Сovid-19 халдварын үед авах хариу арга хэмжээг өөрчилжээ | News.MN

Сovid-19 халдварын үед авах хариу арга хэмжээг өөрчилжээ

Сovid-19 халдварын үед авах хариу арга хэмжээг өөрчилжээ

Сovid-19 халдварын үед авах хариу арга хэмжээг өөрчилжээ

ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр Сovid-19-ийн шинжилгээтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Халдвар нэмэгдэхийн хэрээр шинжилгээний ачаалал нэмэгдэж байгаа. Дүүргүүдийн сорьц цуглуулах цэгүүд дээр шинжилгээний цаг дууссан, хэд хоног хүлээж байж шинжилгээ өгөхөөр байна. Гэтэл халдвар хүн амын дунд тархчихсан байгаа одоогийн нөхцөлд хүн бүрээс шинжилгээ авах тактик маань учир дутагдалтай гэж үзсэн.  Шинжилгээний үйл явц хэд хэдэн шат дамжлагатай. Лабораторид 5 сорьцыг нэг дор төхөөрөмжид хийж  байгаа. Хариу сөрөг гарвал тавуулаа сөрөг гэсэн үг. Харин эерэг гарвал нэг нэгээр задалж дахин шинжлээд халдвартай сорьцыг тодруулдаг. Энэ үйл явц нэлээд хугацаа шаардагдана. Хамгийн багадаа 24 цаг шаардлагатай. Тиймээс энэхүү шинжилгээний тактикийг өөрчлөх хэрэгтэй байна. PCR маш сайн мэдрэг чанартай шинжилгээ.

 "ОЙРЫН ХАВЬТЛУУДАД COVID-19 ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ШИНЖИЛНЭ"

Цаашид  эерэг батлагдсан тохиолдолд гэр бүлийн хүн нь халдвар авсан эсэхэд эхлээд шинж тэмдгийг нь ажиглаад хэрэв халдварын шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн оношлуураар авах ийм чиглэл рүү орно. Сүүлийн үед түргэвчилсэн оношлуурууд маш олноороо үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд бас хямд. Засгийн газрын зүгээс мэдрэг чанар өндөртэй түргэвчилсэн оношлуур олох, нийлүүлэх ажил дээр эрчимтэй ажиллаж байгаа. Түргэвчилсэн оношлуур хугацаа алдахгүй 10 минутад тухайн хүнийг халдвар авсан эсэхийг мэдэх боломжтой. Гэр бүлийн нэг гишүүн нь халдвар авсан тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдийн үлдээх үү эсвэл эмнэлэг рүү авч явах уу гэдэгт шинэ менежментээр ажиллана. Гэр бүлийн ойрын хүнд нь шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн шинжилгээ аваад эерэг гарвал батлагдсан өвчтөнтэй хамт эмнэлэг рүү хүргэнэ. Гэхдээ нас болон суурь өвчинтэй эсэх талаар эмнэлзүйн үнэлгээ хийнэ. Халдвартай нь батлагдсан хүн хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол гэрт нь үлдээж байгаа. Тухайн хүний гэр бүлийнхэн хэсэг хугацааны дараа халдвар авах нь тодорхой, мөн хөнгөн байсан өвчтөн хүндрээд эмнэлэгт ирэх тохиолдол гарч байна. Тиймээс стратегийг өөрчилж хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт хүргэхээр болж байгаа.

Зайлшгүй шаардлагатай биш бол  PCR шинжилгээ битгий өгөөч ээ гэж байгаа юм. Үүнээс болоод шинжилгээний хариу гарах хугацаа удаашраад байна. Хариу удаж байх хооронд халдвартай хүмүүс халдвар тараагаад л явж байдаг. Тиймээс аль болох  PCR  шинжилгээг эрсдэлт бүлгийнхэн буюу ойрын хавьтлуудаас шинжилгээ авах тактик барьж байна.

Иргэд маань шууд л PCR шинжилгээ хийлгэе гэхээсээ илүү халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна уу гэдгээр нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй" гэлээ.

ХӨСҮТ ДҮҮРЭГ БҮРТ АЖИЛЛАНА

Covid-19-ийн хариу арга хэмжээний тактикт томоохон өөрчлөлтийг хийх сайдын тушаал өчигдөр гарсан. Халдвартай тэмцэх хариу арга хэмжээний багийг дүүрэг бүрт зохион байгуулахаар болжээ. Ингэснээр ХӨСҮТ дүүрэг бүрт ажиллана гэсэн үг юм. ХӨСҮТ-өөс өдөрт шинээр илэрч буй 800-900 тохиолдол дээрээ хүрч очиж чадахгүй хүндрэл их гарч байсан юм. Үүнийг өөрчилж,  нийслэл рүү шилжүүлж дүүрэг бүрд Шуурхай хариу арга хэмжээний баг байгуулснаар яаралтай өвчтөнд хүрэх тусламж үйлчилгээ илүү хурдсах боломж бүрдэж байна гэдгийг тодотголоо.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ өөрийн тандалтын багийг дүүргүүдэд хуваарилна гэсэн үг. Ингэснээр тандалтын эмч нар дүүрэг бүрт шинжилгээ яаж зохион байгуулах, өвчтөнийг эмнэлэгт авчирч цээжний рентген зураг авч, оношилж эрэмбэлнэ гэсэн үг. Дүрс оношилгоогоор тухайн өвчтөний хөнгөн эсвэл хүнд байгааг тодруулж, дүүргийн эмнэлэгт дээр нь ялгах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 103.57.95.183

ямар нөхөд толгой дээр суучаад ямар хор найруулаад бнаа,засаг гэж нэг модон хүүхэлдэй пацанаа

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.82

Нөгөө баынга томроод байдаг дарга нар хаачсан бэ Үнэхээр лаларуудаар бид удирдуулж баына уу. Зайлуулах хэрэгтэй эс бөгөөс Хүрэлсүх ялыг нь хүлээж сонгуульд унана даа гэж хэлчий

Avatar

Зочин 2021-04-15 167.71.198.145

Нөгөө шүлснээс шинжилгээ авдаг арга олоод хэрэгжүүлээд эхэллээ гэсэн бас л худлаа реклам байжээ.

Avatar

Буянтогтох 2021-04-15 202.9.46.100

Өчигдөр өгсөн хариу яаж харах вэ

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.64

Хөдөө бол халдвар голомт хаа сайгүй байгаа байх шиг байна. Нэгдүгээр хавьтагч, дам хавьтагч л гээд байна хаана нь 1-р хавьтагч хаана дам хавьтагч байгаа талаар нэг ч мэдээлэл өгөхгүй. Эхнэр нь 1-р хавьтагч болчихоод гэрийн тусгаарлалтанд байгаа гэх боловч нөхөр нь ажилдаа ирсээр л байхын. Энэ бол наад захын жишээ. Сумын ОК, Эрүүл мэндийн төвөөс ямарч мэдээлэл иргэддээ хийхгүй. Хэдэн тоо бичсэн постер оруулаад л мэдээлэл шиг юм хүргэнэ.

Avatar

Иргэн 2021-04-15 202.9.40.241

Шүлснээс хурдан аваад л шинжилгээ дороо хямд гээд байсан очоод авахгүй гээд буцаасан яах гэж олон нийтэд худлаа ярьдаг юм бэ

Avatar

Зочин 2021-04-15 103.229.123.121

Зэрэг зэрэг шинжилгээ аваад тэр очир дараалал чинь буурах биш үү?РСR авдаг шинжилгээ чинь удаад дараалал үүсгээд Өвчин чинь улам ихсээд байна гэдгийг ойлгож байгаа байлгүй

Avatar

Зочин 2021-04-15 103.229.123.121

Тэр шүлэгнээс авдаг шинжилгээг Түргэн нэвтрүүлээч тэр чинь хурдан эрэсдэл багтай юм биш үү? Дарга.

Avatar

Зочин 2021-04-15 202.9.46.62

5 хүн гэрт нь үхүүлж аваад эмнэлэгт аваачиж эмчлэхээр болж байгаам байна үнэхээр иргэдийнхээ амь насаар чөлөөтэй тоглодог засаг төр шүү

Avatar

Зочин 2021-04-15 202.9.46.62

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ НИЙТИЙН АСРАМЖИЙН ГАЗАР НАС БАРСАН 20 НАСТАЙ ХҮҮ , АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД НАС БАРСАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА 49 НАСТАЙ ХУРАНДАА ХОЁР ҮНЭХЭЭР ХАЙРАН БАЙНА. ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.82

Бүгд л хайран малаа

Avatar

Zochin 2021-04-15 202.126.90.16

МОНГОЛ ЭРДЭМТДИЙН ОНОШЛУУРЫГ ХААНА ХААНА ЯАЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ТАЛААР БОДИТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ. ТИЙМ САЙХАН АЖЛЫГ ДАРИУ ДЭМЖМЭЭР БАЙНА. ҮНЭ ХЯМД ҮР ДҮН ӨНДӨР ГЭЭД ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОСОН ЗУРАГТАЙ МЭДЭЭЛЭЛ ГАРГАСНААС ХОЙШ ТАГ ЧИГ БОЛЧЛОО.

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.31

ХӨСҮТ-ийнхэн зайлуул чадлаараа л ажиллаад байх шиг байх юм даа?!!

Avatar

Зочин 2021-04-15 139.5.217.42

PCR shinjilgee avahgyi geed baigaa ym uu. Tegeed irged yaah bolj baina, gertee sholoo uugaad l yheed baih uu. Darga nar ni mulguu, ajlaa zohion baiguulj chadahgyi baigaa ni irgedin buruu bishee

Avatar

Зочин 2021-04-15 66.181.187.250

Ta nar yaah gej umnu zasgiig unagasan yum?! Hohichinee

Avatar

Хотоос хөдөөд ажиллагч 2021-04-15 192.82.70.245

Хотоос хөдөө орон нутагт ажилладаг хүмүүст энэ шинжилгээний цаг олдохгүй. Цаггүй болохоор шинжилгээ өгч чадахгүй. Шинжилгээгүй болохоор шалган нэвтрүүлэх пост нь гаргахгүй. Тэгсэн мөртлөө улсын онцгой объектын тасралтгүй ажиллагааг ханга гэхийн яахын бэ. Бид дуртайдаа ойр ойрхон шинжилгээ өгдөггүй ш дээ. Ажлаа хийж амьдарлаа залгуулах гэж өгч байна

Avatar

Нийслэл хүү 2021-04-15 202.131.236.170

Нийслэлийн эрүүл мэндийн газрыг тэр чигт дайчилах хэрэгтэй юм, Энэ газар цаас шидчихээд хэрүүл хийхээрс өөр юм алга, ийм нөхцөл байдал хүндэрсэн үед НЭМГ дорвитой ажил хийх хэрэгтэй.

Avatar

zochin 2021-04-15 202.179.27.249

PCR chiilgee ternii daraa emch uzne geed bna uuniig yaach um???, bid gerteel baidag chumuus???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж