"Сошиалд хөтлөгдсөн төрийн шийдвэр бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна" | News.MN

"Сошиалд хөтлөгдсөн төрийн шийдвэр бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна"

"Сошиалд хөтлөгдсөн төрийн шийдвэр бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна"

"Сошиалд хөтлөгдсөн төрийн шийдвэр бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна"

Эдийн засагч Ө.Ганзоригтой өнгөрсөн үеийн сургамжууд болон Сovid-19 бидэнд юуг ойлгуулав гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.


-УОК-ын шийдвэрийн дагуу улс даяар  дахиад 15 хоног хатуу хөл хорионд байхаар болсон. Гэтэл Монголд бүтээн байгуулалт, газар тариалангийн ажил ид эхэлдэг улирал таарч байна. Энэ үед хөл хорих нь  эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй. Өвлийн цагт барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Зуны долоо, наймдугаар сард амралтын үе таарч, зарим бизнесийн үйл ажиллагаа саардаг. Хамгийн өндөр идэвхжилтэй дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон нь энэ оны эдийн засагт  сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Нэг талаасаа цар тахлын тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоох нь зөв ч нөгөө талдаа эдийн засагт том хохирол дагуулахыг давхар бодолцох ёстой. Энэ удаагийн хөл хорио эдийн засагт тэрбум ам.долларын алданги учруулж байна. Засгийн газар хөл хориог тавимагц хэрэгжүүлэх эдийн засгийн төлөвлөгөөг одоогоор  танилцуулсангүй. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоох бүрт төрийн менежментийн уялдаа холбоо бүх түвшинд алдагдсан нь харагдлаа. Үүнийг ч иргэд шүүмжилж байгаа.

Өөрөөр хэлбэл, төрийн институтийн менежментийн чадвар туйлын мууджээ гэсэн дүгнэлт хийхээр байна. Сонгуульдаа хүчин зүтгэсэн хүмүүсээ улс төрийн хариуцлагатай албанд томилж, төрд чадваргүй хүмүүс гарсныг цар тахал нэг талаараа бидэнд харууллаа.

Бидэнд маш тодорхой хоёр эрсдэл байна. Нэгдүгээрт, эдийн засгийн эрсдэл бодитоор тулгарсан. Манайх шиг ядуу буурай улсад ингэж олон удаа хөл хориход эдийн засаг нь дийлэхгүй унана. Хоёр дахь нь боловсролын эрсдэл. Өнгөрөгч 2020 оны хавраас хойш бүтэн гурван улирал бүх шатны боловсролын байгууллагуудыг хаалаа. Томчуудын хөлийг хорилоо гэж бид асуудалд хандаж байгаа боловч хүүхдүүдийн хөлийг бүтэн жил хорилоо. Үүнээс үүдэж хүүхдүүд хүмүүжил, боловсролын хоцрогдолд орж байна. Энэ талаар ярьж байгаа хүн нэг ч алга. Хүүхдүүдийн боловсролыг бүтэн гурван семистр хааж хорьсон улс Монголоос өөр ховор шүү. Одоо бидэнд хойноос нь дагаж хөөцөлдсөн жижигхэн ажиллагаанууд биш харин цогц, нэгдмэл бодлого, төлөвлөгөө, гүйцэтгэл хэрэгтэй байна.

-Та өмнө нь “УОК вирус ярьдаг бус эдийн засгийн эрсдэлээ ярьдаг байх ёстой” гэж байр суурийг илэрхийлж байсан. Энэ байр суурь чинь хэвээр л байгаа бололтой?

-Тийм ээ. Улс орны хамгийн чухал асуудал нь эдийн засаг юм. Ядуурал нэмэгдэж, компаниуд бизнесээ алдаж, ажилтнуудаа цомхтгох нь хамгийн том эрсдэл. Нэгэнт дампуурсан компани дахин хөл дээрээ босдоггүй. Эдийн засгийн эрсдэлийн цаана ядуурлын түвшин нэмэгдэнэ гэсэн үг. Манайд ядуурлын түвшин 35 хувиас доош бууж байгаагүй. Энэ түвшин өнөөдөр хэд дахин нэмэгдэх нөхцөл байдал бий болчихлоо. Үүнийг улстөржүүлж болохгүй асуудал. “Цар тахлын эрсдэлийг улстөржүүлж оноо авах гэсэн, улс төрийн сонгуульд давуу тал болгох арга хэрэгслээ болгож буйг” дэлхийн ардчилсан улс орнууд  шүүмжилж байна. Мөн цар тахлын эрсдэлийг байгаа түвшнээсээ томруулж иргэддээ ойлгуулах, хэт сүржигнэл хэрээс хэтэрч байгааг ч олон улсын шинжээчид бичиж байна.

"ТӨР  ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АНХАН ШАТНЫ ОЙЛГОЛТГҮЙГ ЦАР ТАХАЛ ХАРУУЛЛАА"

-Өнгөрсөн хугацаанаас төр, иргэнгүй, хувь, хувьсгалгүй ямар сургамжтай үлдэв. Сovid-19 монголчуудын амьдрал, төр, хувийнхны бодлого, шийдвэрийг цаашид хэрхэн өөрчлөх бол?

-Төр эрсдэлийн менежментийн анхан шатны ойлголтгүй, бэлтгэлгүй, чадамжгүй төртэйг ойлгууллаа. Төрийн алба танил талын, намын, нутгийн томилгоонуудаар дүүрсэн байна. Намчирхсан үзэл төрийн албанд хэт шингэснээс болж чадваргүй менежерүүд төрийн өндөр албан тушаалыг хашиж байна. Менежментийн ухаан гэж том ойлголт бий. Тухайлбал, эмч хүн эмчлэх, багш хүн сурган хүмүүжүүлэх арга ухаантай байдаг шиг менежер хүн удирддаг ухаантай байх ёстой. Үндсэндээ Монголын төр менежерүүдийн хомстолд орсон байна. АН, МАН гэсэн хоёр институт жалга, дов, намчирхалын системийг өнгөрсөн 30 жил бий болгожээ. Үүнийг өөрчлөөгүй цагт компаниуд хэзээ ч нар үзэхгүй нь. УИХ-ын гишүүд нь жалга, довноос үзлээс хэтэрдэггүй. Сонгогдож гарсан 5000 хүний тойргоос өөр юуг ч бодох чадамжгүй хүмүүс төрд сууж байна. Тэднийг УИХ-ын гишүүд биш “жалганы гишүүд” гэж хэлбэл үнэнд ойртох байх. Улс орны асуудлыг шийдэх гэж сонгогдсон атал жалга дов, тойргийн асуудал ярьцгаадаг.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь хөтөлбөр эрсдэлээс иргэнээ болон эдийн засгаа яг хамгаалж чадах уу?

-Нэгдүгээрт, том дүнтэй хөтөлбөр зарлах, тэр нь зорилтод хүндээ очих хоёрын дунд алд, дэлэм зай бий. Хоёрдугаарт, хөл хориотой байхад энэ бүхэн ямар ч үр дүнгүй гэдгийг шууд хэлье. Барилга, уул уурхайн салбарын хөдөлгөөнийг яаралтай нээхээс өөр арга байхгүй.

-Таны хувьд ямар бодлого, шийдвэр төрөөс гаргавал эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалж чадна гэж бодож байна. Эдийн засагч хүний хувьд төр засагт ямар зөвлөмж, зөвлөгөө өгмөөр байна?

-Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь нийслэлд бүрддэг. УОК, НОК-ын нэгдсэн зохион байгуулалтгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчдийг үнэндээ туйлдуулж байна. Эдийн засгаа сэргээе гэвэл төрийн шат шатны хүнд сурталыг өөрчлөх шаардлагатай. Барилга, уул уурхайн тусгай зөвшөөрөл авахад төрийн хүнд суртал дээд түвшинд хүрснийг олон ч хүнээс сонслоо. Жишээ нь, 2020 оны дөрөвдүгээр сард  уурхайн ажлаа эхлүүлэх гээд төлөвлөсөн байтал зургадугаар сарын 20-нд эхлүүлж байсан гэнэ. Шалтгаан нь тусгай зөвшөөрөл өгдөг есөн том даргынх нь гарын үсгийг цуглуулах гэтэл бүгд ажлаа хийхгүй алга болцгоочихдог. Ингээд бүтэн хоёр сар Монгол Улс уурхайгаас олох байсан орлогоо алдсан гэсэн үг. Хэрэв 14 хоног хөл хорьсон бол 15 хоног дээрээ барилга, уул уурхайн ажлыг нь эхлүүдэг байх ёстой. Зарим уурхайд бүтэн зунжингаа шалгалт орж ажил хийлгэдэггүй жишээнүүд ч олон бий. Эдийн засаг нь өвдгөөрөө цөхөрөхөд уул уурхай, барилгын салбарынхан мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид л эдийн засгаа босгоно. Монгол Улс эдийн засгаараа тэжээгддэг болохоос биш мэргэжлийн хяналт, татварын байцаагчид баялаг бүтээдэггүй. Энэ асуудлыг Монгол Улсын залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарах шаардлагатай. УИХ-ын гишүүдэд ч гэсэн өнөөдөр үүнд анхаарах ёстой. Тэдний байнга ярих дуртай тойргийн иргэдийнх нь цалин орлогыг компаниуд л тавьж байгаа. Гэтэл чуулганы индрээс УИХ-ын гишүүд нь компаниудын эсрэг, тэдний үйл ажиллагааг булаах, дээрэмдэх үг яриа хэлдэг энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Өнөөдөр компаниуд байхгүй бол УИХ-ын гишүүд ч өөрсдөө хоолгүй болно.

Олон жил улстөрчид нь компаниудын эсрэг ажиллалаа. Зөв бодолтой залуучууд гишүүн болсныхоо маргааш нь популист болж, бизнес эрхлэгчдийн эсрэг ярьж сууна. Дээрх алдаагаа олж харахгүйгээр эдийн засгаа сэргээх тухай ярих нь учир дутагдалтай.

Уул уурхайн салбар манай улсын экспортын орлогын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг. Гэтэл экспортод эрсдэл нүүрлэчихлээ шүү дээ?

-Монголын нүүрсийг Хятадууд хэр сайн худалдаж авахаас хамаарна. Ингэхийн тулд хил боомт хэвийн ажиллах ёстой. Өнөөдөр манайд халдварын тархалт өндөр байгаа учраас Хятадын тал хилээ хаачихлаа. Үндсэндээ нүүрсний борлуулалт хэвийн байж чадвал эдийн засаг нэг жилийн дотор сэргэх боломжтой. Хоёрдугаарт, Монгол барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирдэг. Хил, гаальдаа уян хатан систем нэвтрүүлж чадахгүй бол барилгын салбар сэргэхгүй. Хөл хориог сулруулахаар орох, гарах хөдөлгөөнийг чөлөөтэй болгож, барилга, уул уурхайн зөвшөөрлийг олгохдоо сар, жилээр нь сунжруулдаг байдлыг зогсоож бүтээн байгуулалтын ажлыг даруй явуулах хэрэгтэй.

"НҮҮРСНИЙ ОРОНД БИДНИЙГ ТЭЖЭЭХ ДАРААГИЙН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭ ОДООНООС БЭЛТГЭХ ШААРДЛАГАТАЙ"

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байх үеийг бид зөв ашиглаж чадахгүй бол эдийн засагт нааштай үр дүн харагдахгүй байх. Төмөр замгүйгээс нүүрсээ их хэмжээгээр гаргаж чаддаггүй зэргээс уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе  буюу супер циклийг Монгол Улс ашиглаж чадалгүй өнөөг хүрлээ шүү дээ?

-Дэлхий дахин байгаль орчинд хортой үйлдвэрүүдээс татгалзаж эхэлсэн. Үүний нэг нь  нүүрс олборлолт. Сүүлийн тавхан жилийн дотор дэлхийн олон улсын хөгжлийн банкууд нүүрстэй холбоотой төсөлд хөрөнгө оруулахаас татгалзсан. Өнгөрсөн 2016 онд манайх нүүрсний цахилгаан станцад Франц, Герман зэрэг бусад  орны хөрөнгө оруулалтын банкуудаас санхүүжилт авах боломжтой байсан. Одоо гэтэл бүгд нүүрсний төсөлд санхүүжилтээ зогсоосон. Энэ нь ирэх 20-30 жилд нүүрс хэрэггүй болохын дохио. БНХАУ 2040 он гэхэд нүүрсний хэрэглээгээ бууруулахаа мэдэгдчихсэн. Тэгэхээр бид нүүрсээ зарж орлого олох хугацаа 15 жилээс хэтрэхгүй. Энэ хугацаанд яаралтай нүүрсээ их хэмжээгээр борлуулах. Хоёрдугаарт, 15 жилийн дараа биднийг тэжээх дараагийн орлогын эх үүсвэрээ одооноос бэлтгэх шаардлагатай.

-Жишээ нь, таныхаар ямар эс үүсвэр гэж?

-Өмнөд хөрш 100 сая гаруй чинээлэг иргэнтэй. Миний мэдэхийн Хятадын  150 сая орчим иргэн жилдээ 40 сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ 150 сая хүнд зориулсан органик, чанартай мах гаргах том зах зээл Монголд байна. “Монголын мах хамгийн тансаг хүнс” гэсэн пи-арыг Хятадын зах зээлд одооноос гаргаж байж үр дүн нь 10 жилийн дараа гарна. Гэтэл эсрэгээрээ Монгол махыг Хятадад хямдхан зарах гээд байдгийг би огт ойлгодоггүй юм. Энэ мэтчилэн төр урт хугацаанд үр дүн өгөх стратегийн ажлаа хийхгүй байна. Ард түмэн сошиалаар юу ярьж байна тэрэнд нь хөтлөгдөж аливаа шийдвэрийг гаргадаг төр байж болохгүй. Үе үеийн Ерөнхий сайд нь өөрийнхөө пи-ар ажлыг хийсээр хугацаагаа дуусгаж байна шүү дээ.

-Эдийн засгийн гэнэтийн өөрчлөлт дэлхийн эдийн засгийг уналтад оруулах эхлэл болж байна гэж зарим агентлаг үзэж буй. АНУ, Их Британи тэргүүтэй бусад улс орон цар тахлын үед юунд хамгийн анхаарч байна вэ?

-Дэлхийн улс орнууд цар тахлын үед хүүхдийн боловсролд хамгийн их анхаарч байна.Танхимын хичээлийг тасалдуулахгүй байх дээр бүх хүчин чадлаа дайчилж ажилладаг нь  маш тодорхой харагдлаа. Хоёрдугаарт, бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч байна. Гуравдугаарт, иргэддээ мөнгө  тарааж байна. Гэтэл манайх дээрх гурван арга хэмжээг эсрэгээр нь хэрэгжүүлж байна.

"Бэлэн мөнгө тараах нь зөв бодлого” гэж эдийн засгийн онолын ямар ч номонд байхгүй. Энэ нь иргэдээ залхуу, төрөөс хараат болгох халамж юм.

-Сангийн яам, Монголбанк ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та үзэж байна?

-Сангийн яам тэтгэврийн реформыг яаралтай хийх шаардлагатай. Харин Монголбанк банкуудын IPO-г заавал хийх ёстой. Ирэх саруудад ийм хоёр том сорилт тулгарч байна.

Цар тахлын дараах хэвийн амьдралыг та хэрхэн төсөөлж байна  вэ?

-Иргэдээ вакцинд бүрэн хамруулж дуусгаад дахин хөл хорих шаардлагагүй. Цар тахлын дараах хэвийн амьдрал гэдэг нь аав, ээжүүд нь гудамжаар чөлөөтэй явахыг хэлэхгүй. Хүүхдүүд сургуульдаа очиж, танхимаас хичээллэхийг хэвийн амьдралд шилжих гэж үзнэ. Өнгөрсөн хугацаанд миний эмгэнэсэн нэг зүйл бол Монголын эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ боловсролд огт санаа зовдоггүй юм байна. Боловсролын салбарт очсон сайд бүхэн энэ салбараар тоглож, самардаг. Үүнийг эцэг эхчүүд нь ч тоодоггүй,  үр хүүхдүүдийнх нь боловсрол, ирээдүй чухал асуудал биш юм байна гэдгийг цар тахлаас харлаа. Хойч үеийнхээ боловсролд анхаарсан улс л хөгжинө. Хүүхдээ дэлхийтэй өрсөлдөх шилдэг боловсон хүчин болгоход анхаарлаа хандуулаач гэж нийт эцэг, эхчүүдээ уриалмаар байна. Хоёрдугаарт, цар тахлын дараа ядуурал нэмэгдэж, олон ААН хаалгаа барьж, дампуурсан байна байх. Тэдний орон зайг нөхөж, ядуурлыг бууруулахад тэсч үлдсэн хэдэн компаниудад томоохон сорилт тулгарна. Харин намчдын амьдрал өмнөх шигээ сайхан үргэлжилнэ.

Төрийн өмнө сорилт тулгарахгүй. Ядуурлыг компаниуд л бууруулна. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд илүү ачаа оногдож таарна.

-Цар тахалтай зэрэгцээд Оюутолгойн хэлэлцээ эхэллээ. Цагаа олсон хэлэлцээ мөн үү. Монгол "ялж" чадах болов уу. Ямар хүлээлт байна, танд?

-Уул уурхайн орон гэж бүгд ярьдаг мөртлөө өнөөдрийг хүртэл Монголд уул уурхайн мэргэжлийн сургууль нь алга. Эсрэгээрээ нягтлан бодогчид, эдийн засагч, хуулийн сургуулиуд нь олноор байна. Төрд  бодлого байдаггүй нь тод жишээ нь энэ. Хэрэв Оюутолгойн төслийг эхлүүлэхтэй зэрэгцээд уул уурхайн сургуулийг байгуулчихсан байсан бол өнөөдөр Оюутолгойн инженерээр Монгол залуус ажиллаж байх байлаа. Оюутолгой бидний ирээдүй биш.

Оюутолгойн төслийн талаар УИХ-ын гишүүд ярихыг нь бараг хориглох хэрэгтэй. Төсөл нь байна, компани нь очоод ухаж байхад юу нь ойлгомжгүй байна вэ. Гэрээг нь өөрчлөх шаардлагатай бол Хууль зүй, дотоод хэргийн яамандаа өг л дөө. Баахан гишүүн Оюутолгойг ярьж өөрсдийгөө рекламдаад олон жил боллоо.

Нөгөөтэйгүүр “Дижитал эрин үе эхэлж байна” гэж тасралтгүй ярьдаг. Гэтэл дижитал их сургууль нэг ч алга. Харвардын их сургуулийн манай ангид Зимбабве улсын Дижитал яамны сайд нь хамт сурч байна. Бидний ядуу зүдүү гэж ярьдаг Африкийн улс хүртэл Дижитал яамтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

88 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-16 202.179.24.228

Цар тахал УОК -ын дарга Содбаатар,Амарсайхан муугаас болохгүй .ХӨСҮТ -ийн мэргэжлийн бус байгаагаас болно.Ямарч зүйлийг бүү туйлширууллаа. Олон гол мэргэжлийг хаяж, гүйцэтгэх түвшинд мэргэжил хамаагүй болгосны дүн ХӨСҮТ удирдлагуудыг улс төржүүлсэнд гэдгийг харахад л хангалттай.

Avatar

Зочин 2021-04-16 202.21.109.33

Yg l uneniig helj

Avatar

Ard 2021-04-16 202.131.225.197

bas neg amnaasaa hii gargahaas uur shidgui durak

Avatar

Зочин 2021-04-16 203.91.112.133

Гадаад дотоодод олон дээд сургууль төгссөн хүмүүс том том уурхайнуудыг чинь эзэмшээд, хичнээн их наядаар нь идэж уугаад байгааг юу гэж бодож байна даа. Энэ улсад юу хэрэгтэй юм бэ

Avatar

Зочин 2021-04-16 103.212.116.21

Амарсайхан үнэхээр биш шүү. Дээд боловсролчгүй хөмсөг зангидсан нөхөр шүү дэ, ах нь лиценз зарж л мөнгөжсөн, түүгээр нь гадны 1 диплом авсан. Боловсрол үнэхээр дутах залуу. Мартын 8-р цэцэг бариад хөндлөн харсан зураг бусдаар авахуулж байх боловсролтой хүний дүр биш

Avatar

ням. 2021-04-16 122.201.31.203

Чоно борооноор Муу хүн чөлөөнөөр гэхчээр чи бас сайн хүн болох гэж олон юм яриад яахав өвчин үхэл гэдэг тоглоом биш чи төрийн хүн биш … /Юм учиртай сум…/

Avatar

Zochin 2021-04-16 66.181.161.67

Ene hun corona tuschihwal iim yum yarihgui l bolow uu.

Avatar

1115 2021-04-16 202.126.90.94

eruul baij baij daraa ni yu hiihee shiiddegui yum uu

Avatar

Зочин 2021-04-16 174.88.104.114

Ийм сурхий звлуучууд монголд маш олон болоосой даан ч цеехен ,маш сайн зев енеерийн амин чухал зуйлийг тодорхой уген хелж байна баяралалаа Ийм ухаалаг залуучууд байвал нэгдэж ажиллахыг хусье иргэн

Avatar

Зочин 2021-04-16 192.82.68.252

Эдийн засагч гэгч этгээдүүд нэг л мэдэмхийрсэн амьтад.

Avatar

Зочин 2021-04-16 202.126.90.48

Үнэн үг хатуу гэж…. Олон үнэн юм хэлжээ. Ухаж ойлгож чадвал. Мундаг залуу шүү.

Avatar

Зочин 2021-04-16 119.40.100.170

Голомт яасан Хөгийн бясаад молигдуулсан уу

Avatar

Зочин 2021-04-16 109.70.100.45

!! Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

Ovgon 2021-04-16 66.181.185.56

хөл хориог цагаан сарын дараа чөлөөлсний үр дагаврыг одоо амсаж нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээд байна ш дэ. монголчууд хавтгайгаараа тахалд нэрвэгдээд нас баралт нь зуу зуугаараа тохиолдоод эхэлвэл юун эдийн засаг, монгол улс мөхөхдөө тулна ш дэ. хүнэээ авч үлдэж байж эдийн засаг сэргэнэ гэдгийг ойлгомоор юм да.

Avatar

Зочин 2021-04-16 202.21.109.82

УДАХГҮЙ ӨВЧИН БАЙГҮЙ БОЛСНЫ ДАРАА ЭДИЙН ЗАСГАА БОДСОН ДЭЭР

Avatar

Зочин 2021-04-16 202.21.109.82

ГАЙГҮЙ

Avatar

Хорио 2021-04-16 66.181.191.163

Чөлөөтэй хаячихаар өвчин нь тархаад чамтай чамгүй хятад хилээ хаах гээд байнаа хүүхээ!Чи боловсролтой хүн төлөвлөгөө гаргаад ир тэгвэл харъя дагая.

Avatar

Зочин 2021-04-16 202.21.109.82

ЗӨВ

Avatar

Зочин 2021-04-16 202.126.89.132

НЭГ ТАЛААРАА СҮҮЛИЙН 2 ЖИЛ БАЙГАЛИЙН ГАМШГИЙН АЧААР 2Н ХООРОНД АЧ ХОЛБОГДОЛГҮЙ; ҮР АШИГГҮЙ; ХУЛХИНЫ; ГУРИЛАН; ЯМАР Ч ХУУЛЬ СТАНДАРТНЫЙ БУС; ЧАНАРГҮЙ; ӨНГӨН ДЭЭРЭЭ ГЛОБАЛ ГОЁ ЮМ ДАН ЯРИВЧ ДОТРОО ХОГ БИЗНЭСҮҮД УНТАРЧ УСТАЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ. ХОЙШИД ЗӨВ САЙН САЙХАН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ 🌷🌷🌷

Avatar

Зочин 2021-04-16 64.119.19.62

Монгол хүнийг бодсон биш, мөнгө бодсон банк санхүүгийн дуу хоолой байна даа. Энэ цар тахал яаж ч дуусан гэсэн түний хэлсэнээр 'Харин намчдын амьдрал өмнөх шигээ сайхан үргэлжилнэ' гэсэн шиг эдний амьдрал бас сайхан үргэлжилнэ.

Avatar

иргэн 2021-04-16 66.181.189.244

Нэг л их цэцэрхсэн хумуус бхийм н**ш гэж.

Avatar

Зочин 2021-04-16 64.119.24.66

hul horiog shumjilehees busad n bol dajgui yariltslaga bolson bna. 10% davaasuren, Bo ene ter Oyu Toglgoigoos 10% nehehe boliosoi

Avatar

иогэн 2021-04-16 202.9.46.5

Сайхан ярилцлага байна. Үнэндээ Оюутолгойг улс төржүүлж УИХ-ын нэр алдар хөөцөлдсөн хэдэн нөхөд тэр хэлэлцээрт орох хэрэг үнэндээ байхгүй. Шаврын хаалтууд л болно. Ажил ахиулах биш алдар нэр олонд таалагдах тэнэглэл л харах блно. Тийм учраас Засгийн газрын ажлын хэсэг л ажиллах хэрэгтэй. УИХ гишүүдээ татаж авбал энэ ажил урагшаа явна шүү. Төмөр замын буруу тийш хөтөлсөний гай одоо гарч байна. Аль хэдийнээ бид төмөр замаа барьсан бол өдийд ингэж нүүрсээ Хяиадруу гаргах гэж царайчилж, хэдэн жолооч

Avatar

Зочин 2021-04-16 202.21.109.33

Асуудлыг зөв хөндсөн маш сайн ярилцлага болсон бна. Сэтгүүлчид баярлалаа

Avatar

ҮНЭН 2021-04-16 103.26.194.206

СОШИАЛ ГЭЭД НЭЭГ ИХ ДАЙРДАГ БОЛЖ СОШИАЛ ГЭДЭГ ЧИНЬ СОЦИАЛ БУЮУ НИЙГЭМ ГЭСЭН УТГАТАЙ ҮГ Ш ДЭЭ ОЛОН НИЙТИЙН ҮГИЙГ СОНСОХГҮЙ ДҮЛИЙ ТӨР СӨНӨХ Л ТАВИЛАНТАЙ ШҮҮ ДЭЭ ЭРГҮҮ ХАР МАЛАА

Avatar

Зочин 2021-04-16 119.40.100.170

ухаантаймооооо наад үгээ обунад хэл

Avatar

Ганхүү 2021-04-16 192.82.71.236

Ганзориг гэж нэг сайхан луйварчин гарч ирсэн дээ

Avatar

Дамба 2021-04-16 66.181.161.73

Энэ Голомтын угаадсыг хэдэн жил идээд овоо таргалжээ. Мандал даатгалын луйварууд бүр замаа алдсан. Сзх хяналтаа тавьж чадахгүй байгаа

Avatar

Shaaltuuriig zodno 2021-04-16 64.119.26.18

s***

Avatar

Зочин 2021-04-16 66.181.190.151

ОДОО ДУРТАЙ НЬ ГАРЧ ИРЭЭД ТЭДЭН ТЭР БУМ ЭДЭН ТЭР БУМААР ЭДИЙН ЗАСАГ ХОХИРЛОО ЭНЭЭЭ ТЭРЭЭ БОЛЖ ЭЛИЙРДГЭЭ БОЛЬМООР БАЙНАА… ҮНЭН ЮМ ЯРЬЖ АРД ТҮМЭНИЙГ ТАЙВАН БАЙЛГАМААР БАЙНА. КОВИДОРООР ДАЛИМДУУЛЖ ӨӨРСДИЙН БИЗНЕС УХААНТАЙ ЮМАА ТӨРӨӨР ДЭМЖҮҮЛЧИХ ГЭСЭН ДАЛД САНААТАЙ НЭЭХ ОЛОН ТООГООР АЛДАНГА ТООЦООЛЧИХ САНААТАЙ ЮМНУУД АРД ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭХЭЭ ЗОГСООМООР ЮМ. ЭРҮҮЛ БАЙВАЛ БИД ЭДИЙН ЗАСГАА 0 БОЛСОН Ч БОСГООД ИРНЭЭ.

Avatar

Зочин 2021-04-16 64.119.16.194

ГАНЗОРИГОО ХҮРЭЛСҮХ, ХҮРЭЛБААТАР, ОЮУН-ЭРДЭНЭ, ЭНЭ МАН-ЫНХАН БҮХЭЛДЭЭ НОВШНУУД, ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ГЭДГИЙГ ШУЛУУХАН ХЭЛЧИХЭЭЧ ХӨГШӨӨН. 2020 ОНД КОВИДГҮЙ БАЙХАД БҮХ ЮМЫГ ХААЖ, ГАНЦ Ч ВАКЦИНЫ ЗАХИАЛГА ХИЙГЭЭГҮЙ, ДЭЭР НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ АЛСАН ЯЛ МАН-Д НОГДОНО. ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАС БОЛЖ КОВИДЫГ ДОТООДОД АЛДСАН ЯЛТАН БОЛ МАН. 2021 ОНД КОВИДТОЙ ҮЕД МАН-ЫН 100 ЖИЛ ГЭЖ СОЛИОРЧ БАЙЖ ХАЛДВАРЫГ ХЯНАЛТААС ГАРГАЖ, ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ЯЛЫГ МАН ҮҮРНЭ!

Avatar

Бат-Эрдэнэ 2021-04-16 202.126.90.48

Төр эрсдэлийн менежментийн анхан шатны ойлголтгүй гэж сайхан хэллээ.
Энэ төрийн шийдвэрүүд ямар байгааг бид бүгд харж бухимдаж байна.
Яачихсан хүмүүс нь төрд гараад анхан шатны зохицуулалтаа ч хийж чаддаггүй байнаа…

Avatar

Зочин 2021-04-16 119.40.100.170

цүнхээ л сайн барийшдээ

Avatar

Батый 2021-04-16 66.181.182.163

Оюутолгойн төслийн талаар УИХ-ын гишүүд ярихыг нь хориглох хэрэгтэй. Төсөл нь байна, компани нь очоод ухаж байхад юу нь ойлгомжгүй байна вэ. Гэрээг нь өөрчлөх шаардлагатай бол Хууль зүй, дотоод хэргийн яамандаа өг л дөө. Баахан гишүүн Оюутолгойг ярьж өөрсдийгөө рекламдаад олон жил боллоо.

Avatar

Зочин 2021-04-16 202.21.109.82

УЛСТӨРЖИЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-04-16 202.126.89.146

НЭГ ТАЛААРАА БАЙГАЛИЙН ГАМШГИЙН АЧААР ХУЛХИНЫ; ӨДӨР ХОНОГОО АРГАЦААСАН; ЗӨВХӨН ЭЗЭНДЭЭ АШИГТАЙ; ГАДНАА ЛАГ GLOBAL ЮМ ЯРИВЧ ДОТРОО ХОГ; НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ; ҮР АШИГГҮЙ; ЧАНАРГҮЙ; ХУЛХИ; ХУУЛЬ СТАНДАРТ МӨРДДӨГГҮЙ; ГУРИЛАН БИЗНЭСҮҮД УСТААД ОРОНД НЬ ИРЭЭДҮЙД ЗӨВ САЙН САЙХАН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭГ ЭЭ !!!! ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ !!!

Avatar

иргэн 2021-04-16 202.131.236.170

ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: "COVID-19"-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд эмнэлгүүдийн ачаалал улам нэмэгдэж байна. Ялангуяа өнөөдрийн байдлаар хүнд, хүндэвтэр болон маш хүнд өвчтөний тоо нэг сарын өмнөх үетэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудад хүний нөөцийн хомстол үүсгэх шууд шалтгаан болж байна. Эмнэлгүүдийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдээд байна. Ганзориг оо яах уу

Avatar

|Зочин 2021-04-16 192.82.68.80

Оюукаа ах мэднэ.

Avatar

Зочин 2021-04-16 119.40.100.170

наыз охиноо цэрэгт явуулжуу

Avatar

Зочин 2021-04-16 202.126.89.146

ХҮНДЭТ ЭДИЙН ЗАСАГЧИД & БИЗНЭСЧИД ЭЭ !!! БАЙГАЛИЙН ХУУЛЬ БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ…ИЙМ ГАМШГИЙН ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ & УОК 2-ТОО Л БҮХ ЭРХ МЭДЛЭЭ ШИЛЖҮҮЛЭЭД ТЭР 2-Н КОМАНДАЛ ДОР ХӨДӨЛБӨЛ ӨЛЗИЙ УЧРАЛ БҮРДМОЙ !!! 🙏🙏🙏
УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД…..

"СЭТГҮҮЛЧИД" БОЛ НИЙГМИЙН КОРРЕСПОНДЭНТ; "ЭДИЙН ЗАСАГЧИД" БОЛ МӨНГӨНИЙ КОРРЕСПОНДЭНТ БОЛОХООС БАЯЛАГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БИШ БИЛЭЭ !!!
МЭДЭЭГЭЭ САЙН ТОЛЬД !!

Avatar

Зочин 2021-04-16 202.9.46.155

Хатуу хөл хорио нэг л удаад хүчинтэй учир нэг удаа иргэдээ дэмжсэн.. Харих ААН үүд хувир хөдөлмөр эрхлэхчид л хэцүү байдалтай үлдлээ.

Avatar

Зочин 2021-04-16 202.126.89.146

ЗА ЯАХАВ НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ; ӨДӨР ХОНОГОО АРГАЦААСАН ХУЛХИ БАРАА ТАВААР; СТАНДАРТГҮЙ ЧАНАРГҮЙ ГУРИЛАГ 2Н ХООРОНД НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД УСТАЖ ҮГҮЙ БОЛООД ИРЭЭДҮЙД ЖИНХЭНЭ УТГААРАА ЧАНАРТАЙ САЙН ОЛОН ТАЛЫН ҮР АШИГТАЙ БИЗНЭС ДЭЛГЭРЭЭСЭЙ..

Avatar

Иргэн 2021-04-16 192.82.77.21

Үнэн үг гашуун байдаг, чухам бодит үнэнийг хэлсэн байна. Манай УИХ, ЗГ үнэн дампуу ажиллаж байгаа нь үнэн. Торгоны хээ, архины шилний хэмжээ, мөнгө тараах, тусламж хандив цуглуулах, Оюутолгойн гэрээ, хурдан морь, сайн бөх, дуучин гэхээс өөр юу ярьж чаддаг гишүүдтэй билээ. Монголыг маань лам, нам хоёр бохирдуулж гүйцлээ. Шинэ санаа, шинэ технологи, шинэ инноваци, шинэ бүтээн байгуулалт, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ААН байгууллага, бизнес эрхлэгчид бий болгодог.

Avatar

х** 2021-04-16 202.126.90.126

том том ярьсан чам шиг л******д монголд юу хиивэээ монголд эрүүл хүн хэрэгтэй хүүхдүүүд тв хичэээлээ хиигээд болно дэлхиид цахим хичээл ордог болоод удсан шдээ хувих харвардаааа

Avatar

Зочин 2021-04-16 122.201.31.201

Ганц Монголд биш дэлхий даяр л ийм байна. Цар тахал ганц Монголд гарч байгаа юм шиг л яриад байх юм. Нүдээ нээгээд дэлхий дахинд юу болж байгааг сайн хараач.. ойлгооч..Худалдаа үйлдвэрийн танхим чинь юу хийж байна. Хоосон улс төржөхөөс өөр юу ч хийхгүй байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-16 124.158.96.51

Хөл хорьсон ч муу талтай, хориогүй ч муу талтай.
Иймээс хорихгүй байсан нь маш зөв. Эдийн засаг чинь өөрөө эрүүл мэнд шүү. ЗГ УОК хоёулаа эдийн засгаа 1 -рт тавих ёстой. Эдийн засгаа унагачихаад эрүүл мэнд гэж мянга тэнэгтээд нэмэргүй. Анхдагч нь ямагт эдийн засаг мөн.

Avatar

Zochin 2021-04-16 103.212.116.201

Ene galzuug avaachij ХӨСҮТ-д ажиллуулаач. Ковид тусаад яаж үхэхиыг нь хаоах юмсан. Тэгж их санаа зовоод байгаа бол гэр өүлээрээ ах пүүсээрээ л ажилла. Би л лав тарал тусаж үхэхийг хүсэхгүй бна. Хүмүүс битгий. тусаасай. Амьд байхад алтан ачшанаас ус уунаа. Галзуу хог вэ. Цээжээ дэлдсэн харх

Avatar

Зочин 2021-04-16 139.5.217.232

Хамгийн багадаа 30 хоног хатуу хөл хорио тогтоох шаардлагатай болж. Гахайнуул өвчнөөр улс төр хийхээ зогсоомоор байна

Avatar

Зочин 2021-04-16 112.72.15.210

Халдварын тоо өдөрт 1000 даваад байгаад энэ ЗГ, УОК, НОК буруутай. Ард түмэнд бурууг бүү чих. УОК, НОК-ийн шийдвэрүүд үнэндээ дэндүү бодлогогүй МАНГАР байна. Автобусанд олноор чихэж халдвар тараах ямар хэрэгтэй юм бэ, хувийн унаагаараа зорчихыг юунд нь хориод байгаан. Юун тэгш сондгой дугаар вэ. Явган алхуулдаг нь ч бас юув дээ. Машин халдвар тараагаад байгаа юмуу, машинтай л тэмцээд байх юм

Avatar

Зочин 2021-04-16 192.82.74.70

Эдийн засгаа 1-рт тавих нь зөв.

Avatar

иргэн 2021-04-16 202.126.89.51

Золжаргалын б**с долоогч залуу. Монгол орныг дампууруулсан одоо бүр сүйрүүлэх гээ юу. Тэр өвчнөөрөө чи өвд

Avatar

lol 2021-04-16 66.181.161.117

h*** malaa

Avatar

Зочин 2021-04-16 122.201.21.191

KORONO TARAGCH TENEMELUUDED TUR TUMUR NURIG UZUL

Avatar

lol 2021-04-16 66.181.161.117

teneg malaa z**l

Avatar

Зочин 2021-04-16 103.141.250.2

Баахаан тендер зарлачаад, тэрийгээ шалгаруулаад байх юм. 15 хоногын хугацаанд яаж материалаай бүрдүүлэх үү ?

Avatar

иргэн 2021-04-16 202.131.236.170

Яах уу Ганзориг оо туслаач.
Тодруулбал, 34, 49, 58, 62 настай эрэгтэй, 76, 64 настай эмэгтэй цар тахлын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч гарснаар нийт халдварын 11044 эдгэрээд байгаа юм. Шинээр бүртгэгдсэн халдварын 1024 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгджээ.

Avatar

Зочин 2021-04-16 192.82.74.228

Iim chuhal ved iim teneg ES tasrahgvi gej dee !

Avatar

Зочин 2021-04-16 64.119.24.186

Хөо хорио тавихаас өөр сонголт үгүй, хичээн олон хүн амь насаа алдахаас сэргийлнэ.

Avatar

Зочин 2021-04-16 66.181.191.58

нийгмийн сүлжээнд сэтгэцийн өвчтэй хүмүүс их байдаг. Бичиж байгаа сэтгэгдлээс нь харвал дандаа хүний мууд дуртай, хүнийг харааж, мууг нь үзэж байж таашаал авдаг гаж донтнууд байдаг. тэдэнд хүнийг өрөвдөх, хайрлах мэдрэмж байхгүй. өөрсдөө муу муухай юм хийж явдгаа мэдэхгүй байж *л, цаазла гэж орилолддог!

Avatar

Зочин 2021-04-16 202.126.89.39

Tiim shuu

Avatar

Зочин 2021-04-16 202.9.40.0

Иргэд нь зөв үзэл бодолтой, боловсролтой ийм залуусаа төрдөө гаргаач!!! Маш зөв хэлж байна, төрд байгаа харанхуйчууд зөвлөгөө аваач!!!

Avatar

иргэн 2021-04-16 202.179.25.105

Сошиал гэдэг чинь Ард түмэн , Бизнес гэсээр Та нар Хөл хориог хойшлуулсаар байгаад одоо Халдвар улам тархаж Иргэд Эрүүл мэнд Амь насаа алдаж эхэлээд байна, Хөрш рхэууд ч Хил гаалиа хаагаад манайхаас болгоомжлоод эхлэж байна тэгээд ч Өрхийн орлого муутай Иргэд худалдан авах чадвар муутай байхад худлаа хоосон ЭЗ-г гэж яриад хэрэггүй

Avatar

Зочин 2021-04-16 66.181.161.26

Уул нь Хүрэлсүхийн ЗГ-ын УОК нь мэргэжилтнүүдийнхээ үгээр овоо зөв ажиллаж, тахлыг бага хэмжээнд барьж явтал Күүк нь гэнэт Ерөнхийлөгч болохоор шийдээд ЗГ огцруулж, дараагийн шинэ хүмүүс ажлаа авч зүгширэх гэсээр байтал хийдэл гарч, тэр завсраар нь ковид чөлөөтэй тархаж, шинэ УОК нь аргаа олох гэсээр байтал нь аль хэдийн талийгаад өгсөн, одоо араас нь сураглаад хөөцөлдөж явна даа!!! Күүкээс л боллоо!!! Ганц хүний амбиц бүхэл бүтэн улс орныг самарчихлаа!!!

Avatar

Яг үнэн хэлжээ 2021-04-16 64.119.22.43

Хүрэлсүхийн улстөр Монгол улсыг сүйрүүлж байна. Арай ч дээ даанч ийм балмад гэж бодсонгүй. Хүрэлсүхийг дэмжиж байлаа. Одоо бол огиудас хүрч байна.

Avatar

х***а 2021-04-16 202.126.90.126

арчаагүй тэмцэлгүй аймхай залхуу амиаа бодсон малууд мөхдөг гэж 1 хужааа өвөр монгол хужаадааа хэлжэээ малуудааа

Avatar

Л.ЛХАГВА 2021-04-16 59.153.112.174

СООШИЛААР УЛС ТӨРИЙН БАРИМЖАА АВАВАЛ МАШ ТОМ АЛДАА БОЛНО.МОНГОЛЫН СООШИЛ ЕРТӨНЦ НАМЧИРХСАН АДМИНУУДЫН БҮРЭН ЭЗЭМШИЛД БАЙГААГ ХҮН БҮР МЭДВЭЛ ЗОХИНО.

Avatar

Дэмжигч 2021-04-16 66.181.182.239

Нийгэм маань үнэхээр бухимдалтай байгаа учраас, байгаа онохгүй комментууд их байна, ийм асуудал дэвшүүлсэн зоригтой ярьж байгаа хүн байна уу?!!!! Хэлээд аль?!!! Үнэхээр үхэр монголчууд, эсвэл ү****ц Монголчууд л болжээ бид!!!! Ирээдүйдээ итгэх итгэл үнэхээр алдарч байна… Ганзориг оо зоригтой тууштай байгаарай

Avatar

Эрүүл хүн Эрүүл иргэн Монгол улсын баялаг 2021-04-16 64.119.22.43

Та гариг андуурч байна. Халдварын нөхцөл байдал хүнд байна. ЭМ-ийн салбар туйлдаж хүчин мөхөсдөж байна. Иргэдийн эрүүл мэнд амь нас 1-рт. Би үхэхээр чи үх гэсэн шиг юм бүү ярь Ганзориг гуай !!!!

Avatar

Эргүү с** вэ 2021-04-16 202.126.90.75

Жил гарангийн хугацаанд эрсдэлийн удирдлагаа зөв зохион байгуулж ажиллаагүй, үүнийгээ бодож олж чадахгүй байгаа намчин төрөөсөө асуу. Эрсдэлийн менежмент байхгүй болохоор өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрээд байгаа юм.

Avatar

Иргэн 2021-04-16 202.21.124.132

Өнөөгийн Монголын үнэн дүр төрхийг хэллээ; “ямар сонгогч тийм төр” гэдэг; сонгуулиас хамаарсан 4 жилийн цикл … ядарсан ард түмэн дээрээ “тоглох, шоудах, поопрох” … тэгээд сонгогдох; энэ нь өөрсдийгөө улстөрч гэж нэрлэх дуртай цүнх баригчаас том дарга бологсдын “өдрийн бодол шөнийн зүүд”; үр дүн багатай бэлэн мөнгө тараасан халамжийн бодлого = улам залхуу улам ядуу болгох! үнэндээ бол мэдлэг туршлага нь нимгэн болохоор төлөвлөлт байхгүй, тэгэхээр сошиалд хөтлөгдөх нь аргагүй дээ хөөрхий!

Avatar

бизнес эрхлэгчид 2021-04-16 202.126.90.29

хөл хориог сунгах юм ард түмэн брсрж тэмцэнэ шүү ямар ч үр дүнгүй хөл хориод гадуур зөндөө машин явган хүн чөлөөтэй явж л бна худлаа сшржигнээд эрүүл мэндийн яам амараар нь хөл л хорихоос илүү юу ч хийж чадахгүй Засгийн газар яаралтай вакцинжуулах ажлаа хийхгүй бна сунгана гэж солиорвол ёстой босно шүү новшнуудаа монгол цаг агаарын хувьд эрс тэс учраас ихэнхи ажлууд урин лулааны цагт явагддаг 300 хан мянгаар ам таглана гэж бхгүй шүү вакцины мөнгө улс төрийн янз бүрийн хор найруулалтандаа хэрэгл

Avatar

Зочин 2021-04-16 43.228.131.113

Санал нэг бна хөл хорио зөвхөн ААН-үүд бизнесийнхэнд үйлчилж байна. Иргэд нь дураараа тэнээд хөл хорьсон юм алга, бизнесийнхэн бүгд дампуурлаа 😇😇😇

Avatar

Энхмаа 2021-04-16 64.119.22.143

ҮНЭХЭЭР ӨВЧИН ЯРИХАА БОЛИМООР БАЙНА, ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД БАЙХГҮЙ БОЛСОН МӨРТӨӨ ӨДӨРТ 1000 ХҮНИЙГ ӨВЧИЛЁӨН ГЭЭД ХААНААС ГАРГАЖ ИРЭЭД БАЙГАА ТОО ВЭ? ОЙР ОРЧИМД ӨВДСӨН ХҮН БАЙХГҮЙ Л БАЙНА. ЮУ БОЛООД БАЙНАА, ЦАР ТАХЛЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖ СОНГУУЛЬДАА ОНОО АВАХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ

Avatar

Зочин 2021-04-16 192.82.72.175

Харин ч сошиалд хөтлөгдөж хөл хориогоо дандаа дутуу тавьсаар байгаар коронаг алдчихлаа! Анхнаасаа та сошиалаар олон юм ярьж сэвээгүй бол 11-р сард гарч эхлэхэд л хөл хориог 14 хоног үргэлжлүүлсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан!!!

Avatar

Зочин 2021-04-16 192.82.72.175

Та нар

Avatar

Зочин 2021-04-16 202.126.90.107

Бүх монгол хүнийг короноогоор алаад оронд нь х***а нарыг авчирч ажлуулж ганцаараа баяжих гээд нойр чинь хүрэхгүй байна уу муу дээрэмчин хулгайчаа.

Avatar

zochin 2021-04-16 202.126.90.29

энэ яг төрийн албан хаагч бх күгээр гэртээ суугаад цалингаа авна новшнуудаа одоо боль хөл хориог сунгана гэж бхгүй шүү халдвар хамгааллын дэглэмээ бариагүй архи ууж гадуур зорилгогүй тэнэдэгүүд нь совидоороо үхнэ л биз байгалийн шалгаралд тэнэгүүд нь үхэг тэнэгтвэл одоо яаая гэхэв хэлж сануулсаар бтал гадуур тэнээд архи дарс хэрэглээд бга хүмүүсийг яалтай вэ ойр дотныхноо хайрлахгүй араатанг яалтай билээ

Avatar

Зочин 2021-04-16 202.126.89.39

Teneg lalruu chi

Avatar

Зочин 2021-04-16 209.6.133.55

Ганзориг чадвартай, ухаантай, мундаг залуу

Avatar

Зочин 2021-04-16 64.119.22.163

Тэнэг

Avatar

зочин 2021-04-16 192.82.78.210

Иймэрхүү хийх юмаа олж ядсан сахалтай жаалууд маскаа зүүгээд,зайгаа бариад,гараа угаагаад явж байвал боллоо шдээ.

Avatar

Zochin 2021-04-16 150.129.142.204

Сошиалаар ажиллаж байгаа нь үнэн үнэн. Гэхдээ бизнес эрхлэгчдээс илүүтэй туйлдаж буй улсууд нь эрүүл мэндийн салбарт л байх шиг байна даа. Тэнд ажиллаж буй хүмүүс ар гэрийн амьдрал ч гэж байхгүй. Гэртээ ч харихгүй хагас жил гаруй ажиллацгааж байна. Тэр хүмүүс дархлаа ч үгүй, эрүүл мэнд ч үгүй болжтбайна шүү. Ядаж байхад авдаг олигтой цалин ч үгүй байна. Үүнийг дагаад салбхр нь ч гэсэн уналтад орж дужсч байх шиг байна шүү. Хаа хаанаа бодох юм байнаа байна.

Avatar

Зочин 2021-04-16 66.181.161.121

Чөлөөт нүүдэлчин сэтгэхүйтэй энэ цөөхөн хүмүүст үеэ өнгөрөөж буй барууны эдийн засаг үзэл суртлын боолчлол тулгаад хол явахгүй зах зээл ардчилал яриад бүр ч явахгүй монголчууд өөрсдийн язгуур ухаан хэл соёл амьдрах арга барилдаа тулгуурлан хөгжлийн загвараа бүтээх цаг болсон хоосон изм ярих хэрэггүй

Avatar

Монгол ах 2021-04-16 202.131.236.170

Ганзориг гэдэг энэ санхүүч залуу эдийн засгийн гол тулгуур хүн гэдгийг ойлгож байна уу? Гэтэл хүн эрүүл байж. ажил хөдөлмөр эрхлэх ёстой байтал эрүүл байх орчин нь маш аюултай байдалд ороод нийгмийг хамарсан өвчин тархаад амь насанд аюултай болоод байнаа гэж эрүүл мэнд хариуцсан мэргэжлийг байгууллага, мэргэжилтнүүд сануулаад байгааг ойлгохгүй байна уу? Ойлгохгүй бол дуугай л сууж бай.

Avatar

иргэн 2021-04-16 202.126.89.51

энэ хүн чинь 2012-2016 онд монгол банкны зөвлөх хийгээд мөнгө хэвлэснээс болж монгол орон сүйрээ биз дээ. ийм тэнэг хүмүүс худлаа том том яриад л. Ганзориг гуай танд хэлэхэд хөл хорио оройтож тавьсны горт хятад хилээ хаасан. нэг үгээр манай бодит сектор уул уурхай ХАА. Тэнд ногоон бүс байж байж бид тогтоно. Орос хятад Солонгос манайхаас хилээ хаавал чи мөнгө хэвлэхээ ярих уу п***а минь

Avatar

Mongol 2021-04-16 66.181.190.97

Ganzorigoo. Chi tegvel odoo ulsiin ontsgoi komissiig udirdaad ard irgedee covid-oos salgaad bas hol horihgyu arga oloodoh. Chadah uu. Chadahgu baij bitgii hudlaa belen yum yarij bai. 1 honohgyu l ogtsorno za.

Avatar

Зочин 2021-04-16 66.181.177.42

Malaa chi ganzorigiig darga bolgochih tegeed har setgetsiin uvchnuu shar hadand ochij emchluul tur zasag yaaj burddegiigch medehgui bas hun shuumjleh sanaatai

Avatar

Иргэн 2021-04-16 103.57.94.176

Цөөхөн иймэрхүү зөв сэтгэдэг залуус бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж