ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй олимпын аварга Н.Түвшинбаяраас түргэвчилсэн шинжилгээгээр Covid-19-ийн халдвар илэрсэн байна. Уг сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ХӨСҮТ рүү хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна. Түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэсэн байна.
Түүнчлэн улсын хэмжээнд цагдан хорих ангиудад хоригдож буй 121 хоригдлоос халдвар илэрсний дөрөв нь 461 дүгээр хорих ангид байгаа аж.
Холбоотой мэдээ