Энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцлоо | News.MN

Энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцлоо

Энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцлоо

Энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцлоо

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны “Жуба” секторын командлагч, хурандаа Б.Эрдэнэбат нарын албаны хүмүүс иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Жуба хотын Мунуки захын ойролцоо явагдсан орон нутгийн иргэдэд цэвэр ус түгээх ажилд биечлэн оролцлоо.

Тус хүмүүнлэгийн ажиллагааг Руанда улсын III батальоны цэргийн багаас зохион байгуулсан бөгөөд нутгийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээж чадсан юм. Мөн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Хүчний штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хүчний штабын ажиллагааны ахлах офицер, Руанда Улсын Зэвсэгт хүчний хурандаа Чансе Ндагано “Жуба” бүсийн штабт айлчиллаа.

Энэ үеэр хурандаа Б.Эрдэнэбат БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны талаар ярилцаж, туршлага солилцов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж