Америкийн Монгол судлалын төвтэй хамтарч ажиллана | News.MN

Америкийн Монгол судлалын төвтэй хамтарч ажиллана

Америкийн Монгол судлалын төвтэй хамтарч ажиллана

Америкийн Монгол судлалын төвтэй хамтарч ажиллана

ҮБХИС-ийн багш, судлаачдын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны царааг өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Монгол судлалын төвтэй хамтран ажиллах эхлэл болгон анхны цахим уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Монгол судлалын Америкийн төвийн гүйцэтгэх захирал М.Болорцэцэг төвийнхөө талаар товч танилцуулга хийсэн юм. Уг төв нь хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, Монгол судлалыг АНУ-д хөгжүүлэх, сургалт, судалгааны байгууллагуудыг холбоо тогтооход туслах, Монголын их, дээд сургуулиудын багш, судлаачдыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Профессор Я.Чойжамц мөн сургуулийнхаа талаар танилцуулга хийн, хоёр байгууллагын хамтран ажиллах боломжийн талаарх саналаа танилцуулав.

Уулзалтын дүнд ҮБХИС-ийн сургуулийн багш, судлаачдыг Монгол судлалын Америкийн төвөөс зохион байгуулдаг сургалт, бусад арга хэмжээнд оролцуулах, залуу судлаачдад зориулсан арга зүйн сургалт зохион байгуулах, менторшипын хөтөлбөрт хамруулах, судалгаа шинжилгээний бүтээлүүдийг гадаадын сэтгүүлд хэвлүүлэх боломжийг бүрдүүлэх, судлаач багш нар тус байгууллагын номын сангаар үйлчлүүлэх, АНУ-аас эрдэмтэн, судлаачдыг ҮБХИС-д урьж уулзалт хийлгэх, туршлага солилцох, монгол судлаачдын бүтээлийг сурталчлан таниулах, АНУ-ын их, дээд сургуулиудтай холбоо тогтоох зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

Хоёр тал харилцан ойлголцох санамж бичгийг энэ сарын сүүлчээр байгуулахаар тохиролцов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 1.231.177.4

Монголыг мэдэхгүй байгаасай. Мэдэхгүй тусмаа хорлох нь бага

Avatar

Зочин 2021-04-15 66.181.190.220

ҮБХИС гэж ямар сургууль байдаг вэ.. үндэсний биеийн тамир, хүмүүнлэгийн их сургууль?

Avatar

Зочин 2021-04-15 150.129.143.25

Болорцэцэг гэдэг америк эрдэмтэн, Чойжамц гэдэг монгол судлалын том эрдэмтэн байдаг юм уу? Ямар ямар бүтээлтэй юм бол? Унших юмсан…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж