Шатахуун тээврийн автомашин онхолдож 3 тонн түлш асгарчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Шатахуун тээврийн автомашин онхолдож 3 тонн түлш асгарчээ

Шатахуун тээврийн автомашин онхолдож 3 тонн түлш асгарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унаж гурван тонн дизель түлж асгарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр /04.14/ 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Б-ын жолоодож явсан “ВНЛ64Т300” загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унаж, асгарсан гурван тонн дизель түлшийг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минут ажилласан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж