119.35

Манайх харин ч хүний эрх гээд хэт замбараагүй байгаад байна. Эрхээ эдэлж болноо үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх хэрэгтэй. Өвчин тархлаа гэж хэн нэгнийг буруутгахасаа өмнө өөрөө л хичээ л дээв Гэтэл бусдаас бурууг хайдаг энэ байдал бүр аймаар. Түүнийг нь мэдлэг тааруу сэтгүүлчид сэвээд л.

Avatar

Зочин 2021-04-16 203.91.115.39

Илэрхий зөрчил гаргахаас аль болох зайлсхийх нь хэв журам сахиулагч нхр анхаарах зүйл байна.Харин хүний эрх гэж бүхнийг эсэргүүцвэл хөл хорио өвчнийг эсэргүүцэх аргаггүй болно.Зөвхөн эрхээ эдлээд өвчин нь бүх нийтийг хамрах болно.Манайд хүний эох нь дэндсэнр өвчин даамжир ч,орилж хашгир ч улс төр хийг ч нар ч дэндэж байх шиг байна.

Avatar

Зочин 2021-04-16 103.229.120.16

yamar ydargaatai yum vee erhee l ayrij yum UIREG gej bas tom zuil baidag shuu UUREG HARIUTSLAGGUIGEER dangaar ERH ORSHIN BAIH BOLOMJGUI SHUU

Avatar

Зочин 2021-04-16 217.12.221.131

!!!!! Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

Зочин 2021-04-16 192.82.91.38

Сосорбурам чи хүний эрхээ тэр Элбэгдоржийнхоо Америктаа очиж ярь. Тэр Америк чинь чамайг ингэж ярихаар хуцдаг муу хятад вэ гээд шууд буудна. Хүний эрхийг дээдэлдэг улс тэгдэг юм. Тэгэхэд чиний Элбэгээ ах чинь яаж байна. Ковидоос зугатаад шууд попроод ирсэн. Одоо гэрээсээ ч гарч чадахгүй гөлөг царайлаад шоронгоо хүлээгээд сууж бна.

Avatar

Irged 2021-04-16 199.195.253.26

МАНамынхан намын байрны 5, 6 давхруудад хатуу хөл хориог үл тоомсорлон хүн олон цуглуулж, Ковид тараах нөхцөл үүсгэж байна. Ялангуяа 4 сарын 19-23-ны өдрүүдэд ЭМЭГТЭЙ хүнийг дуудаж авчрахыг!! Ажлын байрны дарамт, албан тушаал эрх мэдлийн дарамтын хүрээнд Хүрэл SUKH болиорой… намын дарга хүн..

Avatar

Зочин 2021-04-16 202.179.24.173

ДЭЭР НЬ НЭМЭЭД ХЭЛЭХЭД АРДЧИЛАЛ ГЭДЭГ БОЛ ОЛОНХИОРОО ЗАСАГЛАХЫГ ХЭЛНЭЭ ГЭДЭГ. ТҮҮНЭЭС ЭНД ХЭН НЭГНИЙ БОЛОН ХЭСЭГ БУСАГ ЦӨӨНХИЙН ЭРХ ЯРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ АРДЧИЛАЛ ГЭДЭГ УТГА ТОХИРОХГҮЙ. ГАДНААС ОНГОЦООР ИРНЭ ГЭЭЛ ДАЙРЦГААГААД БАЙСАН. НАЙДВАРГҮЙ СУВИЛАЛЫНХАН ТУСГААРЛАЛТЫНХАН ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ХЭДЭН ЮМНААС БОЛООЛ УЛСААРАА ВИРУСТАЖ БАЙНА. ЧИНИЙ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ЭРХ АШИГААР ХЯЗГААРЛАГДАНА ГЭЖ НЭГ ХЭЛЛЭГ БИЙ. УХАЖ ОЙЛГОХГҮЙ БОЛ ДОНГОСЦГООГООЛ БАЙЖ БАЙ.

Avatar

Зочин 2021-04-16 202.179.24.173

ТЭГЖ ИХ СҮРЖИГНЭЖ ӨВЧИГНӨСНИЙ ХҮЧИНД Л МОНГОЛЧУУД ЭНЭ ХАВАР ХҮРТЭЛ ДУРААРАА ДУРГИЛАА ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДИЙНХӨӨ САЙН МУНДАГТ БИШ ЭНХТҮВШИН САРАНГЭРЭЛ НАРЫН БУЯНААР ШАХУУ ЖИЛ ОРЧИМ ХАЛДВАРГҮЙ БАЙЦГААСАН. МОНГОЛЧУУДЫН ЯГ ЖИНХЭНЭ МӨН ЧАНАР ОДОО Л ТАНИГДАЖ ЗЭС НЬ ЦУХУЙЖ БАЙНА. ЯГ ХАЛДВАРАА АЛДАХААР ӨДӨРТ ИЛРЭХ ХАЛДВАРЫН ТООГООР ДЭЛХИЙД ТЭРГҮҮН БАЙРАНД ГАРЧ ИРЖ БАЙНА. БИД БУСАДДАА НАЙДСАН БОЛ ӨДИЙД СҮЙРЭЭД ДУУСАХ БАЙЖ. ТӨР ЗАСАГ ХОРЬСОНЫ ХҮЧИНД ТЭССЭН. ОДОО ХАРИН ҮХЭЖ ЭХЭЛЦГЭЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-04-16 202.9.46.142

Chi uh l*****a bitgii shaagaad bai

Avatar

Зочин 2021-04-16 202.179.24.173

ЧИ ТҮРҮҮЛЭЭД ҮХНЭ. УУЛЗАХУУ

Avatar

Зочин 2021-04-16 202.9.46.149

Сосорбурам гэж ийм юм бичиж байдаг мал. Хүний эрх гэж бүү дэмийр.

Avatar

Зочин 2021-04-16 202.126.90.12

Монголчууд ч эрхээ ярьдаг үүргээ мэддэггүй улс даа !!!

Avatar

777 2021-04-16 64.119.24.65

Хатуу хөл хорио гээд итгээд гэрээсээ гарахгүй 7 хонолоо өнөдөөр орцныхоо нэг давхарт 7 хоног цуглуулсан хогоо гарган хаялаа. Гадуур чөлөөтэй явуулаад байгаа юм уу? тэгвэл би хууртсан байна ш д ээ яах вэ

Avatar

Зочин 2021-04-16 202.126.90.29

Юун х0үний эрх мэрх болоод явчихваа огт хамаарахгүй тиймээ 76

Avatar

Зочин 2021-04-16 122.201.31.201

Юуны чинь хүний эрх.Чиний амьд явах эрхийг чинь хамгаалах гэж төр, засгаас үйл тамаа үзэж байна. Битгий солиороод бай.

Avatar

Зочин 2021-04-16 202.9.40.0

Төрийн албаныхандаа хүний эрхийн талаар хичээл заа!!! Хүнлэг бус, хүний төлөө бус үйлдэл алхам тутамд энэ улсад чинь байна. Наад зах нь сэтгэгдэл бичиж байгаа ихэнх иргэд нь хүний эрхийн наад захын мэдлэггүй байгаа нь гутамшиг!!!

Avatar

Монгол 2021-04-16 46.114.146.139

Монгол улс хөл хорио гэдэг зүйлийг нэг л ойлгохгүй бна да. Дарга нар ч тэр иргэд ч тэр

Avatar

Зочин 2021-04-16 122.201.21.191

HUNI AMI HUNI ERH HOERIN ALI N UNETEI VE MALA UHED BAINA OILGOJ BNAU

Avatar

Зочин 2021-04-16 122.201.31.82

АМЬ НААНА ТАМ ЦААШАА БОЛООД БАЙНА АА ! БАС ҮҮРЭГ ГЭЖ БАЙНА АА !

Avatar

Зочин 2021-04-16 202.9.46.54

HEZEE NII UMYG HEZEE YARIAD BGAAMDEE….. ODOO TEGEED BUGDEERE GARAAD SAIHAN HALDVAR AVAAD UHEH NI UHESGEEY

Avatar

Зочин 2021-04-16 202.21.113.238

Тусгаарлана гэдэг нь тэр хүний ажил амьдралыг алаад зогсохгүй мөнгө нэхдэг болхоор гадуурхал, зугталт, орголт үүснэ

Avatar

Зочин 2021-04-16 64.119.22.170

Тэгээд манайх хөл хориог сулруулж, барууны орнууд шиг энэ аймшигт халдварыг орон даяар тарааж, үй олон хүний аминд аюул учруулах ёстой байсан юм уу.Хүний эрхэнд халгаатай бусдыг хохироосон зөрчлийг хэн ч зөвтгөхгүй,засах ёстой чухал зүйл. Гэвч халдварын аюул орон даяар нөмөрсөн энэ хүнд үед,нийгмийн дэг журам,хариуцлага сахилга бат хамгаас чухал.Хүний эрх гээд хууль хяналтын болон бусад эрх бүхий байгууллагын хүмүүсийн зарчмын шаардлагыг үл тоон таахалзаад байж болохгүй.

Avatar

Зочин 2021-04-16 192.82.69.237

Эрх чөлөөг амь наснаасаа илүү тавьж ирсэн ард түмэн юмсан, хүний эрхээр… зов

Avatar

Зочин 2021-04-16 66.181.185.125

zarig.mn site deer olnii anhaarald bgaa hvnees covid19 ilerlee gej zarlaad bna. Turiin alban haagchid huwi hvnii nuuciig zadruulaad, medeelliin heregslvvd teriig ni oogshvvleed baihaar yamar hvnii erh baihaw dee.

Avatar

Зочин 2021-04-16 192.82.74.228

Mongolchuud bid hvmvvn turulhtun bus mal yumaa. Biden dundaas yalgaraad tsagdaa bolson ni bvvrch malaas door mal nuud. Ene uvchnii ved tednii “nar ni garch”, hiimori ni sergeed, ineed ni hvren etseh tsutsahiig medehgvi, sagsuuran ajillaj bna.

Avatar

зочин 2021-04-16 192.82.72.147

Цар тахлын үед хүний эрх нь чухал уу, хүн эрүүл амьд байх нь чухал уу гэдгийг эхлээд оркуудад ойлгуул, ХЭҮК гэж Монголд огт нийцэхгүй янз бүрийн гадаадын жишээ үйлдэл ярьсан хэдэн мулгуу мал байх юм. Мэдээж цар тахалтай тэмцэх туршлага байхгүй улсад элдэв зөрчил гарна шүү дээ, цар тахалтай тэмцэж байгаа эмнэлгийн, хүчний байгууллагуудын ажилтнуудыг ажиллагааг эерэг талаас нь харахын оронд муулахыг л оролдох юм. Ковидоос болж америкт ази хүмүүсийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийг шүүмжлээч

Avatar

м 2021-04-16 66.181.161.59

Амьд явах эрхийн хажууд хүний эрх 2-т орох байлгүй дээ. Ийм утгагүй зүйл сэвж хор болж хэрэггүй.

Avatar

Зочин 2021-04-16 64.119.20.236

Цар тахал шүү дээ. Бусдын эрүүл мэндийн төлөө таны эрхийг хязгаарлах л болно. Хүний эрхийг чөлөөтэй тавьснаар өрнөдийн улсууд яаж баларч бгааг харж байгаа биздээ.

Avatar

Зочин 2021-04-16 192.82.74.228

Chi bol munhiin bool zayatai mal yum bna.

Avatar

Зочин 2021-04-16 64.119.20.236

Энэ тахал чиний амь насанд заналхийвэл би үхэхгүй энэ миний эрх гээд орилох ч боломжгүй болсон үед ойлгох болов уу бараг ойлгохгүй нөхөр шиг бна даа чи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж