"Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч  гэрт нь үлдээхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

"Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч  гэрт нь үлдээхгүй"

"Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч  гэрт нь үлдээхгүй"

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн гэрээр тусгаарлахаар болсон. Одоогоор 3000 гаруй хүн гэрээр эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр өөрийгөө эмчлэх явцдаа өвчнөө хүндрүүлэх  тохиолдол нэмэгдэж,  гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй таван ч хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн.

Тэгвэл цаашид хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэхгүй байхаар болжээ. Энэ талаар өнөөдөр /2021.04.15/ ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр ярихдаа "Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч  гэрт нь үлдээхгүй. Тандалтын багийн хүчин чадлыг нэмнэ. УОК тандалтын багийн хүчин чадлыг нэмэхээр 48 машин жолоочтой нь шийдэж өгсөн. Мөн резидент эмч нарыг дайчлахаар болж 300 гаруй резидент эмч дайчлагдан ажиллаж байна" гэсэн юм.

Түүнчлэн резидент нар улаан бүс рүү орж байгаа учраас гэрийнхэндээ халдвар тараах эрсдэл маш өндөр байгаа юм. Тиймээс резидент эмч нар тусгаарлагдах хүсэлт тавьсны дагуу тусгаарлах байр хайж байгаа аж.  УОК, ЭМЯ тусгаарлалтын байрны  санхүүжилтийг нь шийдэхээр ажиллаж байгаа бөгөөд  байр орон сууцаар хангах хүсэлтэй байгууллага аж ахуй нэгж байвал ЭМЯ-нд хандахыг уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж