2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 1,277,818,051 төгрөгийн үнийн дүн бүхий 2,301,367 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID+12.02%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +10.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" ХК (ERS -13.00%) болон "Махимпекс" ХК (MMX -6.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 107,314 ширхэг нэгж эрхийг нийт 31,546,904 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 1,250,000 ширхэг үнэт цаас 3,400,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.62 хувиар өсөж, 34250.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,717,727,251,386 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ