Covid-19 халдвар аваад эдгэрэхэд хорт хавдар нь устсан байжээ | News.MN

Covid-19 халдвар аваад эдгэрэхэд хорт хавдар нь устсан байжээ

Covid-19 халдвар аваад эдгэрэхэд хорт хавдар нь устсан байжээ

Covid-19 халдвар аваад эдгэрэхэд хорт хавдар нь устсан байжээ

Covid-19 хорт хавдрыг устгасан байж магадгүй тохиолдол бүртгэгджээ. Эмч нарын тайлбарласнаар SARS-CoV2 вирус өвчтөний биед нэвтэрмэгцээ хавдрын эсрэг дархлааны тогтолцоог өдөөсөн байх боломжтой аж.

Нэгдсэн Вант улсын Роял Корнвалл эмнэлэгт эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй өнгөрсөн оны зун цусны цагаан эсийн ховор төрлийн хорт хавдар туссанаа мэджээ. Эл өвчнөөр өвчилсөн хүний цусны цагаан эсүүд хяналтаас гарч, тунгалгийн булчирхайд сөргөөр нөлөөлдөг аж. Тухайн өвчтөнд ихэвчлэн химийн эмчилгээ хийдэг бөгөөд өвчтөнүүдийн 10 хувь нь таван жилийн дотор нас бардаг гэнэ.

Дээрх өвчтөн хорт хавдартай гэдгээ мэдээд хэдхэн хонож байтал цар тахлын шинж тэмдэг илэрч дахин эмнэлэгт хандсан байна. Эмч нарын тайлбарласнаар өвчтөний халдвар ихээр хүндэрсэн тул хорт хавдрын эмчилгээ хийхээс өмнө Covid-19 өвчнийг эдгээх шаардлагатай болжээ. Тэрбээр эмнэлэгт удаан эмчлүүлсний эцэст цар тахлаас эдгэрч, эмнэлгээс гараад хорт хавдрын эмчдээ дахин үзүүлэхэд түүний хавдар бараг бүрэн устсан байв.

Цусны цагаан эсийн хавдар гэнэт өөрөө устах боломжтой гэдэг ч маш ховор үзэгдэл гэнэ. Тухайлбал, өдгөө олон улсад тийм тохиолдол 100 хүрэхгүй тоотой бүртгэгдсэн аж. Харин дээрх өвчтөний эмч Сара Чаллонер уг явдлыг хавдар өөрөө устсан тохиолдол биш хэмээн үзэж байгаа юм. Тэрбээр “Бид энэ тохиолдлыг судалж үзээд цар тахлын вирус өвчтөний хавдрын эсрэг дархлааны тогтолцоог өдөөсөн хэмээн дүгнэж байгаа. Хүний биеийн халдварт өвчинтэй тэмцдэг Т эсүүд энэ тохиолдолд цар тахлын вирустэй тэмцэхийн хажуугаар хадврын эсүүдийг дарангуйлсан бололтой” хэмээн тайлбарлажээ. Гэхдээ эмч нар дүгнэлт гаргахад хэтэрхий эрт байгааг онцлоод, хорт хавдартай өвчтөнүүд эмчийнхээ зааврыг чанд мөрдөж, халдвараас сэргийлсээр байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 202.179.26.147

Хэрэв үнэн бол энэ жунго вирус хүний гараар бүтээгдсэн үнэн болж байндаа

Avatar

Зочин 2021-04-15 202.126.90.37

Hudal b** yari!

Avatar

й 2021-04-15 66.181.161.53

Англичууд шаалтуур даа. Тархи угаахдаа гаргууд.

Avatar

Зочин 2021-04-15 202.9.46.62

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ НИЙТИЙН АСРАМЖИЙН ГАЗАР НАС БАРСАН 20 НАСТАЙ ХҮҮ , АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД НАС БАРСАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА 49 НАСТАЙ ХУРАНДАА ХОЁР ҮНЭХЭЭР ХАЙРАН БАЙНА. ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ

Avatar

Зочин 2021-04-15 192.82.73.225

Та сэтгэцтэй юу. Хүн нас барахад хүн буруутгах нь та хэвийн бус болж гэж о ойлго.

Avatar

Зочин 2021-04-15 66.181.186.34

Бүх юм ядаж хоёр талтай байдаг гэдэг дээ!!

Avatar

ЗОЧИН 2021-04-15 115.84.87.56

БАЙЖ БОЛОХ ТОХИОЛДОЛ ,?МОНГОЛД УУШИГНЫ ХОРТ ХАВДРЫН СҮҮЛЧИЙН ШАТАНД ОРСОН ХҮН СЭТГЭЛЭЭР УНАЖ ХААШДАА ҮХЭХЭЭЭС ХОЙШ ГЭЭД АРХИНД ОРЖ ӨВГӨНТӨД ГАРААД 2ЖИЛ МУУ АРХИ УУГААД АХ НЬ ОЛЖ АВААД ЭРХҮҮРҮҮ АРХИНЫ ЭМЧИЛГЭЭНД АВЧ ЯВААД ШИНЖДҮҮЛЭХД ХАВДАР ЭДЭГЭСЭН БАЙСАН ТОХИОЛДОЛ БАЙДАГ,

Avatar

Монгол хүн. 2021-04-15 103.10.21.51

Яахаараа болсон юмыг улс суурьтай олон талаас нь шалгаж судлаагүй байж ийм худал цуурхалд итгэх адийн дур сонирхолтой байдагын? Байлаа гэхэд тухайн хүний уушигны хорт хавдарнь нэгдүгээрт шинжилгээ солигдсон эсвэл шал буруу хийсэн магадлал өндөр байсан учраас азаар 2 жилийн дараа зөв шинжилгээг нь хийлгэжээ үзэх үндэслэлтэй. Өөрөө арай 2 жил хамгийн муу архи өвгөнтөд уусан нь сүпер эмчилгээ гэх байнаа даа янз нь. Энийг чинь л тархины тураал гээд байгаа юм шдээ.

Avatar

Зочин 2021-04-15 103.10.22.45

Wow

Avatar

Түвшин 2021-04-15 59.153.113.156

Ийм мэдээлэл ташаа ойлголт, зэрэглээ мэт хоосон үнэмшил төрүүлнэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж