Хятадад бэлгийн дарамт үзүүлсэн даргаа шалны модоор зоджээ | News.MN

Хятадад бэлгийн дарамт үзүүлсэн даргаа шалны модоор зоджээ

Хятадад бэлгийн дарамт үзүүлсэн даргаа шалны модоор зоджээ

Хятадад бэлгийн дарамт үзүүлсэн даргаа шалны модоор зоджээ

Хятадын төрийн албан хаагч эмэгтэй зүй бус утгатай зурвас бичиж, бэлгийн дарамт учруулсан даргаа шалны модоор зодож буй 14 минутын дүрс бичлэг цахим орчинд тарж, шуугиан тарьжээ.

Жу овогт эмэгтэйн хэлснээр дарга нь түүн рүү гурван ч удаа садар самуун утгатай зурвас илгээсэн аж. Түүнчлэн хамт ажилладаг бусад эмэгтэйчүүд нь ч ижил зурвас хүлээн авч байсан удаатай гэнэ. Тиймээс тэвчээр нь барагдсан эмэгтэй ажилчид нийлэн цагдаагийн газарт гомдол гаргажээ.

Бичлэг дээр Ван овогт дарга нь шалны модоор цохиулж, нүүр рүүгээ ус цацуулж байхдаа ширээнээсээ огт босолгүйгээр ажилчдаасаа өршөөл хүсч, явуулсан зурвасууд нь ердөө тоглоом байсан хэмээн тайлбарлахыг оролдох аж.

Дээрх үйл явдал чухам хэзээ болсон нь тодорхойгүй ч Жу овогт болон түүний хамт ажилладаг эмэгтэйчүүд өнгөрсөн долоо хоногт цагдаад өргөдөл өгсөн ба дээрх бичлэг энэ долоо хоногт Хятадын цахим харилцааны Weibo платформ дээр тавигджээ.

Бичлэгийн сэтгэгдлүүдээс дүгнэхэд ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх зохицуулалт дутагдалтай тус орны ихэнх иргэд Жу овогт эмэгтэйн хийсэн үйлдлийг зөвтгөн сайшааж байна. Хэдийгээр Бээжин 2005 онд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн ажилтан даргынхаа эсрэг гомдол гаргах боломжийг олгосон хууль баталсан ч ихэнх тохиолдолд гэрч, нотлох баримтгүй гэх шалтгаанаар зарга буцаагддаг аж.

Дээрх бичлэгийн талаар Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, феминист идэвхтэн Лу Пин “Энэ бичлэг даргаасаа бэлгийн дарамт амсаж байсан бүх хүмүүсийн сайшаалыг хүртэж байна. Ихэнх тохиолдолд бэлгийн дарамттай холбоотой гомдол санал тохирсон шийдэлд хүрч чаддаггүй тул дарамтад өртсөн эмэгтэйчүүд чимээгүй үлдэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин энэ эмэгтэй чимээгүй өнгөрөхийн оронд өөрийгөө хамгаалахаар шийджээ. Нийгэмд цочроо өгсөн энэ бичлэгээс харахад ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдэд үүнээс илүү оновчтой арга үнэхээр үлдээгүй бололтой” хэмээн ярьжээ.

Бичлэг дээр гарч буй дарга Ван овогт бол Хятадын засгийн газрын ядуурлыг бууруулах агентлагийн орлогч дарга байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэг гарснаас хойш тус агентлагт дотоод шалгалт хийн Ван дарга сахилга батын зөрчил гаргасан хэмээх шалтгаанаар халагджээ. Харин Жу овогтийн хувьд албанынхан нь түүнийг сэтгэцийн асуудалтай, хэт түрэмгий авирласан хэмээн дүгнэж байгаа ч хэрхэн шийдвэрлэх хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: COMPLEX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
18
ХахаХаха
15
ХөөрхөнХөөрхөн
14
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 66.181.187.153

Энэ сэтгэцийн асуудалтай бас холбоотой л доо!!

Avatar

Зочин 2021-04-15 103.229.120.16

huuhnuud ulam hargis bolj bnadaa

Avatar

hmmm 2021-04-15 17.150.221.66

erhee hamgaalsan emegteig hargis gj bgaa yum bol sain saihan emegtei baihiin tuld erhee zurchuuldeg bh yostoi yumuu?

Avatar

Зочин 2021-04-15 192.82.73.242

bolj

Avatar

hmmm 2021-04-15 17.149.234.116

guee harin nadad hyatad huuhnuud l ih huchirheg zorimog sanagdaad baidag shde. Mongolchuud undur tom bietei, genderiin tegsh erhtei, mongol emegteichuud huchtei ene teree hudlaa tashaa oilgolt denduu ih yavaad bna. mongold haashaa l harna emegteichuud bieiin bolon setgel zuin huvid darluulj huchirhiiluulj baigaa l haragddag. Tegseer baital mongol emegteichuud huchtei ene ter gj tarhia ugaalgatsan yavahaa bolimoor yum

Avatar

Зочин 2021-04-15 64.119.24.17

Дарга нарыг зодсон хүн манайд бол шоронд

Avatar

Зочин 2021-04-15 78.193.207.96

Балиар хүүхэн бэ .
Хүний эрхэнд халдсан гээд шүүхэд гомдол гарга .
Секс мсж явуулсан гээд цаазаар авахгүй нь лав .
Энэ дэлхий дээр эр хүний хэрэг гэж үгүй болжээ .
За энэ эм хүнээс л хол явах юм шүү .
Найз хүүхэн мүүхэн , гэр бүл мүл огт хэрэггүй юм байна .
Дээрэлхүүлж зодуулсаар дуусах юм байна .

Avatar

Зочин 2021-04-15 66.181.178.139

Yamar emzeg huleej avdiiin zuv l amidar teged l bolooo

Avatar

Зочин 2021-04-15 103.57.95.201

Uheech tgd

Avatar

Зочин 2021-04-15 192.82.73.242

ehnert bitii garaarai

Avatar

Эрлэг чинь байна. 2021-04-15 202.126.88.204

Нийлж байгаад даргаа хадаастай модоор нүд. Хумсны хутгаар арьс махыг нь зулгаа… машинаараа мөргө хээр аваачиж модноос хүлж цусыг нь юүл. Гинжтэй трактороор дайр.

Avatar

хэн ч биш 2021-04-15 59.153.115.137

Чи чадку шд

Avatar

Баяраа 2021-04-15 59.153.115.137

Чи үнэхээр чадку шд

Avatar

Зочин 2021-04-15 91.20.62.177

Хүүхнүүдээ зоригтой бай! Шалны мод, цүнх, урт хумс гээд байгаа бүхнээ ашиглаж хүчирхийлэлийн (бэлгийн дарамтын) эсрэг тэмц.

Avatar

Зочин 2021-04-15 119.40.99.210

Паа догшин хайрхан байн

Avatar

Zochin 2021-04-15 66.181.161.61

Manaid bol dargiin zuv

Avatar

БАЧКА 2021-04-15 190.2.145.41

ХҮҮХНҮҮДИЙГ СОГТООЖ БАСТАЙ НЬ ХУТГАДАГ БАЧКА, ТҮҮНД НЬ БАЯСАЖ ИНЭЭДЭГ СЭРЧМАА НАР БУДАА ЮМ БАЙНА.

Avatar

Зочин 2021-04-15 202.9.47.42

Одбаяр , Анандбузар хоёрыг ингэж зодох хэрэгтэй

Avatar

123456 2021-04-15 49.0.142.40

Зөв, бөлдөгийг нь хага щаа

Avatar

zo 2021-04-15 64.119.17.221

Manaihan ardchilal neriin door hench ardchilsan baij chaddaggui uls sh dee, tsagdaa nar ni yamar ch irgenii erhend shuud zui busaar halddag, alban baiguullaguud ylanguya toriin shat shatandaa iimerhuu ajliin bairnii belgiin daramt ih baidag baih daa. Getel Hytad yamar bna, utgaaraa ardchilal yvagdaad bn sh de,

Avatar

Zo 2021-04-15 103.229.121.128

Zov ingeh ni bnshuu ohid huuhnuudee.shalnii modoor zoduulsan erchuud bval tailbargui humuus oilgohoor bolloo ashgui. …..

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.31

Хятадад хүүхнүүд нь цөөн учраас эрх танхи, дураараа байдаг, харин эрчүүд нь олон учраас эхнэр олдохгүй, арай гэж нэг юм олвол түүнийгээ бурхан шиг тахиж эрхлүүлдэг золигнууд л даа!!

Avatar

hmmm 2021-04-15 17.149.234.116

mongold ch bas emegteichuudee tsuuluhgui bol une tsenee aldaj duuslaa

Avatar

Эрдэмбилэг 2021-04-15 202.126.89.42

我在开玩笑 гэнэ ээ 🙂

Avatar

Зочин 2021-04-15 122.201.22.145

өө тийм үү ямар сонин юм бэ

Avatar

хулхи ардчилал 2021-04-15 103.57.94.181

энэ жинхэнэ ардчилал шүү дээ

Avatar

Зочин 2021-04-15 64.119.24.175

билгийн иймэрхүү гаж донтонгууд-МАН, МАХН-ын томчуудыг шалны модоор тархийг нь хага цохиж бай хүүхнүүдээ

Avatar

Зочин 2021-04-15 202.126.90.105

дэлгэрмөрөнгийн мулзан толгойг л ингэж хага цохивол таарна

Avatar

Зочин 2021-04-15 66.181.182.33

Юүн Сүнээ…

Avatar

Зочин 2021-04-15 202.70.36.122

51 хорооноо 2 аймаар бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж