Дани “AstraZeneca”-гаас бүр мөсөн татгалзсан анхны улс боллоо

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Дани “AstraZeneca”-гаас бүр мөсөн татгалзсан анхны улс боллоо

Дани “AstraZeneca”-гаас бүр мөсөн татгалзсан анхны улс боллоо

Дани улсын Засгийн газар “AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүр мөсөн хасаж байгааг зарлажээ.

Энэхүү вакцин нь 40,000 хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгааг тооцоолсон аж. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна. Дани улсад вакцины дараах цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг болох 60 настай эмэгтэй нас баржээ.

Тус улс нь дархлаажуулалтын төвүүдэдээ тараасан 2.4 сая AstraZeneca вакциныг буцааж татахаар болсон байна. Гэхдээ эргүүлэн татсан вакцинаа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.

Европын эмийн агентлаг /EMA/ зүгээс цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нь Covid-19-ийн эрсдэлээс бага тул цаашид үргэлжлүүлэн ашиглахыг гишүүн орнууддаа зөвлөсөн. Үүний дараа ЕХ-ны гишүүн орнууд уг вакциныг үргэлжлүүлэн ашиглаж байгаа ч ихэнх улс орнууд зөвхөн ахмадуудаа энэ вакцинаар дархлаажуулах болсон юм. Учир нь цусны бүлэгнэл үүссэн, ийм шалтгаанаар нас барсан хүмүүс бүгд 60-аас доош насныхан, ялангуяа залуу насны эмэгтэйчүүд байгаа юм.

Энэ долоо хоногт АНУ, Канад, Өмнөд Африк, Европын Холбоо мөн адил цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар “Johnson & Johnson” компанийн вакциныг ашиглахаа зогсоох шийдвэр гаргасан. “AstraZeneca” болон “Johnson & Johnson”-ний вакцинууд хоёулаа аденовирусийн аргаар хийгдсэн юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж