“Явган хүний замын нэг хэсгийг өөр өнгөөр будсанаа дугуйн зам гэдэг" | News.MN

“Явган хүний замын нэг хэсгийг өөр өнгөөр будсанаа дугуйн зам гэдэг"

“Явган хүний замын нэг хэсгийг өөр өнгөөр будсанаа дугуйн зам гэдэг"

“Явган хүний замын нэг хэсгийг өөр өнгөөр будсанаа дугуйн зам гэдэг"

Нийслэлчүүдийн “толгойн өвчин” бол түгжрэл. Харин түгжрэлд цаг алдаж, бухимдаж суух зуур унадаг дугуй “хөлөглөсөн” залуус дэргэдүүр давхиж оддог. Иймдээ ч сүүлийн жилүүдэд дугуйг хэрэглээ талаас нь сонирхох залуус нэмэгджээ. Гэвч нийслэл хотод барьсан дугуйн замууд нь стандартад нийцдэггүй болохыг дугуйчид хэлдэг.

Стандарт, хэмжилзүйн газраас дугуйн замыг стандартыг “Унадаг дугуйн замын өргөн 1-1.5 метр, явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой" хэмээн тогтоосон байдаг.

Мөн дугуйн замыг явган хүний замаас хашлага зурвасаар тусгаарласан байх, явган зорчигчийн хөдөлгөөнөөс тэмдэглэл, өнгө, замын хаших, чиглүүлэх хэрэгслээр зааглагдсан байх ёстой байдаг аж.  Гэтэл эдгээр стандартад нийцсэн дугуйн зам нийслэлд ховор байдгаас дугуйчид зориулалтын замаараа тэр бүр зорчиж чаддаггүй.

Судалгаагаар нийслэлийн иргэдийн

  • 39.3 хувь нь нийтийн тээврээр
  • 6.5 хувь нь алхаж, 2.6 хувь нь таксигаар
  • 2.4 хувь нь унадаг дугуй, мопедоор
  • харин үлдсэн 49.2 хувь нь автомашинаар зорчдог гэжээ.

Гэтэл 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 84.7 км л дугуйн зам байна. Иймд нийслэлд дугуйн замыг нэмэгдүүлэх, шинээр барих шаардлагатай хэмээн үзэж хотын удирдлагууд 2020-2021 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн байдаг.

Зориулалтын замтай болсноор унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой. Мөн хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ, зөв хэмнэлийг бүрдүүлдэг.

Унадаг дугуйн замын стандарт Улаанбаатарт мөрдөгддөггүй

Унадаг дугуйн замын стандарт Улаанбаатарт мөрдөгддөггүйhttps://news.mn/r/2422118/

Posted by News.mn on Thursday, April 15, 2021

Иймдээ ч сүүлийн жилүүдэд унадаг дугуйн хэрэглээ, соёлыг бизнес эрхлэгчид  залууст таниулах болжээ. Манай улсад энэ төрлийн бизнесийг эхлүүлж, үйлчлүүлэгчдэд сэтгэлд нийцсэн унадаг дугуйг худалдан авах цаашилбал дугуйн сэлбэгээ гадаадаас биш дотоодоос хангах боломжийг өгч буй брэндүүд цөөнгүй аж. Тухайлбал, Атилла, Canon dell, Giant, Cube, Merida гэх мэт дэлхийд олон жилийн түүхтэй дугуйн брэнд дэлгүүрүүд Монголд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Тэгвэл унадаг дугуйн соёлд суралцаж яваа манай оронд энэ төрлийн бизнес хэр хөгжиж, хүүхэд залууст хүрч байгаа талаар “Аттила” брэнд дугуйн дэлгүүрийн гүйцэтгэх захирал М.Содбилэг “Дугуйнд хайртай, түүгээр хичээллэх залуус нэмэгдэхийн хэрээр тэдэнд зориулан унадаг дугуйн олон бренд үйл ажиллагаагаа явуулах болсон. Иймдээ ч жилийн дөрвөн улиралд унадаг дугуйг амьдралынхаа хэв маягийн нэг хэсэг болгон ашиглах болсон хүмүүс ихэссэн. Бидний үеийн залуус багадаа аав, ээжээсээ гуйж, 50 мянган төгрөгийн унадаг дугуйг авчихаад баярладаг байсан шүү дээ. Харин өнөөгийн зах зээлд хамгийн хямд унадаг дугуй 1.5-2 сая орчим төгрөгийн үнэтэй. Анх хүмүүс сая төгрөгийн үнэтэй унадаг дугуйг үнэтэй гэж хүлээж авдаг байсан. Харин өнөөдөр чанартай брендийн дугуй энэ мэт өртөгтэй байдаг талаар хүмүүс ойлголттой, мэдлэгтэй болсон байна. Арав, хорин сая тэр байтугай 40, 50 сая төгрөгийн үнэтэй дугуйн талаар тодорхой ойлголттой болсноор хүлээж авах хандлага ч өөрчлөгдсөн. Энэ нь бидний хувьд дугуйн бизнест зориулсан цаг хугацаа, хөдөлмөр маань хэрхэн үр ашигтай өнгөрснийг дугуйнд хайртай хүн бүрт харуулж байгаа юм болов уу гэж боддог. “Аттила” брэндийн хувьд цаг агаарын онцлог тэр тусмаа Монгол хүний биеийн онцлогт тохируулан дугуйн загвар гаргаж, түүнийгээ патентжуулдаг” гэж байлаа.

Мөн тэрбээр “Манайд явган хүний замынхаа хажуу талын багахан хэсгийг өөр өнгөөр будчихаад дугуйн зам гээд нэрлэчихдэг. Сүүлийн жилүүдэд нийслэлд дугуйн замыг нэмэгдүүлэхээр тендер зарлаж, санхүүжилт баталж байна л гэдэг ч хийж байгаа дугуйн зам нь наад захын чанар, стандартад нийцэхгүй л харагддаг. Тэр байтугай дугуйн зам үргэлжилж байснаа гэнэт гэрлийн шон урд гараад ирдэг эсвэл хана тулдаг гэх мэт дугуйн замыг тойрсон асуудлууд их. Авто замын дүрэмд дугуйн замгүй нөхцөлд автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс 2-с дээшгүй цуваа үүсгэж явахыг зөвшөөрсөн байдаг. Иймээс ядахдаа автомашины нэгдүгээр эгнээгээр дугуйчид дүрмийн дагуу зорчдог, түүнийг автомашинтай хүмүүс нь ойлгож, хүлээцтэй ханддаг болчих хэрэгтэй” хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Унадаг дугуй унах иргэдийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоход нөлөөлсөн дэвшил бол “Ubike” төсөл байсан. Тухайн үед залуучуудын дунд  Никель Ганбаа нэрээрээ алдаршсан Г.Дашням гэх залуу 2018 онд түрээсийн дугуйн үйлчилгээг эхлүүлсэн. Гэвч  үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд нэг жил болох хугацаанд дугуй түрээсэлсэн хүмүүс зориулалтын паркт дугуйгаа ховор байрлуулдаг,  түүнийг нь далимдуулж хулгайлах явдал ихэссэн талаар тэрбээр онцолсон байдаг.

Мөн дугуйн түрээсийн үйлчилгээгээр өдөрт 20, 30 мянган төгрөг олохын тулд түүнээс хэт давсан буюу 200, 300 мянган төгрөгийн эвдрэл гэмтэл үүсэх ч тохиолдол элбэг байсныг дугуйн бизнес эрхэлж буй газрууд хэлж байлаа. Харин энэ нь хүмүүс түрээсийн зүйлтэй өөриймсөг бус харьцдагтай шууд холбоотой учраас хямд, үнэтэй дугуй гэдэг талаасаа биш хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх, зөв хандлага суулгах нь чухал аж.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.160

МАНАЙ НИЙГМИЙН ДЭЭД ДАВХАРГЫХАН БУЮУ ЗАЙСАН ХАВИАР АМЬДРАГСАД БОЛ АЛХАХ ГАЗАРТАЙ АМЬСГАЛАХ АГААРТАЙ; ХУВИЙН УНААТАЙ; ТЭД УГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ АМИА ТЭЭХ ЧАДВАРТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ ТУЛ ОРЦ ПОДЕЗ; ОРЧИН НЬ ЦЭВЭР ЦЭМЦГЭР АЮУЛ ЭРСДЭЛ БАГАТАЙ БИЛЭЭ.
ХАРИН ДООД ДАВХАРГЫНХАН БОЛ АЛХАХ ГАЗАРГҮЙ; АМЬСГАЛАХ АГААРГҮЙ; НИЙТИЙН УНАА; НИЙТИЙН САУН ДУШЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ; АМИА ТЭЭХ ЧАДВАРГҮЙ ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС ОРЦ ПОДЕЗ ОРЧИН ТОЙРОН НЬ БОХИР ЗАВААН АЮУЛТАЙ ЭРСДЭЛТЭЙ БИЛЭЭ…

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.160

НИЙГМИЙН ДЭЭД ДАВХАРГЫНХАН НЬ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ГОЛЖ ГООЧИЛЖ ШҮҮМЖИЛЖ ЭСЭРГҮҮЦСЭН ГАРЧ ОРЖ ДЭМИЙ ТЭНЭН АЛХАЖ ЗУГААЛАН НАЙЗ НӨХДИЙНДӨӨ ЗОЧЛОХ МЭТЭЭР ДООД ДАВХАРГАДАА БУРУУ ҮЛГЭР БОЛЖ ХӨЛДӨӨ ЧИРЖ БАЙНА !!!НИЙГМИЙН ДООД ДАВХАРГА ТӨРӨӨС ӨГӨХ ХАЛАМЖААР ХҮНС ЭМ ТАРИАГАА АВЧ ГЭРТЭЭ ХӨЛ ХОРИГДОЖ Л АМЬ АВРАГДАНА !!!

Avatar

Зочин 2021-04-15 202.21.108.26

Угаасаа өөр дугуйн замыг яаж хийх юм бдээ. Ернь бол явган хүний замаас хумсалсан дугуйн замаар явган алхаж болно л доо. Хотын соёл гэж юу болох талаар мэдэхгүй оркууд бол эсэргүүцэх нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.71.140

Тэгээд түүнийгээ дугуйн зам барьсан гэж мөнгө иддэг. Дугуйн замыг сайн хөгжүүлж чадвал хөдөлгөөний ачааллыг маш их бууруулна. Хотын гадуур дугуйн зам тавихаасаа илүү хот дотроо дугуйн замыг тусад нь тавьж, гарц, түннелүүдийг маш сайн барих хэрэгтэй. Үнэндээ бол хот дотор дугуй унах боломжгүй байнш дээ. Ядаж дулааны улиралд 4-10 сарын хооронд бараг 8-9 сар дугуй унах боломж байгааг бүрэн ашиглах нь зүйтэй. Данид бол дугуйг сайн ашигладаг. Ерөнхий сайд нь хүртэл дугуй унаад л ажилдаа явдаг.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.72.30

Эхлээд машин замаа олигтойхон янзалчих, дараа нь явган замаа сайхан янзалчих, тэгээд дараа нь тэр дугуйн замаа хий, олон туулай хеехеер яана гэдэг билээ, бугдийг зэрэг хийх гэснээс бугд бутэлгуй болоод байгаа ч юм бил уу, гол нь тэгээд цавчаагаа л багасгамаар байна даа, цавчигчид байгаа цагт . . .

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.120

Дугуйн зам чухал бхйлгүй яахав. Одоо олон зхлуус оюутанууд ахлах ангийн хүүхдүүд дугуйгаар ажил сургуульдаа ирж очих болсон. Гол нь зам нь аюулгүй, баталгаатай бх хэрэгтэй. УБ жижигхэн хот шүү дээ. Том том 570, 200 унах чмар ч шаардлагагүй, дугуй бхад л болохоор юм уг нь. Агаарын бохирдол, түгжрэл буурна эрүүл мэнд сайжирна. Дугуйн зам маш чухал.

Avatar

Зочин 2021-04-15 202.21.108.198

Canon dell хахахаха

Avatar

зочин 2021-04-15 66.181.161.38

Эхлээд монгол орноо өвөлгүй дулаан орон болгочих, нэг хэдхэн эрх хүүхдүүдийг зуны 3 сар зугаацуулахын тулд явган хүний замаас хумсалж, ажил хийсэн болж төсвийн мөнгө идэхээ боль. Авилгагүйгээр хотоо төлөвлөн хөгжүүлж, төрийн байгууллагуудыг хотын зах уруу бодлоготойгоор тараан байрлуул, төмөр замаа хотоос гарга, дагавар хотуудыг хөгжүүл, хашаа болгонд мод тариул гм хийх юм их бн., Ажил, амьдралын туршлага байхгүй, дипломны голуудаар улсаа удирдуулсаар юу болж байна…,

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-15 122.201.31.201

За тэр дугуйн замч яамаа байна. Эхлээд машин замаа сайжруулчих. Барууны орнуудыг дуурайх болоогүй. Хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөсөн түүх байдаг. Цаг нь ирэхлээр гоё дугуйн замтаа болох л байх. Харин одоо энэ бол онцлох сэдэв биш.

Avatar

hersuuirgen 2021-04-15 202.55.188.104

h*****d bai h*****d bai

Avatar

Зочин 2021-04-15 122.201.31.201

Ц.ЯНЖИНДУЛАМ аа, сэтгэлээ барь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж