ONE FC: З.Шинэчагтга улаан хуудас авч ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

ONE FC: З.Шинэчагтга улаан хуудас авч ялагдлаа

ONE FC: З.Шинэчагтга улаан хуудас авч ялагдлаа

Дэлхийн шилдэг холимог тулааны холбоодын нэг "ONE Championship"-ийн TNT II өдөрлөг өнөөдөр/2021.04.15/ Сингапур улсад зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Ширэн бээлий клуб, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтга Японы Ёшики Накахартай тулалдсан боловч хэвтээ байрлалаас өрсөлдөгчийнхөө толгойг өшиглөсөн хэмээн улаан хуудас авч, ялагдал хүлээлээ.

З.Шинэчагтга тулааны дараа “Хөлөө толгойг нь давуулж авахдаа санамсаргүй толгойг нь цохичихлоо. Өрсөлдөгчөөсөө уучлалт гуйж байна” хэмээн ярив.

Өдгөө 24 настай З.Шинэчагтгын хувьд хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын Жиа Вэн Матай тулалдаж, ялсан юм. Ийнхүү тэрбээр нэг жил гурван сарын дараа дахин октагонаа гарч, албан ёсны тулаанаа хийлээ. Тэрбээр холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, зургаа ялж, гурав ялагдсан үзүүлэлттэй болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж