“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ | News.MN

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аяныг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд улс орон даяар зохион байгуулахаар эхлүүлжээ.

Үндэсний энэхүү цахим аян нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн хугацаанд өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ардын өв уламжлалыг сурталчлах замаар хүүхдүүдээ эерэг, зөв аргаар өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээрээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа зөв дадал зуршилд уриалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.

Тус аяныг нийслэл, 21 аймаг, есөн дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд болон залуучуудын хөгжлийн 35 төвүүдээр дамжуулан зохион байгуулах юм байна.

“Гэрээсээ гэрэлтье” цахим аяны хүрээнд Монголын өрх гэр бүлрүү чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд:

  • Монгол ардын үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх, Гэр бүлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Үлгэрч гэр бүл” цахим уралдаан зохион байгуулах
  • Мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран “Цахим сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах
  • Мэргэжлийн хуульчидтай хамтран “Цахим хуульзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах
  • Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах зорилготой “Нэг гэр бүл-Нэг дурсамж” нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах
  • Оюутан залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн “Гэрээсээ хөгжье” цахим цуврал подкаст зохион байгуулах
  • Залуу гэр бүлийн санхүү болон нөхөн үржихүйн харилцааг дэмжихэд чиглэсэн “Clubhouse”-д олон үе шаттай хэлэлцүүлгүүд зохион байгуулах

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж