Covid-19 халдвар аваад эдгэрэхэд хорт хавдар нь устсан байжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Covid-19 халдвар аваад эдгэрэхэд хорт хавдар нь устсан байжээ

Covid-19 халдвар аваад эдгэрэхэд хорт хавдар нь устсан байжээ

Covid-19 хорт хавдрыг устгасан байж магадгүй тохиолдол бүртгэгджээ. Эмч нарын тайлбарласнаар SARS-CoV2 вирус өвчтөний биед нэвтэрмэгцээ хавдрын эсрэг дархлааны тогтолцоог өдөөсөн байх боломжтой аж.

Нэгдсэн Вант улсын Роял Корнвалл эмнэлэгт эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй өнгөрсөн оны зун цусны цагаан эсийн ховор төрлийн хорт хавдар туссанаа мэджээ. Эл өвчнөөр өвчилсөн хүний цусны цагаан эсүүд хяналтаас гарч, тунгалгийн булчирхайд сөргөөр нөлөөлдөг аж. Тухайн өвчтөнд ихэвчлэн химийн эмчилгээ хийдэг бөгөөд өвчтөнүүдийн 10 хувь нь таван жилийн дотор нас бардаг гэнэ.

Дээрх өвчтөн хорт хавдартай гэдгээ мэдээд хэдхэн хонож байтал цар тахлын шинж тэмдэг илэрч дахин эмнэлэгт хандсан байна. Эмч нарын тайлбарласнаар өвчтөний халдвар ихээр хүндэрсэн тул хорт хавдрын эмчилгээ хийхээс өмнө Covid-19 өвчнийг эдгээх шаардлагатай болжээ. Тэрбээр эмнэлэгт удаан эмчлүүлсний эцэст цар тахлаас эдгэрч, эмнэлгээс гараад хорт хавдрын эмчдээ дахин үзүүлэхэд түүний хавдар бараг бүрэн устсан байв.

Цусны цагаан эсийн хавдар гэнэт өөрөө устах боломжтой гэдэг ч маш ховор үзэгдэл гэнэ. Тухайлбал, өдгөө олон улсад тийм тохиолдол 100 хүрэхгүй тоотой бүртгэгдсэн аж. Харин дээрх өвчтөний эмч Сара Чаллонер уг явдлыг хавдар өөрөө устсан тохиолдол биш хэмээн үзэж байгаа юм. Тэрбээр “Бид энэ тохиолдлыг судалж үзээд цар тахлын вирус өвчтөний хавдрын эсрэг дархлааны тогтолцоог өдөөсөн хэмээн дүгнэж байгаа. Хүний биеийн халдварт өвчинтэй тэмцдэг Т эсүүд энэ тохиолдолд цар тахлын вирустэй тэмцэхийн хажуугаар хадврын эсүүдийг дарангуйлсан бололтой” хэмээн тайлбарлажээ. Гэхдээ эмч нар дүгнэлт гаргахад хэтэрхий эрт байгааг онцлоод, хорт хавдартай өвчтөнүүд эмчийнхээ зааврыг чанд мөрдөж, халдвараас сэргийлсээр байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж