Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийн хэрэгжилтийг  Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр Одон орон геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээллэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Мөн Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээллэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Шадар сайд, зарлан мэдээллэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээллэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өглөө гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж