Хүн амын дийлэнх нь "Синофарм"-ын "Вероцелл" вакцинд хамрагджээ | News.MN

Хүн амын дийлэнх нь "Синофарм"-ын "Вероцелл" вакцинд хамрагджээ

Хүн амын дийлэнх нь "Синофарм"-ын "Вероцелл" вакцинд хамрагджээ

Хүн амын дийлэнх нь "Синофарм"-ын "Вероцелл" вакцинд хамрагджээ

Засгийн газраас ирэх арваннэгдүгээр сар гэхэд хүн амын 60 хувийг буюу хоёр сая гаруй иргэнээ дархлаажуулахаар зорьж буй.  "Сovax" хөтөлбөрийн БНЭУ-аас 150 мянган "АстраЗенека" вакциныг хүлээн авч, нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, төрийн алба хаагчдыг дархлаажуулсан.

Вакцинжуулалт эхэлснээс /2021.02.23/ хойш  Хятад, ОХУ-ын вакциныг оруулж ирснээр зорилтот бүлгүүдийг хамруулж буй. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 600 мянга орчим хүн вакцинд хамрагджээ. Үүнээс нийслэлд 493787 хүн вакцинд хамрагдаад байгаа юм. Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон ч вакцинжуулалтыг хүн амын бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, түр хугацаанд зогсоогоод буй. Өнөөдрийн байдлаар зөвхөн ахмад настнууд тодорхой цэгт вакцин хийлгэж буй.

Хятадаас нийлүүлсэн вакцин бүгд “Синофарм” корпорацийн вакцин

Хятадаас нийлүүлсэн вакцин бүгд “Синофарм” корпорацийн вакцинhttps://news.mn/r/2422157/

Posted by News.mn on Thursday, April 15, 2021

Монгол Улс ОХУ, Хятад улсаас авсан вакцин оруулж ирсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд Хятадад үйлдвэрлэсэн вакцины үр дүнгийн талаар эргэлзээтэй мэдээллүүд  гарах болсноор олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байна. Бас БНХАУ-ын "Синофарм" болон "Синовак"-ийг андуурах болжээ. Эдгээр хоёр үйлдвэрийн аль вакциныг манай улс хүлээн авсан талаар төөрөгдөл үүсэв.

Иргэд төдийгүй эрх бүхий албаны хүмүүс ч Синофармаас илүү Синовак нь үр дүнгүй, аль эсвэл “Синофармын Синовак вакцин тариуллаа” зэргээр андуурч байна.

Хотын захирагч нь хүртэл “Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын "Синофарм" группын Синовак вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэлээ” гэж цахим хуудастаа гуравдугаар сарын 10-ны өдөр нийтэлж байв. Харин манай улс Синовак үйлдвэрийн вакциныг өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас залруулжээ.

Тодруулбал, манай улсад "АстраЗенека", "Синофарм", "Спутник" V, Файзер гэсэн дөрвөн компанийн вакцин албан ёсоор бүртгэгджээ. Одоогоор зорилтот бүлгийн хүн амыг Хятадын "Синофарм" компанийн вероцелл  вакцинаар дархлаажуулж байгаа аж.

СИНОВАК КОМПАНИЙН ВАКЦИНЫГ МАНАЙ УЛС ОРУУЛЖ ИРЭЭГҮЙ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ: 

-"Синофарм" гэдэг нь компанийн нэр. "Синовак" нь ч бас өөр компанийн нэр. Ижилхэн нэртэй болохоор хүмүүс андуурч байгаа бололтой. Хоёул вакцин үйлдвэрлэгч тус тусдаа компани юм.

Монгол Улсад "Синофарм" компанийн вероцелл вакцин орж ирсэн. Уг вакцины эхний 300 мянган тунг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүлээн авсан. Хоёр дахь 300 мянган тунг манай улс худалдан авсан. Дахин 600 мянган тун вакцин худалдан авахаар гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн ч тээвэрлэлт хойшилж, төлөвлөсөн хугацаанаас багагүй зөрсөн.

Гэхдээ энэ сард багтаад вакциныг хүлээн авна. Хувийн хэвшлийн компаниуд "Синовак" үйлдвэрийн вакциныг оруулж ирэх тухай хүсэлт гаргаж байгаа. Хэрэв ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлөөс тус үйлдвэрийн вакциныг үр дүнтэй гэж үзвэл оруулж ирэх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын "Синофарм" компанийн вероцелл вакцинаар дархлаажуулалт үргэлжилж байна. Ерөнхийдөө "АстраЗенека" вакциныг хүлээн авсны дараа нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий алба хаагчдыг вакцинд хамруулсан. Дараа нь зорилтот бүлгээ үе шаттайгаар дархлаажуулсан. Хүн амын дийлэнх нь БНХАУ-ын Синофарм компанийн вероселл вакцинд хамрагдсан. Үр дүнгийн хувьд вероцелл нь дэлхий дахинд хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын тоонд багтаж байна. Дархлаа тогтоц 90-ээс дээш хувьтай гэсэн сайн үзүүлэлттэй байгаа. Энэхүү вакциныг ДЭМБ-аас тун удахгүй баталгаажуулах байх. Тэгэхээр Хятадын вакцин үр дүнгүй гэх шүүмжлэл ч намжих болов уу. Ер нь бүх вакцин үр дүнтэй” гэлээ.

       ЭНЭ САРД БНХАУ-ААС 600 МЯНГАН ТУН, ОХУ-ААС НЭГ САЯ ТУН ВАКЦИН АВНА

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хятадын төрийн өмчит “Синофарм” компанийн вероцелл 150 мянган хүн тун вакциныг хүлээн авсан бол дөрөвдүгээр сарын 2-нд 300 мянган тун вакцин авсан. Манай улс энэхүү вакцинаас нийт 900 мянган тунг авахаар тохиролцжээ.

Уг вакцин нь  “Verocell / Вероцелл” платформ дээр суурилсан вирусийг идэвхгүйжүүлэх /Inactivated/ аргаар гарган авсан юм. Энэ ч үүднээс  вероцелл хэмээн нэрлэж байгаа бололтой.  Албан мэдээллүүд дээр ч дээрх  вакциныг "Вероцелл" гэж нэрлэжээ. Энэ талаар  Гадаад харилцааны яамнаас "Синофарм" компанийн 900 мянган тун вероцелл вакцин гэж албан ёсоор нэрлэж байгаа гэх тайлбарыг өгсөн юм.

Тус яамны мэдээлснээр  600 мянган тун вероцелл вакциныг энэ сард багтаан оруулж ирэхээр болжээ. Мөн ОХУ-ын Спутник V нэг сая тун вакциныг тус тус авахаар ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ сард Хятад, ОХУ-ын нийт нэг сая 600 мянган тун вакцин оруулж ирэх нь.

БЭЛТГЭСЭН: Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ


"ХЯТАДААС НИЙЛҮҮЛСЭН ВАКЦИН БҮГД СИНОФАРМ КОРПОРАЦИЙН ВАКЦИН"

Бид вакцины эргэлзээтэй холбоотойгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мөн албан ёсны байр суурь, тайлбарыг авсан юм. 

Одоогоор Хятад улсаас Монгол Улсад ямар вакцин хэдэн тунг нийлүүлээд байгаа вэ?

-Энэ оны эхээр Монголын талаас вакцины туслалцаа үзүүлэх хүсэлт ирүүлсний дараа Хятадын тал дотоодод нийлүүлэлт дутагдалтай нөхцөл байдалд байхдаа ч холбогдох яамд, байгууллагыг Хаврын баярын /Цагаан сар/ бүх нийтийн амралтын үед илүү цагаар ажиллуулж эхний ээлжинд Монгол Улсад 300 мянган тун вакциныг хандивласан. Уг вакциныг хоёрдугаар сарын 22-нд Монгол Улсад амжилттай хүргэсэн. Дөрөвдүгээр сард Хятадын тал Монголын хүссэн хугацааны дагуу худалдан авсан эхний ээлжийн 300 мянган тун вакциныг нийлүүлсэн. Эдгээр 600 мянган тун Хятадын вакцин бүгд Синофарм корпорацийн вакцин.

-Цаашид ямар вакциныг, хэр хугацаанд нийлүүлэх боломжтой эсэх талаар мэдээлэл өгнө үү?

-Хятадаас Монголд нийлүүлсэн вакцинууд бүгд "Синофарм" корпорацийн вакцин. Яг одоо Монголоос яаралтай захиалсан 600 мянган тун вакцины үйлдвэрлэлтийн ажилд анхаарал хандуулж байна. Дараагийн вакциныг нийлүүлэх хугацааны хувьд талуудын холбогдох албаны байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн яриа хэлэлцээ үргэлжилж байна.

-БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу Хятадын дотоодын вакцинуудын үр дүн багатайг хүлээн зөвшөөрлөө гэсэн мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдээр гарах боллоо. Ингэж ярьсан нь үнэн үү. Маргааш нь төрийн өмчит мэдээллийн хэрэгслээрээ няцаасан мэдэгдэл гаргасан нь ямар учиртай вэ?

-Сүүлийн үед, зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний төвийн захирал Гао Фугийн вакцины хамгаалах чадвар зэрэг холбогдох асуудлаар хийсэн тайлбарыг дундаас нь таслан авч, өрөөсгөл талаас нь тайлбарлаж, олон түмнийг төөрөгдөлд оруулж байна. Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Гао Фу захирлын дэвшүүлсэн дархлаажуулалтын үр дүнг сайжруулах талаарх шинжлэх ухааны үзэл бодлыг хольж хутган ойлгосон байна. Одоогийн байдлаар дэлхий нийтээр хэрэглэж байгаа вакцинуудын хамгаалах чадвар туршилтаар харилцан адилгүй гарч байна. Вакцины хамгаалах чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг нь дэлхий нийтийн эрдэмтдийн бодож байгаа асуудал. Гао Фу захирал вакцинжуулалтын явцыг сайжруулах болон адилгүй технологиор гаргаж авсан вакцинаар дараалан вакцинжуулалт хийж вакцины хамгаалах чадварыг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн. Хүн төрөлхтөн анх удаа Covid-19 цар тахалтай тулгарч байгаа учраас титэм вирусийн эсрэг вакцинжуулалтын талаар судлах шинжлэх ухааны олон асуудлууд байсаар байна. Одоо хэрэгжиж буй дархлаажуулалтын бүх журам өмнө нь байсан бусад вирусийн вакцинжуулалтын дүгнэлт дээр үндэслэн хийгдэж байгаа ба ирээдүйд титэм вирусийн онцлог хийгээд одоо явагдаж байгаа вакцинжуулалтын нөхцөл байдалд үндэслэн зохих өөрчлөлт оруулж болно. ДЭМБ-гаас COVID-19 вирусийн эсрэг вакцины үр дүн 50-иас дээш байх шаардлага тавьж байгаа. Одоогийн байдлаар олон улсын зах зээлд гараад байгаа ихэнх вакцины үр дүн 70-аас дээш хувьтай байна.

-Хятад улс одоогоор дотооддоо дөрвөн вакциныг бүртгэн Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад ашиглаж байгаа. Үүнээс одоогоор Монгол Улсад ашиглагдаж байгаа “Синофарм” вакцины үр дүн, хийсэн арга технологи, туршилтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хятад улсаас зөвхөн "Синофарм" үйлдвэрийн үйлдвэрлэсэн вакциныг Монгол Улсад тусламжаар илгээж мөн экспортлоод байна. Синофарм нь идэвхгүйжүүлсэн вакцин. Энэ нь идэвхгүй болсон эмгэг төрүүлэгчээр бүтээж, гол нь эдгээр идэвхгүй болсон эмгэг төрүүлэгчийн эсрэгтөрөгчөөр дамжуулан эсэд дархлаа тогтоодог гэсэн үг. Идэвхгүйжүүлсэн вакцин бол вакцины нэг төрлийн сонгодог хэлбэр юм. Энэ нь биеийн гадна үржүүлсэн Covid-19 вирусийг “үхүүлэн” цэвэршүүлэхийг хэлэх бөгөөд идэвхгүй болсон вирус өвчин үүсгэх чадваргүй болж, бие махбодын дархлааны хариу урвалыг өдөөж, биед эсрэг биет үүсгэдэг. Идэвхгүйжүүлсэн вакцин нь маш аюулгүй бөгөөд үр дүнтэй. Энэ аргыг бусад вирусийн эсрэг вакцин бүтээхэд өргөнөөр хэрэглэж байна.

Вакцины үр дүнгийн тухайд, улс орнуудад хийгдсэн туршилтаар гаргаж байгаа үр дүн хоорондоо харилцан адилгүй. Тухайлбал, "Синовак"-ийн вакцины гурван шатны клиник туршилт дөрвөн улсад явагдсан. Улс орнуудын туршилтын үр дүнгийн ялгаа харьцангуй өндөр байсан бөгөөд үр дүн нь 50-90 хувийн хооронд гарсан. Гэхдээ бүгд ДЭМБ-ын 50 хувиас дээш гэсэн шаардлагад хүрсэн.

"МОНГОЛ УЛСЫН ЗАХИАЛСАН 600 МЯНГАН ТУН ВАКЦИНЫГ ЯАРАЛТАЙ НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР АЖИЛЛАЖ БАЙНА"

-ДЭМБ Хятадын вакцинуудыг хэдийгээр бүртгэх төлөвтэй байна вэ? Одоо хүртэл бүртгээгүй байгаа бодит шалтгаан нь юу вэ?

-ДЭМБ-ын Гэрээ хэлэлцээр болон нөхцөл болзлыг урьдчилан хянах газрын дарга Родерио Гаспар дөрөвдүгээр сарын 9-нд хэлэхдээ, ДЭМБ техникийн зөвлөлийн багийг бүрдүүлэн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр "Синофарм" болон "Синовак"-ийн хоёр төрлийн хятад вакцины дор хаяж нэгд нь үнэлгээ хийнэ; цаг хугацааны хувьд боломж бүрдвэл тавдугаар сарын 3-ны долоо хоногт техникийн зөвлөлийн багийг дахин хуралдуулна; Хятадын хоёр төрлийн вакцины сүүлчийн үнэлгээний дүгнэлтийг дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэнд танилцуулна гэж тооцоолж байна гэсэн.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратегийн зөвлөлийн мэргэжлийн баг гуравдугаар сарын 31-нд, Хятадын "Синофарм" групп болон "Синовак "компанийн илгээсэн хоёр төрлийн вакцины тухай холбогдох баримтаас харахад эдгээр вакцинуудын хамгаалах чадвар ДЭМБ-ын шаардлагад нийцэж байна, хүний биед хор хөнөөл учруулахгүй гэсэн юм.

-Монголд ашиглагдаж байгаа “Синофарм”-ын вакцины тун хоорондын зай ямар байх талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Тун хоорондын зай удаан байх тусам илүү сайн дархлаа тогтооно гэсэн мэдээлэл гараад байна?

-“Синофарм”-ын вакцин нь хоёр тунг тарих ёстой, тун хоорондын зайг 3-8 долоо хоног дотор байлгавал хамгийн сайн. Дархлаа тогтох тухайд эхний тунг тарьснаас хойш долоо хоногийн дараа дархлаа тогтож эхлэх ба хоёр дахь тунг тарьснаас хойш 28 хоногийн дараа саармагжуулах эсрэг биетийн түвшин 100 хувьд хүрнэ. Дархлаажуулалтын стандартад зааснаар вакцины 2 тун тариулснаас хойш 28 хоногийн дараа ихэнх хүний биед Covid-19-г эсэргүүцэх хангалттай хэмжээний эсрэг бие тогтоно.

БЭЛТГЭСЭН: Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ASUULT 2021-04-15 103.26.195.157

Solongos oos oruulj irsen AstraZeneca tariulsan irged ni hezee 2 dahi tungaa tariulah yum bol? Uilchilgee ni her baigaa ve, sudalgaa medeelel bn u???

Avatar

Зочин 2021-04-15 202.179.27.141

Antibody-dependent enhancement (ADE) https://en.wikipedia.org/wiki/Antibody-dependent_enhancement

Avatar

Иргэн 2021-04-15 202.126.90.22

Хийсэн газар нь синовак ын вакцин гэж хэлж бгаад хийсэн шүү

Avatar

Иргэн 2021-04-15 202.55.188.101

За новшнууд минь туршилт хийгээд хэрэв үхвэл Эрлэгт очоод та нарыг хүлээж байна шүү

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.83

Манайхаас өөр орон ДЭМБ баталгаажуулаагүй вакциныг авах уу? Тун удахгүй баталгаажуулах байх гэнэ үү? 50хувьтай байнаа гэд хэлээд байхад 90ээс дээш гэд байхын болилдоо. Тэнэг хүмүүс хуурсаар байгаад бүр болчдог гэд бодчиж.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

ulan said nogoo hurgen bas sonsdog apart orosn gelneee.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

mednurgene joliono chma dheleh geel olon udaa ulzere osgoghcooro doromjolosn mon shuu.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

golobo mendurgen genuu neeh shasan shde. bid end sondog apart hisen. teegd emnduregen jonn mon uu. geel hen hamt baisan geel.mendurgen joligon ged neeh goi india butan obogtoi geel huuhenud nad uhdinma ug bi kino urlag ih abyatsai baila ageel.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

menduure tiim bayan targan bolsin bolo odoo neg ene uzlere hudlaa hutsahaa bolchochee hudala hutsahaa boliod uguu. golobo chin ulaan hurgen shudee. sonin gej hund baiga shuu.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

belgium huurmach biza gargaj bayan ondor san golobo menduure ih mongo dereemdej absan.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

belgium huurmach bia gargaj bayan ondor san mash ih hemjeeni mongo luibardsan. dermdulehs bolgoomjiloo.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

ulaan said hurgen togoolodrhuu chin tumenhuslen nuuts amrag shuudee. teged belgium huuramch biza garaj hun ddermdej bailaa.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

ulaan saidaa tanai hurgen hoolo iduulehgui dormjolod eheljina boliod ug naad uzlere osgogchoo untaraa ulaanhuu saida iim baij.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.70.110

belgium huuramch biza gargaj hun derdmsen hun baidag tumenhuslen nohor.

Avatar

Зочин 2021-04-15 66.181.180.179

МАН ер юу л хийгээд байна аа.

Avatar

Өөр сонголтгүй 2021-04-15 202.21.108.19

2300 халдвар авсан хүн Хятад вакцин хийлгэсэн гэж өчигдрийн мэдээнд дурдсан, 5 хүн үхээд байна гсн. Тэгэхээр Хятад вакцин халдвараас хамгаалах биш харин эсрэгээрээ хийлгэсэн хүндээ халдвар өгөөд байж болох магадлалыг эмч мэргэжилтнүүд эрх биш сэжиглэж байгаа болоод вакцинжуулалтыг зогсоосон биз. Одоо Монголыг ирэх 7 сараас халдварыг буулгая л гэвэл ямарч муу үр дагавар, нас баралт олон улсад бүртгэгдээгүй хамгийн үр дүнтэй, аюулгүй вакцин болох SputnikV ыг л сонгох цаг ирлээ

Avatar

Зочин 2021-04-15 66.181.186.34

Ямарч вакцин байсан яадаг юм бэ?! Мал аж ахуйнууд аа?! Нээг их юмтай юм шиг голж шилээд л гуцалдаж улилдах юм. Гуйж түүж олж ирээд хийгээд өгч байгаа нь их юм!

Avatar

Зочин 2021-04-15 64.119.27.72

Төр нь хүртэл төөрөгдөх гэж, хятадын веросел гэж вакцин байхгүй, веросел гэдэг нь вакциных нь орц найрлага юм, Синофарм үйлдвэрийн Sars Cov 2 вакцин гэж хайрцаг дээр нь бичсэн байна билээ

Avatar

Зочин 2021-04-15 202.179.27.21

Спутник вакцины 2 тун авсан хүний тоогоо ил гаргаач. . 10 мянгыг дундуур нь хусчихаагүй л бол

Avatar

Зочин 2021-04-15 124.158.85.156

Manai uls 3 say hund hetiidsen olon ih surguulitai, bugd Mongolchuudiin orlogotoi haritsuulahad mash ondor tolbortei, tegsen mortloo naad zahiin em tariagaa gadnaas guilgachilj awdag. Ih surguuliin chanar, shinjleh uhaanii tuwshin iim l baina. Tegeed innovatsi gj sansriin yum yarina

Avatar

Зочин 2021-04-15 185.165.241.38

эрдэмтэд нь бид чаднаа урьд нь вакцин хийж байсан гэж яриад л бга шт вакцинаа эх орондоо хийлгэх сонирхолгүй эмийн бизнес эрхэлдэг компаниуд чинь лобби хийгээд бн

Avatar

Зочин 2021-04-15 66.181.187.250

l**a hudlaa oros gej s*****a boliooch! Hudlaa ah ntr gshaatsgaagad ta nar malnuudaa yag unendee ter oros kichi nar chin araas chin h**** zooj baigaag medhuu?! Orosoos l corona orj irsen! Oros l mnai ediin zasgiig gatsaadag! Vaccine ni shaal hudlaa ur duntei.

Avatar

УБ хотын иргэн 2021-04-15 192.82.77.21

Хятад вакциныг муулаад байгаа хүмүүс цар тахал дуусаад цаг тайван болохоор хятад руу явсны хэрэггүй шүү, хүнд чинь ичих нүүр гэж бдаг биз дээ. Яахав өөрт олдсон, өөр сонголт бхгүй, хятад вакцин хийлгэсэн энгийн иргэд бид нар хятад улс руу аялж болох блгүй дээ. Астразината вакциныг эмнэлгийн ажиллагсдад цаанаас нь хуваарилж тарьсан, орос вакциныг MCS компани үнэ төлбөртэйгөөр өөрсдийн хүмүүстээ тарьсан. Сонголтгүйгээс хятад вакцин тариулсан энгийн иргэд биднийхээ сэтгэл санааг бүү үймүүлцгээ.

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.160

СҮҮЛИЙН ҮЕД МАНАЙ НИЙГМИЙН ДЭЭДЧҮҮЛ БУЮУ ЗАЙСАН ХАВИАР АМЬДРАГСАД СОШИАЛААР ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭР АРГА ХЭМЖЭЭГ ЭСЭРГҮҮЦЭН ГОЛЖ ГООЧИЛЖ ; ГАДУУР АЛХАЖ ГҮЙЖ ФИТНЭСДЭЖ АЙЛААР ГАДУУР ХЭСЧ ХООЛЛОЖ ПИАВДАЖ БУЙ ЗУРГАА ОРУУЛЖ БУЙ НЬ ЖИРИЙН ДООД ДАВХАРГАД ШУУД БУРУУ ҮЛГЭР БОЛЖ НИЙТЭЭР ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ХУУЛЬ ДҮРЭМ ХЭРЭГЖИХГҮЙ БОЛГОЖ ХАЯАД БАЙНА. НИЙГМИЙН ДЭЭДЧҮҮЛ БОЛ ХАРИУЦЛАГАТАЙ АМИА БИЕЭ АВААД ТЭЭГЭЭД ЯВЧИХ ЧАДАЛТАЙ ТУЛ ХУВИЙН УНААТАЙ, БАЙР ОРОН СУУЦ ХАУС НЬ ЦЭВЭР АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.160

НИЙГМИЙН ДООД ДАВХАРГА НЬ АЛХАХ ГАЗАРГҮЙ; АМЬСГАЛАХ АГААРГҮЙ; НИЙТИЙН АВТОБУСАНД ЧИХЦЭЛДЭЖ ЯВДАГ; ЦААШЛААД НИЙТИЙН ХУДАГ УСАН САН; НИЙТИЙН САУН ДУШЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ, УХАМСАР ДОРОЙ ХАРИУЦЛАГАГҮЙ АМИА БИЕЭ ТЭЭХ ЧАДВАРГҮЙГЭЭС ОРЦ ПОДЕЗ ОРЧИН ТОЙРОН НЬ БОХИР ЗАВААН АЮУЛ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ ОРЧИНД АЖ ТӨРДӨГ БИЛЭЭ. ИЙМ ХЭЦҮҮ ОРЧИНД ТӨРӨӨС ТОГТООСОН ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ЯГШТАЛ МӨРДӨЖ ХАЛАМЖИЙН МӨНГӨӨР ХООЛ ХҮНС ЭМ ТАРИАГАА АВЧ БАЙЖ Л АМЬ АВРАГДАНА !! ИЙМ ХЭЦҮҮ БАЙХАД ДЭЭДЧҮҮЛ НЬ БИТГИЙ БУСДЫГАА УРУУ ТАТААСАЙ !!

Avatar

Зочин 2021-04-15 202.70.36.122

2дох тунгаа хийлгэмээр бна. Хаана хийж бгаа болоо. 28хоног нь хэтрээд явж өглөө

Avatar

Зочин 2021-04-15 89.39.107.146

Орос бараа чанартай гэж эртнээс бидний Монголчууд ярьдаг.х***а вакцины эсрэг босоцгооё Монголчуудаа.

Avatar

ГХЯ-д 2021-04-15 202.9.40.117

Синофарм дотроо 2 янз байгаа шүү дээ. 1. Уханы биологийн бүтээгдэхүүний институт 2.Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт гэж байгаа. Аль нь монголд орж ирсэн бэ мэдмээр байна. Учир нь үр дүн ялгаатай байгаа. Ухань-70 хувь, Бээжин 79.34 гэж байсан?

Avatar

Fantomas 2021-04-15 192.82.69.164

Beijing

Avatar

Зочин 2021-04-15 66.181.187.250

Beijing ni orj irsen, vaccine deer chin buur beijing d uildverlegdsen geed burteltei baiga. Beijing ih surguuli biologiin laboratoryiin hureelengiih gesen bichig baigaa

Avatar

Emee 2021-04-15 64.119.16.136

Hymyysiun tolgoi ergyylsen yum yariad bh yumaa ih olon hiilgesen bgaa…….. nastan bidnii daralt ihdeed byryy yum hiilgej yhlee gj aij bna ………eryyl mendiin yamnii dyrakd sain helj yarih heregtei bna shyy said ni 3 hyn baktsinaas bolj nas baraagyi gj bn, fc nas narsan geed ……….aidas dynd bna ………….

Avatar

Зочин 2021-04-15 64.119.17.44

Вероцелл вакцин хийлгүүлсэн,зүгээр л бна,вероцелл эхний тун хадвар тараах нь бага,халдвар авбал хөнгөн тусаж бна гэж хүмүүс яриад бна лээ,вакцин хийлгэсэн хийлгээгүй маск зүүж гараа угааж хүн хоорондын зай барихаас гадна хоолой,амаа сайн зайлж хамраа сайн угааж бүлээн ус уух хэрэгтэй юм билээ.

Avatar

Зочин 2021-04-15 202.9.46.221

Цаана чинь вакцины эхний тунг хийлгэсэн 3 хүн нас барлаа гээд байна. Вакцин хийлгэсэн ч гэсэн халдвар хамгаалалын Дэглэмээ Сүргийн дархлаа тогттол барих хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2021-04-15 64.119.22.138

Зорилтот бүлэг гэж ямар бүлгийн хүмүүсийг нэрлээд байнаа, нэлээд өгөөч

Avatar

эмээ 2021-04-15 64.119.21.80

эмзэг ядуу бүлэгт аль хэлийн оржээ,хө

Avatar

ЗОЧИН 2021-04-15 202.126.90.76

ХУЦАЛДААД БАЙ НОВШНУУД МИНЬ. 2 ДОХЬ ТУНГАА ХИЙГЭМЭЭР БАЙНА. ХУГАЦАА НЬ ХЭТЭРЧИХЛЭЭ л******д МИНЬ

Avatar

Зочин 2021-04-15 124.158.96.204

4 сарын 12 нд тариулсан. Ямар вакцин бэ гэж эмчээс нь асуухад Синовак гэж хэлсэн дээ. Гэтэл монголд синовак орж ирээгүй гэх юм. Дампуу ЭМЯ юмаа.

Avatar

Зочин 2021-04-15 64.119.22.170

Орос хятад вакцины эсрэг ухуулга сурталчилгаа хийж,хуйвалдаан зохиож, дайн зарлаад байгаа нөхөд,манайд барууны вакцин олдохгүй, америк, европын орнууд өөрсдийн хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй , тэнд халдвар улам даамжрах,дахин дэгдэх төлөвтэй байгааг сайн мэдэж байгаа.Иймээс үүнийг овжин ашиглаж,манайд халдвартай тэмцэх ажлыг сулруулж,халдвар өргөн тархах нөхцлийг өөгшүүлж,, нийгмийг айдас хүйдэс ,эмх замбраагүй байдалд турхирсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна уу даа.

Avatar

Irgen 2021-04-15 103.212.118.44

Вакцин засгийн оруулж хийлгэж байгаа биз дээ дийлэнх нь тийм вакцин хийлгэжээ гэсэн чинь

Avatar

Зочин 2021-04-15 192.82.68.208

Төрийн өндөр албан тушаалтнууд худлаа мэдээлэл тарааж болохгүй баймаар юм. Хотын дарга тэр Синофармын Синовак вакцин хийлгэлээ гэж ярихч яахав. Ямар бөхийн асуудалбиш, мэдэхгүй л байгаа биз. Уг нь дуугай л байх байсанюмл даа.
Харин Гадаад хэргийн сайд 1 сая спутник 4 сарын эхээр оруулж ирнэ гэсэн, тэр хаана байна. Мөнгөө шилжүүлсэн юм уу? Хэдэн төгрөгшилжүүлсэн юм бэ? Төсөвт суугаагүй гээд байсан шүү дээ.

Avatar

Иргэн 2021-04-15 192.82.72.228

Тэр сайд хүүхэн чинь вакциынхаа нэрийг мэддэггүй. Спутник 5 /уг нь V ром цифрр биш/ гэж байсан

Avatar

иргзн 2021-04-15 202.179.25.105

Хамрагджээ гэвэл тэрэн шиг Худлаа зүйл байхгүй МАН ЗГ Иргэд дээ Вакцины ямарч Сонголтгүйгээр Хятад вакцин шахсан шүү дээ. Том Дарга нар УИХ-ын Гишүүд болохоор Өөрсад дөө 4н төрлийн Вакциннаас сонголт хийсэн шүү дээ,

Avatar

Зочин 2021-04-15 150.129.140.146

Монгол төрхудалч хулгайч, Синовакийн Вероселл гэж газар сайгүй зарлачхаад одоо биднийг андуурч будилж бн гэх шиг,МАНгаруудаа зайлаа,

Avatar

Зочин 2021-04-15 64.119.22.170

Хүнд үед нөхрийн чанар танигдана гэдэг.Улс орныг бүхэлд нь сөнөөх аюултай энэ халдвараас Монголчуудыг Орос Хятадын вакцин л аврах төлөвтэй. Энэ хоёр улсыг муу хэлж, хардаж сэрдэж үзэн ядаад л байдаг гэтэл бид ер нь энэ 2 оронтой харьцаж,хамтран ажиллахгүйгээр амьдрарч чадах уу.

Avatar

Зочин 2021-04-15 202.55.188.107

Хятад вакцин шахуулсан хумуус чад хийсэн байх. Сайн дураараа шахуулсан бол яахавдээ дурандаа ухэл руугээ тэмуулж л гэхсэн, харин албадан шахуулсан бол ар гэр нь ЗГ-с 1 хуний амь дор хаяж $1сая нэхэх хэрэгтэй. Тэрнээс доош бол тийм л хямдаар амиа унэлж байгаам байна гэж бодохоос

Avatar

Зочин 2021-04-15 89.39.107.146

Буриад архиа бага уу.

Avatar

zochin 2021-04-15 66.181.161.126

hugatsandaa hilgegui hed honosn,dara hiilged ashig garah u?,hiilgesn ner zuuh hiilgesb ner zuuh.odoch bolov hiij ehl hiij ehl

Avatar

Bold o 2021-04-15 223.39.131.243

Manaid hyatad vaktsin hiigeed koronagiin haldvar ulam ihseed idort 1000 garch bn daa ..Oyka malaa

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.81

Verocell 79% ur duntei gej turshiltaar garsan n gadnii site duuren baina. Arabiin baahan gazriin tostoi bayan oron turshaad odoo avj hereglej baina le.

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.83

Арабчууд цагаачиддаа хятад вакцин авсан. Өөрсдөө спутник хийлгэсэн гэдгээ хэлсэн шдээ.

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.162

Хятад вакцин дэмий хүмүүсийн тархи угаагаад

Avatar

Зочин 2021-04-15 202.21.108.241

ЭМЯ-ны сайдынх нь тушаал дээр Синовак гээд бичсэн байна лээ. ЭМЯ, УОК аль аль нь ямар вакцин орж ирсэнийг ч мэдэхгүй. Үнэхээр хариуцлагагүй. Ер нь 50 хувийн үр дүнтэй хятад вакциныг маш үнэтэй 40 доллараар авах хэрэгтэй юу.

Avatar

зочин 2021-04-15 203.91.112.133

яг л хамгаалж харагдаач, хятадууд зүгээр л вирусийг хөөрөгдөхөө байсан биз дээ, нэг хэсэг ковид гэж битгий ярь гээд л байсан. тэртэй тэргүй нүдэнд харагдахгүй, тэр жижигхэн вирустай ингэж сүр болж тэмцээд ямар үр днд хүрэх юм. Хөл хорио тогтоолоо гээд багасахгүй, Хэрвээ багасдаг бол одооны энэ хөл хориогоор бага ч гэсэн үр дүн гарна. Гэтэл гарахгүй байгаа биз дээ, Далимдуулахаа болимоор юм. Өвдсөн хүмүүстээ л шуурхай тусламж үзүүлээд, бүх нийтээр нь дархлаажуулаад явчихвал хамаагүй дээр байлг

Avatar

600.000 ? 2021-04-15 202.9.40.29

Одоогоор зорилтот бүлгийн хүн амыг Хятадын Синофарм компанийн вероцелл вакцинаар дархлаажуулж байгаа аж.

Avatar

Зочин 2021-04-15 202.179.21.226

хятад вакцин эргэлзээтэй

Avatar

Зочин 2021-04-15 103.57.94.63

Чи тариулахаа больчооч. Юу ч vгvй байж их давилуун юмаа

Avatar

Зочин 2021-04-15 59.153.112.174

ХЯТАД УЛС 1 МИЛЛАРД 300 САЯ ХҮНЭЭ ӨВЧНӨӨС АМЖИЛТТАЙ ХАМГААЛЖ ХҮСЭЛТ ГАРГАСАН ДЭЛХИЙН 50 ГАРУЙ ОРОНД ВАКЦИНАА ИЛГЭЭЖ БАЙНА. ХАРИН АГУУ АНУ Л ГАДААД НЭГ Ч ОРОНД ВАКЦИН ӨГӨӨГҮЙ БОЛОВЧ АРД ТҮМНИЙХ НЬ ӨВЧЛӨЛТ БУУРЧ АДАХГҮЙ Л БАЙНА БУС УУ.МАНАЙ АГУУ ИХ ХОЁР ХӨРШ ЭНЭ ТАЛААР МАНЛАЙЛЖ БАЙНА. ГЕОПОЛИТИК БА ГЕНИЙН Ш/У НЫ ТАЛААР ТОМ СТРАТЕГИ ЯРИХГҮЙГЭЭР ВАКЦИНАА ХИЙЛГЭЦГЭЭЕ!

Avatar

2 дахь тун байхгүй? 2021-04-15 65.26.70.49

Улсын онцгои комисс,Эрүүл мэндийн яам хариуцлагагүй,тооцоогүй ажиллж байна. Эхний тунгаа хийлгэсэн эмнэлэгийн ажилтангууд 2 дахь тунгаа хийлгэх хугацаа нь өнгөрөөд байхад таг чиг.Хачирхалтай нь дархлаа тогтох хугацаа 50-60 хоног болгочихсон 2 дахь тун хийж чадахгүйгээ нууж, хүмүүсийн тархи угаахаа больмоор юм.Яагаад 2 дахьтун эхлэхгүй,хэтрээд 14-20 хонож байна.

Avatar

зочин 2021-04-15 64.119.22.170

Дэмий элийрэхээр чаддаг юм бол тэр барууны вакцинаа олоод ир.Одоо ардчиллынхны узэн яддаг Орос Хятад улсын л вакцин Монголчуудыг аврах ганц найдвар нь болжээ.

Avatar

Монгол 2021-04-15 196.53.0.127

Хуурамч эх орончид гэдэг нь батлагдаад байна. Иргэдээ вакцинцуулж чадахгүй, үхүүлж байгаа мөртлөө бас ардчилал муулж суух юм. Чоно борооноор гэдэг шиг хүмүүсээ хорьчихоод хувийн бизнис хийдэг хоёр нүүртэнгүүд.
Эрх мэдэлтэнгүүд нь өөрсдийгөө мөнхөд байх юм шиг андуураад байна. н**ш гэж.

Avatar

Зочин 2021-04-15 150.129.140.179

Нэг вераселл вакциныг тойрон дахин дахин давтаж улиг болтол нь бичжээ. Тал хуудсанд багтах мэдээллийг яасан их задалж, дэлгэрүүлж ярьж бичдэг юм бэ ккк

Avatar

Зочин 2021-04-15 122.201.21.24

Битгий худлаа шаагаад байгаачээ. Ард тумнийг монголоос оор хэл дээр юм уншиж чадахгуй гэж бодоод байгаамуу илт худлаа шаахын. Хятадын ганцхан вакцин л улсдаа зовшоорогдсон бусад нь зовшоорлоо авч чадаагуй гэсэн байсан. Хамгийн ур дун муутай вакциныг ард тумэндээ хийж байгаа биз дээ.

Avatar

Мал 2021-04-15 202.126.90.22

Чи тийм мундаг юм бол сайныг нь олоод ирээч үхэр ээ

Avatar

Зочин 2021-04-15 202.179.21.226

эрх мэдэл өгөөдөх

Avatar

Mal 2021-04-15 192.82.69.164

Mai

Avatar

Заагч 2021-04-15 202.9.46.106

Рог х***а вакцинаас сэрэмжил бүү хийлгэ хайран эрүүл мэнд амь нас эдийн засаг.хог вирус хятад вакцин бүү ав Монголчуудаа.

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж