Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим, цасан шуургатай | News.MN

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим, цасан шуургатай

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим, цасан шуургатай

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим, цасан шуургатай

Улаанбаатарт үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 0 градус орчим байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр өдөртөө 0-5 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1-6 градус дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өвөрхангай, Дундговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Говь-Сүмбэрийн нутгаар, маргааш өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн нутаг, Архангай, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Төвийн аймгуудын нутгийн өмнөд, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж