УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор Covid-19 цар тахалтай холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, “Covid-19 нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дугааруудыг төсөөтэй хэлбэрт шилжүүллээ.
Тухайн аймгийн цахилгаан холбооны буюу суурин утасны дугаарлалтын кодыг мэдэж байхад өөрийн мэдээлэл авахыг хүссэн аймгийнхаа Шуурхай штабтай холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, штабын дугаарууд нь 8 оронтой ба 70-аар эхлэн аймгийн код 2 оронг бичээд бүгд 0119-ээр төгсөх юм.
Өмнө нь Шуурхай штабт ашиглагдаж байсан дугаарууд шинэ дугаарт дуудлага шилжүүлэх замаар ажиллах тул дуудлага алдах, иргэд будилах асуудалгүй үүсэхгүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Холбоотой мэдээ