Украины арми НАТО-оос тусламж хүслээ

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Украины арми НАТО-оос тусламж хүслээ

Украины арми НАТО-оос тусламж хүслээ

Украины дорно хэсэгт 2014 онд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид дайн эхлүүлсэн. Тухайн үед Украины арми хүч, хангамж муутай байсан тул энгийн иргэд хүртэл оймс нэхэж, хаягдал метал цуглуулж, танк үйлдвэрлэх сан бүрдүүлэн цэргүүдэд илгээж байв. Улмаар тулаанд ороход бэлэн явган цэргийн тоо ердөө 5000 хүрэхтэй, үгүйтэй байсан тул ОХУ-ын арми Крым хойгийг булаан авахад ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй хэмээн Украины Засгийн газраас мэдээлжээ.

Үүнээс хойш ОХУ-ын талыг баримталдаг “Шинэ Орос” тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүд Донбасс мужид долоон жил тасралтгүй дайн үргэлжлүүлж байгаа нь Украинд Армийн төсвөө нэмж, цэргийн хүчээ чадлаараа дээшлүүлэн Барууны улсуудаас тусламж хүсэхээс өөр сонголт үлдээсэнгүй гэдгийг онцолжээ.

Мөн сүүлийн үед ОХУ нь цэргийн хүчээ Украины хил дээр төвлөрүүлж эхэлсэн нь Ерөнхийлөгч Володимир Зеленскийн НАТО-д элсэх төлөвлөгөөг улам эрчимжүүлэхэд нөлөөлжээ. Учир нь сүүлийн жилүүдэд харьцангуй нам жим байсан хил дээр Оросын тал их хэмжээний цэрэг, техник цуглуулж байгаа нь болзошгүй дайны эхлэл хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Жишээлбэл, батлан хамгаалахын шинжээч Микола Сунхуровский “Хэрвээ дайн болбол Орос тийм ч хурдан, хялбар ялалт байгуулахгүй. Тиймдээ ч хоёр талын амсах хохирол асар их байх болно” хэмээн мэдэгджээ.

Өдгөө Украин батлан хамгаалах салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ зургаан хувийг зарцуулдаг болсон байна. Харьцуулж үзэхэд энэ тоо өнгөрсөн гурван жилийн турш дунджаар таван хувь байсан бол 2014 онд ердөө хоёр хувь байв. Түүнчлэн Украины цэрэг 2013 онд 168 мянга байсан бол өдгөө 250 мянга болон нэмэгдсэн аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж