Нэнси Пелоси: Би бол гудамжны зодоонч | News.MN

Нэнси Пелоси: Би бол гудамжны зодоонч

Нэнси Пелоси: Би бол гудамжны зодоонч

Нэнси Пелоси: Би бол гудамжны зодоонч

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ оны эхээр болсон Капитол Хиллийн эмх замбараагүй явдлыг дурсан ярьжээ. Тэгэхдээ тэрбээр хэрвээ зугтаж амжихаас нь өмнө жагсагчид түүний өрөөнд дайрч орж ирсэн бол айх зүйлгүй шууд зодолдох байсан хэмээн ярьжээ.

Капитолын ордонд төлөөлөгч нар энэ оны нэгдүгээр сарын 6-нд хуралдан Жо Байдены ялалтыг баталгаажуулж байх үеэр Трампын дэмжигч гэх хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэн ордонд дайран орсон билээ. Хожим цагдаа нарын мэдээлснээр жагсагчдын гол бай нь дэд ерөнхийлөгч асан Майк Пенс, танхимын дарга Нэнси Пелоси нар байсан бөгөөд зарим нь тэднийг хөнөөх зорилготой байсан гэдэг.

Харин Нэнси Пелоси энэ талаар хожим дурсахдаа “Хамгаалагчдын шуурхай ажиллагааны ачаар бид амжиж зугтаан аюулгүй газарт очиж чадсан” хэмээн ярьсан юм. "USA Today" агентлагийн сэтгүүлч түүнээс ярилцлага авахдаа “Хэрвээ зугтаж амжаагүй байхад чинь жагсагчид дайрч орж ирсэн бол яах байсан бэ?” Хэмээн асуухад Нэнси Пелоси “Би ч чамлахааргүй хүчтэй эмэгтэй шүү. Би бол гудамжны зодоонч хүн. Хэрвээ тэд намайг зугтахаас өмнө орж ирээд зодолдох шаардлагатай болох байсан байх” хэмээгээд, өндөр өсгийт рүүгээ заан “бас үүнийг зэвсэг болгон ашиглах байсан” хэмээн наргижээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 67.81.184.102

Настай болсон ч залуучуудаас илүү Мундаг эмэгтэй

Avatar

Зочин 2021-04-15 103.229.120.16

zavaan mogoi harh hamgiin adgiin s***r shdee ene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж