Цайны данх, шанага бариад замын нөхөөсний ажил хийж буй зам засварынхны зураг олон нийтийн сүлжээнд трэнд болов. Энэ зургийг хараад ёгтлох нэгэн байхад ийм байгаадаа харамсах хүн цөөнгүй. Юутай ч гудамж талбайн хөдөлгөөн татарч, сэлүүхэн болсон тул Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын зам засвар арчилгааг эрчимжүүлэхийг үүрэгдсэн. Хөл хориог ашиглаад замаа засаад авъя гэдэг зөв санаа. Гэвч замчдын ажлын багаж нь ундааны сав, данх, шанага төдийхөн байгаад л иргэд шүүмжлэлтэй хандаж буй юм. Тиймээс жил болгон замын ашиглалтын мөнгө гэж машин болгоноос хурааж авдаг татвар төлбөр, хураамж чухам юунд зарцуулж буйг тайлагнахыг иргэд хотын удирдлагуудаас шаардаж буй нь бас зөв.
Нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг эхлүүлжээ. Нийтдээ зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Нийт 10 бригад, 140 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагч ажиллаж байгаа аж. Тэдний ажлын гол багаж цайны данх, галын сийлтүүр, ундааны савнаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай.
Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед зам засварын ажлыг цалгардуулалгүй хийж байгаад баярла гэх нь холгүй тайлбарыг албаныхан өгч сууна.
Замын инженерүүдээс замын хагарлыг нөхөхөд ямар төхөөрөмж ашигладаг талаар тодруулахад “Авто замд байнгын хагарал үүсч байдаг. Энэ хагарлыг нөхөхийн тулд битум /замын хар тос/ хайлуулж, гагнаас хийдэг. Хамгийн гол нь замын хагарлыг сайтар цэвэрлэх нь чухал. Өндөр градуст хайлсан битумыг ямар саванд хийх нь сонин биш. Хүмүүс харагдах байдлаас нь шүүмжилж, шоолж байна” гэв.
Тэд "Бид хувин, будгийн лааз цоолоод замын хагарал нөхдөг. Харин ч цайны данх ашигласан нь боловсон харагдаж байна лээ" хэмээн хошигнож байлаа. Салбараа энэ мэт өмөөрөх нэгэн байхад зарим эрдэмтэн судлаачид үүнийг төсөв мөнгөтэй холбов.
"ДАНХ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨХ ХЭРЭГТЭЙ"
ШУТИС-ийн авто замын салбарын доктор, профессор Б.Болд “Хүйтэн, дулааны улиралд авто зам агшиж, тэлснээс болоод хагардаг. Дээрээс нь байнгын автомашин явж байдаг. Тэр үүссэн хагарлыг чийг орохоос нь өмнө битумаар бөглөж өгч байгаа гэсэн үг. Замын эвдрэлээсээ хамаарч ямар ч техник технологи ашиглаж болно. Замын хагарал нөхөхдөө өндөр даралтаар шахдаг тоног төхөөрөмж Монголд байдаг. Зарим мэргэжилтнүүд ганцхан Монгол гэлтгүй Япон, Солонгос, АНУ-д ч адил төрлийн данх, сав хэрэглэдэг гэдгийг хэлсэн байна лээ.
Данх гэхээс илүүтэй энд эдийн засгийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Монгол Улсад авто замын засвар, арчлалтын ажилд төсвийг сайн тавьдаггүй. Гэтэл хэрэглэгчид нь чанар шаардаад байдаг. Ийм нөхцөлд гарын доорх материал ашиглаж ажиллаж байна. Заавал үнэтэй тоног төхөөрөмж ашиглах ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Нөгөө талдаа замын салбарыг бүгд мэддэг юм шиг ярьцгаадаг. Салбарын хөгжлөөс илүү мөнгөний асуудлыг ярьж, мэргэжлийн бус хүмүүс олноор ажиллах болсон” гэв.
Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгаад, ирэх сарын 10-наас замын нөхөөсний ажил эхлэх гэнэ.
Монголын зам засвар, арчлалтыг техник хэрэгсэл нь данх, шанаганаас хэтрээгүй, авто машины хураамж, татвараа чухам юунд зарцуулдаг нь тодорхойгүй олон жил ингэж явжээ, бид.
Irgen 2021-04-15 202.126.89.58
Zamiin hagaral bolon tsoorhoig nuhuh engiinees avhuulaad shildeg tehonlogy hyatadaas avhuulaaf olon orond hunii oroltsoo bagataigaar shiiddeg bolson. Manai ene zamiin hed, deerees ni salbariin yam gej delhiin onigoo yum da, ali ch salbar unaltad orood olon jil bolj bna duuuuu, danhaar hiivel harin ch sain gene uu, galzuu garuud
Зочин 2021-04-15 103.57.95.209
замын татвараа тултал нэм орсон мөнгөө бүгдийн замд зарцуул түгжрэл үгүй болно дэлхий ингэж л амьдарч байна үхэр монголоос бусад нь
Зочин 2021-04-15 192.82.70.194
Ажил хийдэггүй бэлэн юм шаардаг нөхөд л ингэж давамгайлж байгаа Ийм нарийн нөхөөстэй ингэж хийхэд юу нь болохгүй гэж
зочин 2021-04-15 192.82.88.13
Замын хагарал нөхөхдөө өндөр даралтаар шахдаг тоног төхөөрөмж Монголд байдаг гэнээ. Энэ хагарал чинь өнгөнийх биз дээ тэнд өндөр даралтаар юу шахах юм. Энэ аргыг дэлхий даяараа хэрэглэдэг байх шүү. Ажил хийж үзээгүй байж хий дэмий мэдэмхиирхээ боливол яасан юм
иргэн 2021-04-15 202.131.236.170
Зам засварын ажлыг чанартай сайн гүйцэтгэх төрийн бодлого хэрэгтэй, ердөө л санхүүг шийдэх юм. Хэдэн тэрбумаар зуслангийн барилга, хаус барьсаар байдаг, гэтэл нийтийн эзэмшлийн зам талбайг шанага, данхаар засварлаж байх, энд төрийн бодлого, зохицуулалт үнэндээ шалдаа буусаныг, арчаагүй байдлыг тод томруунаар харуулж байна.
зочин 2021-04-15 202.9.46.206
Дарга нар нь төсвийг нь идчихсэн юм чинь , данх л үлдэнэ ш дээ
Зочин 2021-04-15 66.181.161.120
Тэр сарын хугацаанд пост бүр дээр зогсоо шидэт саваатай нөхөд л баяждаг даа. Ккк
Зочин 2021-04-15 66.181.161.120
Замаа сайн тавьдаг бол жил бүр 4, 10 сард сарын хугацаатай ачааны том тэрэг явахыг хориглоод байхгүй бсн сан. Яг ажлын ид үед л газар гэсэж хөлдөж бна гээд хаачихдаг үнэхээр садаатай.
Зочин 2021-04-15 66.181.161.120
ЗАМАА ШҮҮРЭЭР БИШ ТОМ МАШИНААР ХУРДАН ДАВХИАД СОРУУЛЖ ЦЭВЭРЛЭДЭГ БОЛОХСОН. ТЭР ОЛОН ХҮНИЙГ ҮҮРЭЭР ГАРГААД АЖИЛЛУУЛЛААД Ч ХҮЧИРХЭЭ БОЛИЛОО, ТЭР ТООС ТООСОНЦОРЫГ. 50 МАШИН БАЙХАД Л ШӨНӨДӨӨ БАРАГ БҮХ ЗАМАА СОРУУЛЧИХНА ДАА. ЗҮГЭЭР ЗАМААС Л ТООС БОСООД БДАГ БОЛЧИХЛОО. БОРООНЫ ДАРАА ӨДӨР НАР ГАРАХААР ЯАДАГ БИЛЭЭ !!!
Зочин 2021-04-15 202.9.46.8
cat йн гагнагч басл данх шүү яахав халаагчтай юмдаа данх гэхээр цай харагдаад байгаа юм байлгүй оркоо сэтгүүлчээ гэж зүгээр л ховоо баз мэдэхгүй юмандаа хошуу бүү дүр
Батаа 2021-04-15 103.212.117.232
Зун +40, өвөлдөө -40 градус болдог нийслэлтэй улс дэлхийд өөр байдаггүй. Засвар хийж байгаад нь баярлах хэрэгтэй.
ЗОЧИН 2021-04-15 202.9.40.6
АНУ-Д ЧИКАГОД ЯГ ДАНХ ШИГ ХЭЛБЭРТЭЙ САВААР ЗАМЫН НӨХӨӨС ХИЙЖ БАЙХЫГ ХАРЖ Л БАЙСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД АМЕРИКЧУУД ДАНХ ХЭРЭГЛЭЖ БАЙНА ГЭЖ СОШИАЛААРАА НЭГ ОРИЛООГҮЙ… МОНГОЛЧУУД Л ИНГЭНЭ. ЗАМЫН НӨХӨӨСИЙГ ИНГЭЖ БӨГЛӨХ НЬ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТҮГЭЭМЭЛ БАЙДАГ. МӨНГӨТЭЙ ГАЗАР НЬ ШУУД ХАЛУУН БИТУМЫГ ХҮШУУГААР ШАХНА, МӨН ТУСАД НЬ ДАНХ ШИГ САВАНД ХИЙГЭЭД НӨХӨХ НЬ Ч БИЙ. ЮМ ҮЗЭЭГҮЙ, НҮД ТАЙЛААГҮЙ БАЙЖ ИНГЭЖ ОРИЛОЛДОХ НЬ ЗОХИСГҮЙ !
зочин 2021-04-15 122.201.19.99
Ажил хийж байгаа хүмүүст баяр хүргэе
СОНГОГЧ 2021-04-15 66.181.180.236
Бид нэг иймэрхүү ДАРГА НАРЫН ХАЙР ХАЛАМЖ ДООР бор хоногоо ХАЛАМЖ ТЭТГЭМЖЭЭР Л ӨНГӨРҮҮЛСЭЭР Л БАЙХ УУ. . ЭНД МӨНГӨ ДУТСАНДАА БУС СЭТГЭЛГЭЭ ДУТУУ бололтой юм
Зочин 2021-04-15 202.179.13.130
МОНГОЛЫН НЭГ ӨДӨР. Тоног төхөөрөмж авах төсөв хол төлөв захирал болон хангамжийн дарга нарын хуйвалдааны компаниудруу тендерийн хуулийн хүрээнд урсаж ажилчид улаан гараараа амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьдаг нь түгээмэл байна.
Гол шалтгаан – АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, ШУДАРГА БУС БАЙДАЛ
Зочин 2021-04-15 202.9.40.107
Хотын гудамжаа дэрсэн шүүрээр шүүрдэж байгааг л шүүмжил. Өглөө ажилдаа явж байхад чинь тоос манаруулан зам шүүрдэж байхыг хараад арай ч дээ одоо гэж бодогддоггүй юу? Бусад улс аль 80 аад оноос хойш замын хогоо соруулдаг болсон байна. Үүний хажууд замын харыг ямар саванд хийж асгах нь сонин биш шүү дээ
Иргэн 2021-04-15 66.181.189.171
Харин хэмнэлттэй зүгээр юм байна. Суурийг нь л сайн цэвэрлэх хэрэгтэй
Зочин 2021-04-15 66.181.161.31
Нямбай, чанартай л хийж байвал юугаар яаж хийх нь чухал биш л дээ!!!
Зочин 2021-04-15 59.153.115.197
Энэ чанартай байх уу? Чанар огт алга.
Зочин 2021-04-15 59.153.115.197
Монголын эмэгнэл. Зам засах технологи мэдэхгүй замын инженер бэлддэг сургууль, багштай. Хүний нутагт очиж зам засварын компанид ажиллаж, суралцах хэрэгтэй.
Зочин 2021-04-15 103.229.120.171
CHADAJ BAIVAL BRAVO
Зочин 2021-04-15 66.181.161.59
Яадгийн.. Харин ч түргэн чанартай болж л байна. Нэлийтэл асгачаад хэдэн өдөр зууралдаад байснаас..
зочин 2021-04-15 203.91.119.46
СҮРТЭЙ ЮМ ДАНХААР ХАР ЛАВ ХИЙХЭЭР ЯАДАГ ЮМ ЭНЭ СЭТГҮҮЛЧИД Л ТЭГЖ СЕНСАЦИ ДЭГДЭЭЖ БГАА БАЙХ ЮУГААРЧ ХИЙСЭН ЯАДГИЙН ТИЙМ Л СҮРХИЙ ИРГЭД ЮМ БОЛ ЗОРИУЛАЛТЫН САВ АВААД ӨГЧӨӨЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДАНДАА НЭГНЭЭ ХАРЛУУЛДГИЙН
Зочин 2021-04-15 203.91.115.50
Халуун сав байсан бол бүр илүү юм бишүү, битүмээ хөргөөхгүй.
zochin 2021-04-15 64.119.23.85
Хотын төвч бас гайгүй ээ. Зах хороолол Дэрь эхийн зам бол үнэхээр гамшиг. Нүхнүүд нь улам томроод л байгаа. Түгжрэл энэ замаас болж маш их үүсдэг
хотын уугуул иргэн 2021-04-15 122.201.31.201
Болж л байна. Юун болохгуй гэж. Зам муу байна гэж шүүмжилдэг. Тэгээд тэр замын засаад эхлэхэд бас элдэв шүүмжлэл олж бичээд л. 100 ам. долларын үнэтэй зориулатын замын хар гоожуулдаг цорго байдаг л байх. Гар доорх юмаа ашиглаж яагаад болохгуй гэж. Энэ сэтгүүлчид гэж дандаа "муу" юмыг хардаг. "Зам засварын ажил хийгдэж байгаа нь маш сайн" гээд бичиж болохгуй байна уу.
Зочин 2021-04-15 122.201.26.172
Манайхан мундаг
зочин 2021-04-15 103.57.94.136
Админаа сэтгэгдэл оруулна уу. Гуйлгах хэрэг юу байна.
зочин 2021-04-15 103.57.94.136
АЖИЛ ХИЙГЭЭД ЭХЛЭХЭЭР Л ГОНШИГНОЛДООД УНАХИЙН.
ЮУ Ч АШИГЛААД ЯАХАВ. ХАМГИЙН ГОЛ НЬ ЦАГ ХОЖООД ХИЙЖ Л БАЙНА.
Зочин 2021-04-15 202.126.89.53
Замын стандарт мөрдөхгүй,чанартай барихгүй,хяналт тавихгүй,эрх ашгийн зөрчилтэй,өндөр үнэтэй хэрнээ чанаргүй олон ажил хийж төсвийг хайр найргүй урсгаж байна да.Одоо бүр данх ашиглах хүртлээ шалдаа буух гэж.Технологийн эрин шүү дэ арай ч дэ