АНУ: Ойрхи Дорнодын зарим улс мөхлийн ирмэгт ойрхон байна | News.MN

АНУ: Ойрхи Дорнодын зарим улс мөхлийн ирмэгт ойрхон байна

АНУ: Ойрхи Дорнодын зарим улс мөхлийн ирмэгт ойрхон байна

АНУ: Ойрхи Дорнодын зарим улс мөхлийн ирмэгт ойрхон байна

АНУ-ын тагнуулын алба жил бүр гаргадаг олон улсын аюулыг үнэлэх тайлангаа энэ долоо хоногт нийтэлжээ. Тус тайланд олон улсад цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал зэрэг асуудлууд энэ онд Ойрхи Дорнодын хэд хэдэн оронд хүндээр тусч, заримыг нь мөхлийн ирмэгт хүргэнэ хэмээн онцлон дурджээ. Тус тайланг гаргахдаа АНУ-ын тагнуулын алба олон улсад хамгийн их тулгамдаж буй асуудлууд болон улс төрийн байдал, сөргөлдөөн, алан хядлага, эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэгт анхаарлаа хандуулж, нэг жилийн ирээдүйд хамгийн болзошгүй аюулуудыг урьдчилан таамагладаг аж.

Тайланд “Цар тахлын улмаас ард түмний тэвчээр барагдан, дургүйцэл дээд түвшиндээ хүрч, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал улам нэмэгдсээр байх тул Ойрхи Дорнодын удирдагч нар улс төр, эдийн засгийн шинэчлэл шаардаж буй ард иргэдийн асар том хүлээлттэй нүүр тулах болно” хэмээжээ.

ИРАН

Тагнуулын мэдээллээс үзэхэд, Иран энэ онд хэд хэдэн өндөр эрсдэлтэй алхам хийснээрээ АНУ болоод түүний холбоотон улсуудын нийтлэг ашиг сонирхолд харшилж магадгүй гэнэ. Хэдий тийм ч Ираны зүгээс АНУ-ын ширүүн хариуг таамаглаж буй учир шууд зөрчилдөөн үүсгэхээс аль болох зайлсхийсээр байх бололтой. Түүнчлэн Иран болон Ойрхи Дорнодын бусад өрсөлдөгчдийн хооронд жижиг сажиг маргаанууд тасрахгүй аж.

Мөн “Иран АНУ-ын дотор сүлжээд үүсгэх ашиг сонирхолтой хэвээрээ байгаа гэх үндэслэл бий. Гэхдээ хамгийн ноцтой аюул Америкт амьдарч буй америкчууд бус хилийн чанад, тэр дундаа Ойрхи Дорнод, Өмнөд Азид байрлаж буй америкчуудад заналхийлж байгаа юм” хэмээн дурджээ.

Хэрвээ Жо Байден хориг арга хэмжээнүүдээ сулруулахгүй бол Тегеран ойрын хугацаанд дипломат харилцаа тогтоохгүй гэх байр суурьтай байгаа. Харин АНУ-ын хориг арга хэмжээ зөөлрөхгүй удвал Иран цөмийн хөтөлбөрөө улам эрчтэй, хурдан үргэлжлүүлнэ гэдгээ сануулсан аж. Хэдий тийм ч тагнуулчдын дүгнэснээр Иран одоогоор цөмийн бөмбөг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд энэ жилдээ багтан цөмийн зэвсэгтэй болох боломжгүй гэнэ.

ИРАК

Иракийн засгийн газар энэ онд алан хядах ISIS бүлгэмүүдтэй тэмцэх, Ираны талыг баримтлагч шийтийн зэвсэгт бүлэглэлүүдийг хянахын тулд маш завгүй ажиллах бололтой. Ингэхдээ Багдад алан хядах бүлгэмүүдтэй тэмцэхдээ АНУ болон бусад гадны орнуудын дэмжлэгт ихээр найдаж буй. Харин эсрэгээр зэвсэгт бүлэглэлүүд Багдадын эсрэг тууштай тэмцсээр байх аж.

Тэр дундаа Ираны дэмжлэгтэй шийт зэвсэгт бүлэглэлүүд Иракийн засгийн газар АНУ-ын цэргүүдийг буцаах талаар Вашингтонтой тодорхой тохиролцоонд хүрэхгүй бол АНУ-ын талд шахалт үзүүлэхийн тулд Ирбилийн олон улсын нисэх онгоцны буудал руу пуужингийн довтолгоо хийсэн шигээ АНУ-ын объектуудын эсрэг дайралтуудаа үргэлжлүүлэх бололтой.

ЛИВИ

Ливийн үндэсний эв нэгдлийн түр засгийн газар өмнөх засгийн газруудын гол асуудлууд болж байсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын дуусашгүй сорилтуудтай нүүр тулсаар байх тул энх тайван сахиулахад багагүй хүндрэл үүснэ. Хэдийгээр өнгөрсөн онд Ливийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдалд тодорхой хэмжээний ахиц гарсан ч шинээр иргэний дайн дэгдэх эрсдэл энэ онд хэвээр байх бололтой. Түүнчлэн Ливийн бүс нутгийн өрсөлдөгч нарын хоорондын асуудалд гадаад орнуудын нөлөө их байгаа тул дээрх болзошгүй дайны эрсдэл цаашлаад улам том мөргөлдөөний эхлэл ч болох аюултай. Харин Египет, Орос, АНЭУ, Турк тэргүүтэй Ливийн түншүүд санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлсээр байх төлөвтэй байна.

СИРИ

Ойрын хэдэн жилийн хугацаанд мөргөлдөөн, эдийн засгийн уналт, хүмүүнлэгийн хямрал зэрэг асуудал Сирид үргэлжилснээр АНУ-ын эсрэг заналхийлэл нь улам нэмэгдэх болно. Ерөнхийлөгч Башар аль-Асад Сирийн гол цөмийг хатуу хяналтадаа байлгаж байгаа боловч улсаа бүхэлд нь хяналтад авахад Туркийн хүчирхэг арми, Исламын хэт даврагчид, Идлиб муж дахь сөрөг хүчнийхэн тэргүүтэй босогчдын үйл ажиллагаа ихээр саад учруулна.

Тиймээс Асад чухал ач холбогдол бүхий хэлэлцээрүүд байгуулан, Орос, Ираны дэмжлэгт найдах болно. Хэрвээ АНУ цэргээ татах юм бол Курдуудын эсрэг Сирийн дэглэм, Орос, Туркийн шахалт нэмэгдэж, курдуудын эдийн засаг, хүмүүнлэгийн нөхцөл байдал эрс доройтох хандлагатай байна. Сирийн зүүн хэсэгт байгаа АНУ-ын цэргүүд Иран, Сирийн хамтарсан бүлгүүдийн аюул заналхийлэлтэй тулгарах бөгөөд болзошгүй халдлагуудыг нь эсэргүүцэхэд бэрхшээлтэй байх бололтой.

АНУ-ын тагнуулын алба жил бүр уг тайланг Ерөнхийлөгч болон зарим өндөр албан тушаалтнуудад танилцуулахдаа олон нийтэд ил болгох хувилбарыг тусад нь эмхлэн нийтэлдэг юм. Тиймээс олон нийтэд ил болгодог хувилбар дээр аюулгүй байдлын үүднээс мөхөж магадгүй улс орнуудын нэрийг тодорхой дурддаггүй аж.

Эх сурвалж: AXIOS DNI.GOV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-16 66.181.161.17

АНУ бол н**ш.Лалынхан өөдтэй улс биш.Хятад манайхыг залгих мөрөөдөлтэй.Орос манайхыг үл тоодог.Өөрсөддөө л найдацгаа.Томчууд нь баяжихын төлөө биш улс орныхоо төлөө явдаг байх хэрэгтэй.Эзэн Чтнгис эд баялагыг тахин шүтдэггүй байлаа.Цэдэнбал дарга,Батмөнх гуай нар баян байсангүй

Avatar

Mgl 2021-04-16 202.126.90.44

Lalin shashintnuud hamgiin uudteyn shvv ewrey hristuud l oodgui bh xarin

Avatar

Зочин 2021-04-16 109.70.100.45

> Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

Зочин 2021-04-16 174.196.201.85

Dandaa ANU iin gar hul orj havar namriin huvisgal garch dampuursan ulsuud bn. Ug n tsaashaa Guatemala Myanmar geel huvruh yostoi. Daanch jujgiin tavilt n neeh sain bolsongui l dee huurhii

Avatar

2022 2021-04-16 51.195.151.163

19 дэх хаадууд дээрээ л сүйрээд байсан байгаа.

Avatar

2022 2021-04-16 51.195.151.163

Израйль улс нь Сулейманы дараа хөгийн зан гаргаж 2 хуваагдсан байгаа юм.аль алиныг нь 19 хаадууд захирч байсан. нэг хууль бусаар захирч байсан эмэгтэйг оролцуулахгүйгээр.одооны израйль ч 19 дэх дээрээ явж байгаа СубханАллах!

Avatar

Исламын жил 2021-04-16 51.195.151.163

Исламын тооллоор 9 🌙. ингэж явсаар 8 сард исламын тооллоор шинэ жил эхэлж байгаа юм.Ирэх шинэ жил бол маш учир утгатай.яагаад гэхээр исламын ялалтын жил.одоо болж буй дайн дажин самуун чинь болох ёстой юм аа.худлыг илчлэх процесс явагдаж байна.

Avatar

ҮНЭН 2021-04-16 103.26.194.206

ЕР НЬ БОЛ УЛС ГЭХЭД МАШ ХЭЦҮҮ ЛАЛЫН ШАШИН МУНХАРСАН ЗЭРЛЭГҮҮД Л БИЙ

Avatar

Dari Sukh 2021-04-16 192.82.80.159

Who is who

Avatar

Зочин 2021-04-16 66.181.182.163

АНУ л зайлаад өгвөл бүгд амар амгалан амьдрах болно.

Avatar

Зочин 2021-04-16 122.201.31.238

Чи зайлаад өгвөл орчин тойрон маань амар амгалан болох гээд байна. Муу лалаарын нохойн гөлөг.

Avatar

ҮНЭН 2021-04-16 103.26.194.206

АНУ БАЙХГҮЙ БОЛОХ ХЯТАД АХ ЧИНЬ ӨМДӨӨРӨӨ ДАРЖ а**х БАЙЛГҮЙ ДЭЭ ХАХАХА

Avatar

зочин 2021-04-16 192.82.73.199

Өөрийнх нь үймүүлсэн улсууд биз дээ

Avatar

ҮНЭН 2021-04-16 103.26.194.206

ҮГҮЙ

Avatar

Зочин 2021-04-16 192.82.87.166

….зэрлэг капиталист Америк дотоод асуудалдаа анхаармаар юм даа.

Avatar

ҮНЭН 2021-04-16 103.26.194.206

КАПИТАЛИЗМ БОЛ ЗЭРЛЭГ БИШ ХАРИН ЧИ ЗЭРЛЭГДҮҮ ЮМ БАЙНА ХАХА

Avatar

Зочин 2021-04-16 59.153.112.146

Угаасаа төр улс болж явсан түүх бага улс юм биш үү. Манай улч ялгаагүй төрулсаа 220 жил таслуулж байгаад коммунизмаар 70 жил заалгасан, 30 жил учиргүй баахан улс төржсөн.

Avatar

Зочин 2021-04-16 59.153.115.248

Дандаа АНУ-иын савар хүрсэн газрууд….

Avatar

Зочин 2021-04-16 122.201.31.201

Зүгээр байсан эдгээр улс орнууд руу Америк зэвсгийн хүчээр дайран орж иргэний дайн дэгдээж одоо ийм байдалд хүрсэн. Гол буруутан нь Америк. Жишээ нь, химийн з****г Иракаас олдоогүй. Коуэн Пауэл худлаа хэлж, конгресс- ээ хуурсан шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-16 202.9.40.28

Дэлхийн ад шулам америк мөн

Avatar

ҮНЭН 2021-04-16 103.26.194.206

ХАХА ӨВӨӨ ТА ТАЙВШИР

Avatar

Иргэн 2021-04-16 59.153.113.142

Дэлхий дээр хамгийн их халдвар тархсан, хамгийн олон хүн нас барсан улс өөрсдөдөө санаа тавивал яасын??? Эдийн засгаараа дэлхийд тэргүүлж байвал хүн амынх нь амьд явах эсэх хамаагүй юм уу???

Avatar

Зочин 2021-04-16 59.153.112.146

Манай улсад хүнд цаг үе ирж байгаа шүү. ОРОС, ХЯТАД хэмээх их гүрний дунд өөрийгөө бие даасан тусгаар улс шиг авчявж чадахгүй байгаад дүгнэлт хий. Хэтэрхий их хята, оросын компанийг зах зээлдээ дураар тавьж болохгүй. Өөрийн улсын эрх ашгийг хамгаалах ёстой шүү.

Avatar

Өөрсдийнх нь асуудал 2021-04-16 64.119.25.150

Энн үйл явдал бол тухайн улсуудын өөрсдийнх нь цэвэр алдаа, мухар сүсэгтэй л холбоотой байх.

Avatar

Зочин 2021-04-16 202.126.94.99

Мехуулэгч нь АНУ. Бух удирдагчдыг нь цааш харуулсан биздээ, дайрч ороод. Негее бактериологийн з****г юу болсон бэ?!!

Avatar

Зочин 2021-04-16 122.201.21.151

Ямар урт онигоо вэ😂😘

Avatar

Зочин 2021-04-16 150.129.143.172

АНУ энэ улсуудыг түйвээсэн хариуцлагаа хүлээх ёстой. Иракийн Садам Хусейнийг хэн бодийг нь хөтөллөө.ИРАНЫ ЦЭРГИЙН ДАРГА, ЭРДЭМТЭДИЙГ ХЭН БОДИЙГ НЬ ХӨТӨЛЛӨӨ.Ливи, Сири дотроо хуваагдаад байлдаад сүйрч байна. Гэхдээ АНУ дэлхийн дарга учир юу ч хийсэн хариуцлага хүлээхгүй дээ.

Avatar

оюун 2021-04-16 66.181.182.194

"дэлхийн цагдаа"

Avatar

Иргэн 2021-04-16 66.181.171.26

Дандаа АНУ-ын санаатай түйвээсэн улсууд байна.Дараа нь өмнөөс нь санаа зовсон дээрэмчид

Avatar

Хөх монгол 2021-04-16 202.126.90.45

За муу Пэтка минь чи АНУ-н ажилуулдаг www-с зайлж тэр Оросынхоо Чэбурашка нэт рүга тонил хахааа

Avatar

Иргэн 2021-04-16 66.181.171.26

Жаахан юм уншиж бай л даа

Avatar

55555 2021-04-16 202.126.90.45

Энэ Араабын орнууд нээрээ бүтэхгүй ээ. Лалын шашин нээрээ бүтэхгүй ээ

Avatar

Зочин 2021-04-16 202.179.27.141

АНУсгүй бол зүгээр болно

Avatar

21 2021-04-16 202.131.225.197

MARICA UURUU ENE USLUUDIIG HUGJUULEKH BODOLGUI BAIGAA

Avatar

Ахмад 2021-04-16 103.57.93.49

АНУ одоо өөрсдөө үйлээ эдлэх цаг дөхөж байх шиг байна даа Одоо дотоодын хагарал хямралдаа идэгдэж сүйрэх болно. Ертөнцийн хууль ёсёёр аливаа зүйл сайн муугаар, мандал буурлаар солигдож байдаг жамаас юу ч хазайхгүй нь тодорхой. Манай Америкийн зэрлэг капитализмыг даган дуурайж сохороор шүтэгч хойч үе анхаарвал зүйтэй юм. Одоо тэнд арьсны болон жижиг үндэстнүүдийг үзэн ядах үзэл даварч эхэлж байна. Цаашидаа улам гүнзгийрэх чигтэй өрнөж байгааг харцгаа.

Avatar

Ахмад 2021-04-16 103.57.93.49

Америк барууныхан Ойрхи дорнотын орнуудыг бүрэн самарч тухайн орнуудын нийгэм эдийн засаг соёлыг бүрэн устгаадмхүн ардыг нь алан хядаж улс орноос дүрвүүлж бүрэн сүйтгэсэндээ.Дотоодын сөрөг хүчин нэртэй улс үндэстнээсээ урвасан хулгай нар( Укрианы шар зангиатнууд. Оросын Навальный шиг) ардчлал нэртэй дайснуудын хийсэн ажлын үр дүнд улс үндэстэн нь ингэж хоцордог ажээ. Укриан яг ийм болж хоцорно доо.

Avatar

ИРГЭН 2021-04-16 202.21.127.168

Ортодох большевик коммунист чи таглар

Avatar

Зочин 2021-04-16 122.201.22.145

укриан ч гэх шиг зөв бичиж сурчихаад тархиа угаалга

Avatar

Багш 2021-04-16 64.119.21.3

Үсгийн ганц алдааг олж харснаас бичсэн зүйлийн гол санааг ойлгож сур, мэдлэг боловсролоо ахиул.

Avatar

Зочин 2021-04-16 192.82.74.228

Jinhene “ahmad”.

Avatar

Зочин 2021-04-16 66.181.184.73

Manaid hen hen bilee?

Avatar

РАВДАН 2021-04-16 66.181.161.19

ЭНДЭЭС ХАРАХАД а**с ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ Л ЗОДОЛДООД БАЙГАА ДҮР ЗУРАГ ХАРАГДААД БАЙГААМДАА.

Avatar

РАВДАН 2021-04-16 66.181.161.19

А.Н.У..С

Avatar

Зочин 2021-04-16 122.201.22.145

чи юу

Avatar

Ovgon 2021-04-16 66.181.185.56

oo ravdan hunhuuz haaguur tenej bgaad irev.

Avatar

Putin 2021-04-16 202.21.108.157

РАВДАН ХУНХУУЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж