Замын-Үүд боомтоор өдөрт 25 ачааны автомашин гарч байна | News.MN

Замын-Үүд боомтоор өдөрт 25 ачааны автомашин гарч байна

Замын-Үүд боомтоор өдөрт 25 ачааны автомашин гарч байна

Замын-Үүд боомтоор өдөрт 25 ачааны автомашин гарч байна

2021 оны  дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:

  •   Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл
  •    Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл
  •    Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл
  •    Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна.

Монгол Улс дөрөвдүгээр сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 175.223.35.154

Юу нь хэвийн гэж өдөрт 200 машин орж гардаг байсан газар 20 н машин орохоор бөөн бөөгнөрөл гамшиг болж байна шд

Avatar

Зочин 2021-04-15 124.158.86.51

Ямарч байсан Монгол эх ороны хөрсөнд ургуулсан ногоо үндэсний үйлдвэрийн бүтээгдхүүнүүд өндөг нтр маань хилээр ороод ирж л яваа юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж