Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна | News.MN

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна
Өнөө шөнө  зүүн аймгуудын ихэнх нутгаар Дорнод, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжлэн шуурч, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-ны 20:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Халх гол, Дорнод Дарьгангын тал нутгаар  цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, төв, говь зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө Халх голын хөндий,  Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байх прогноз гарчээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж