"Ерөнхийлөгч дэвшихгүй гэх заалтыг З.Энхболд зориуд хийсэн гэж харж байна" | News.MN

"Ерөнхийлөгч дэвшихгүй гэх заалтыг З.Энхболд зориуд хийсэн гэж харж байна"

"Ерөнхийлөгч дэвшихгүй гэх заалтыг З.Энхболд зориуд хийсэн гэж харж байна"

"Ерөнхийлөгч дэвшихгүй гэх заалтыг З.Энхболд зориуд хийсэн гэж харж байна"

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш /2021.04.16/ товлогдсон. Энэ хуралдаанаар нэр бүхий иргэдийн гаргасан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон бусад асуудлаар хууль зүйн доктор (Ph.D) А.Бямбажаргалтай ярилцлаа.


-2019 онд УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалтаар иргэд Цэцэд мэдээлэл гаргасан. Мэдээлэл гаргагчид одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс нэр дэвших эрхгүй гэдэг заалтыг хуульд оруулах ёстой гэсэн. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг заавал Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгах ёстой гэж харж байна уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц улс төрийн бүхий л төвшинд хийгдсэн зөвшилцөл, судлаачдын сүүлийн 20 гаруй жилийн судалгаа, давхардсан тоогоор дөрвөн сая иргэдийн санал, анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, сүүлийн гурван парламентын тасралтгүй ажлын дагуу хийгдсэн. Ялангуяа энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хувь заяаг шийдсэн хүмүүс бол яах аргагүй Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн гэх ажлын хэсэг гэж хэлэхэд болно. Учир нь үндсэн хуулийн аль хэсэгт ямар нэмэлт, өөрчлөлт оруулахыг уг ажлын хэсэг шийдэл гаргаж бидний хувьд мэргэжил, арга зүйн хувьд дээрх саналуудыг болох, болохгүйд л оролцож тусалсан төдий шүү дээ. Энэ дагуу одоо үүсч буй өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан таван иргэний нэр дэвших эрхийг хязгаарлах асуудал анх  62 гишүүний өргөн барьсан төсөлд өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байсан хоёр хүн буюу 8 жил ажилласан Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар нэр дэвших эрхгүй байдлаар буюу Үндсэн хуулийн 30.2 дах хэсгийг 2025 оны долдугаар сараас эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан. Энэ тохиолдолд өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэгэн бүрэн эрх буюу дөрвөн жил хэрэгжүүлсэн П.Очирбат, Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвшиж улмаар нэг удаа улиран сонгогдож болох байсан гэсэн үг.

Тэгвэл энэ зүйлийг нэгэнт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих буюу процедур тогтоож өгч буй гол хуульдаа хассан учир түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хэнд ч ойлгогдохоор, ялангуяа Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэхдээ нэг мөр ойлгож, хууль хэрэгжүүлэх шаардлагатай тул иргэд Цэцэд уг зүйлийг хуулиар зохицуулахгүй эс үйлдлийг хууль тогтоогч хийсэн байна гэж л хандсан хэрэг.

Үүнийг дэлхий дахинд эрх зүйн хэм хэмжээний негатив хяналт гэж нэрлэдэг. Манай цэцийн практикт ч ийм агуулга бүхий шийдвэр цөөнгүй бий. Онолын хувьд ч тэр, практикийн хувьд ч тэр үндсэн хуулийн цэц хуулийн хийдлийг арилгаж буй байдал бөгөөд ийм төрлийн шийдвэр гаргаснаараа цэц хууль тогтоогч болж буй хэрэг биш юм.

"ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН ГЭЭД ТҮҮНИЙГ ТӨЛӨӨЛНӨ ГЭСЭН ҮГ БИШ"

-Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн шүүх. Гэтэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй гэх заалттай холбоотойгоор Цэцийн бага суудлын хуралдаан хуралдсан, хуралдаагүй гэх маргаан үүссэн. Эсвэл улс төрийн зорилгоор маргаантай сэдэв болгосон байж болно. Гэхдээ процессын хувьд Цэц дээр ийм асуудал үүсч байгааг та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд энэ асуудлаар хэвлэлээр гарч буй мэдээллийн хэмжээнд байна. Нэг их сонин зүйл ажиглагдаж буй нь одоогийн Ерөнхийлөгч, түүний тамгын газар энэ асуудалд их санаа зовж бүр маргааны оролцогч биш атлаа тайлбар гаргаж, хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл томилоод амжсан. Нэг үгээр бол гэрт орох эрхгүй атлаа дотор болж буй зүйлийг гарын алган дээр буй мэтээр мэдэж, ярьж буй нь их содон харагдаж байгаа. Үүнийг нь батлах зүйл нь цэцийн түүхэнд огт байгаагүй нэг гишүүнийхээ үүсгэсэн маргааныг үүсгэх ёсгүй гэж нөгөө гишүүн нь санал гаргаад амжсан явдал. Түүнийг баталж хууль бус итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж буй үндэслэлийг цэцийг санал гаргасан, хуралдуулсан гэх гишүүн нь яриад, олон нийтэд мэдээлэл хийснээс харж болно. Агуулгын хувьд Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд зааснаар Цэцийн бага суудал бол маргаан үүсгэх эсэхийг л шийддэг. Түүнээс биш үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг гагцхүү Цэцийн дунд суудал анхлан шийдвэрлэхээр заасан. Маргаан үүсгэх эсэх гэдэг зүйл нь зөвхөн маргаан үүсгэхээс татгалзсан цэцийн гишүүний тогтоолыг цаашид маргаан үүсгэх эсэх агуулгаар өнгөрсөн 29 жил хуулийг хэрэглэж байв. Дээрхээс үзвэл үнэхээр л цэц дээр нэг асуудал байна. Ялангуяа 2018 онд Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж цэцийн гишүүнээр томилогдсон гишүүдэд их учир байгаа мэт. Уг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн гэдэг түүнийг төлөөлөгч гэсэн үг биш. Ингэж нэр дэвшүүлэх нь төрийн эрх мэдлийг хянадаг тэнцлийг хангах гэж л хийсэн зүйл.

Гэтэл 2018 онд Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Б.Буяндэлгэр гишүүн урьд өмнө Цэцэд огт байгаагүйн дээр, Цэцийн процесс хуулийг даалгавар өгсөн хүнийхээ таалалд нийцүүлэн, бараг бичиж өгсөн бичиг дээр өөрийн нэрийг тавьж гарын үсгээ зураад л явуулсан мэт үйлдэл хийсэн нь цаг хугацаа явах тусам улам тодорхой болж байна.

2018 онд нэр бүхий дөрвөн гишүүнийг үндсэн хуулийн шаардлага хангаагүй гэж бидний хэсэг хуульчид цэцэд мэдээлэл гаргаж байсан. Одоо бодоход бидний үндэслэл их зөв байж гэж харж байгаа. Учир нь цэцийн гишүүн гагцхүү Үндсэн хуульд захирагдаж маргааныг хараат бусаар шийдвэрлэх ёстой байдаг. 

Эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр ч удаа өөрийн биеэр Цэц дээр очив. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалт дээр тайлбар өгөхдөө өөрийн биеэр очсон. Үүнийг Цэцэд нөлөөлөхийг оролдсон гэж шүүмжлэх хүмүүс байна?

-Хууль зүйн хувьд бол Цэцийн гишүүн Ерөнхийлөгчид бус түүний тамгын газарт хандсан байна гэж явуулсан бичгээс нь харсан. Цэцийн гишүүн үндсэн хуульд заасны дагуу аливаа байгууллага, албан тушаалтан, түүн дотроо Ерөнхийлөгч, мөн Цэцийн бусад гишүүдээс ч хараат бусаар маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Өмнө ч үе үеийн Ерөнхийлөгчдөөс цэцэд хүсэлт гаргасан тохиолдол П.Очирбат Ерөнхийлөгчийн үед цөөн хэдэн тохиолдол байдаг. Тэр бүрд нь төрийн албан ёсны бичиг хэргийн зарчмаар л явсан юм билээ. Мөн Улсын дээд шүүх, Ерөнхий сайд нар цэцэд өмнө нь хүсэлт гаргаж байсан байдаг. Тэр бүрд мөн л бичгээр явсан. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч түүнтэй холбоотой маргаан цэцэд үүссэн болон түүний бүрэн эрхийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хязгаарласантай холбоотой хууль тогтоомжийг нийцүүлэн гаргасан хуулиудын тухай хүсэлт гаргахдаа очсон нь бас л тохиолдлын хэрэг биш мэт л харагдаж байгаа.

Мэдээж хэрэг энэ нөлөөлөл мөн эсэх тусдаа боловч ердийн шүүхийн шүүгчийн хувьд маргааны нэг талыг /хүсэлт гаргасан маргааныг хувьд/ байлцуулахгүйгээр шүүгчтэй уулзвал шууд нөлөөлөл гэж үздэг шүү дээ. Үүнтэй ижлээр энэ байдал дахин давтагдах тусам асуудал магад Үндсэн хуулийн зөрчил эсэх асуудал болж даамжрах ч талтай гэж харж байна.

Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш /Баасан гариг/ болно. Цэцийн шийдвэрээс хамаарч процесс үргэлжиллээ гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах боломж бий юу. Ер нь ингээд маргаан үүсчихсэн тохиолдолд яах ёстой вэ. Сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа хаяанд ирчихсэн учраас тодруулж байгаа юм шүү?

-Эдүгээ Цэц дээр өрнөж буй маргааны дагуу Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд холбогдох заалт тусгаагүй Үндсэн хууль зөрчсөн, эс зөрчсөн гэдэг аль нэг шийдвэрийг гаргаж таарна. Өмнө хэлсэн энэ төрлийн Үндсэн хуулийн хяналтын төрлийг эрх зүйн хэм хэмжээний негатив хяналт гэдэг бөгөөд энэ хяналтын дагуу нэг талаасаа төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс батлан гаргах хэм хэмжээг орхигдуулсан байдал эрх зүйн хийдэл үүсгэж буй эс үйлдэл бөгөөд түүнийг нь Үндсэн хуулийн шүүх маргаан хянан шийдвэрлэх замаар тогтоох, улмаар түүнийг арилгах арга хэмжээг авах хэлбэрээр хэрэгжиж байдаг. Тийм ч учраас эрх зүйн хийдлийг даван туулах зорилгоор буюу хууль тогтоогч болон төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдлыг засах үүрэг хууль тогтоогчид бий болно гэсэн үг. Гэхдээ гагцхүү Цэцээс үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарвал шүү дээ. Улмаар Цэцийн дүгнэлтийг УИХ цаашид хүлээн авах эсэх асуудал яригдана. Энэ дагуу хууль тогтоомжийг өөрчлөх тусгай буюу яаралтай горимоор хэлэлцэх дэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуульд бий л дээ. Түүний дагуу л хийгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, юун түрүүн Цэцийн шийдвэр ямар хэлбэрээр гарсанаас л шууд хамаарна. Ямар ч тохиолдолд УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлыг шийдэж л таарна.

-Одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу. Хууль эрх зүйн хувьд. Нэг хэсэг нь болно, нөгөө хэсэг нь болохгүй гэж тайлбарлаад байгаа эргэлзээ дагуулаад байна? 

-Хууль зүйн хувьд боломжгүй болсон. Болсон гэдэг нь анх 2019 оны зургадугаар сард нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн үзэл баримтлал, түүнийг шууд хэрэгжүүлэх байдлыг заасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуульд одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэг болон хоёр удаа хэрэгжүүлсэн иргэд нэр дэвших эрхгүй байх нөхцөл бүрдсэн. Ийм асуудал үүсгээд буй гол шалтгаан нь Үндсэн хуульдаа бус харин түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын хуулийн заалтад учир нь буй юм. Энэ саналыг одоо протокол үзэхэд Ерөнхийлөгчөөр толгойлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярьсан мэт байдаг. Гэвч уг ажлын хэсэг албан ёсоор нэг ч үг, өгүүлбэр протоколгүй хуралдсаныг санах хэрэгтэй.

Ингээд үзэхээр энэ саналыг тухайн үед Ерөнхийлөгчийг төлөөлөн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцсон З.Энхболд даргын гаргасан саналаар хасч, цаашид өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн зөвхөн өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдах болсон.

Мэдээж хэрэг З.Энхболд дарга дээрх хууль зүйн нөхцөл байдлыг огт мэдэхгүй байна гэж бол байхгүй. Ойлгохын дээдээр ойлгож бүр зориулж хийсэн мэт харагдаж байгаа. Түүний энэ санал 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг хэлэлцэхэд гарсан байдаг. Мөн өөр нэг чухал үндэслэл бол 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчтэй холбоотой нэг заалт хүчингүй болсон. Тэр нь Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдож болно гэх заалт байсан. Тэгвэл энэ заалт одоо хүчингүй болсон учир Үндсэн хуулиар зөвшөөрөгдөөгүй учир шууд хориглогдох агуулгаараа мөн л нэр дэвших эрхгүй болж буй хэрэг юм.

"БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧИД ЦЭЦЭД ӨӨРИЙН ТӨЛӨӨНИЙ ХҮНЭЭ ТОМИЛОХ СОНИРХОЛОО АЛДАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА"

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгоно гэсэн агуулгыг оруулсан үндэслэл нь юу байсан юм бэ. Одоо энэ өөрчлөлтийг олон янзаар улстөржүүлж тайлбарлаад байгаа учраас тодруулж асууж байгаа юм шүү. Мөн та ажлын хэсгийн гишүүн байсан учраас тодруулж өгөөч?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол үзэл баримтлал бол гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх явдал байсан. 1992 оноос хойш Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт бүрт Ерөнхийлөгчийн институцэд буй эрх мэдлийн хяналт тэнцэлд оруулж буй нөлөөг хязгаарлаж буй нэг ижил тал бий. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр олонхын Засгийн газрыг Ерөнхийлөгч мэддэг байсныг хязгаарласан, 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн институцийг илүү бэлэг тэмдгийн зүгт хандуулсан гэж хэлж болно.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу гүйцэтгэх эрх мэдэлд оролцох Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарласан.

Нэгт, Засгийн газрыг байгуулах хүрээнд Ерөнхийлөгчид байсан эрх болох Үндсэн хуулийн 33.1.2-т заасан эрхийг хүчингүй болгож, Засгийн газрыг эмхлэн байгуулах 39.2-т шинээр оруулсан. Хоёрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг заасан 33 дугаар зүйлийн 33.4-т өмнө байсан Ерөнхийлөгчид хуулиар бүрэн эрх олгож болох заалтыг хязгаарлаж зөвхөн түүний үндсэн бүрэн эрх гэж 33.1-т заасан 12 орчим бүрэн эрхийг л хуулиар зааж болох гэх томоохон өөрчлөлт оруулсан. Гуравт, Ерөнхийлөгчийн өөрийнх нь саналаар Үндсэн хуулийн 26.1-т түүний хууль санаачлах эрхэд хязгаар тогтоож болох заалтыг оруулсан. Чухамдаа энэ шалтгааны улмаас Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгож байх болсон. Энэ бүхэн зүгээр нэг тохиолдлын зүйл огт байгаагүй. Энэ өөрчлөлтөд бас нэг нөлөөлсөн хүчин зүйл бол үе үеийн ерөнхийлөгч нар дахин сонгогдохын тулд өрсөлдөгчдөө харлуулдаг, хуулийн байгууллагыг ашиглаж дээрх байдлаа гүйцэлдүүлдэг зэрэг олон асуудлыг шийдэх зорилгоор уг өөрчлөлт хийгдсэн. Ингээд үзвэл 2021 оноос  хойших  буюу 1992-2019  он хүртэлх Ерөнхийлөгчийн бүрэн эрх зарчмын ялгаатай гэж хэлж болно.

-Цэцийн гишүүний томилгоо, Цэцийн маргаан үүсгэсэн хэлэлцэж байгаа шийдвэрүүдийг улстөржүүлэх нь их болсон юм шиг. УИХ нь томилж байхад Ерөнхийлөгч нь хориг тавьж байгаа зэргээс улстөржүүлж харахаас  аргагүй байх шиг. Энэ мэтчилэн Цэцийн хараат бус байдал, гишүүдийнх нь томилгоо гээд улс төрөөс ангид байх боломжийг эрэлхийлэх цаг болсон гэж та бодож байна уу? 

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анх өргөн барьсан төсөлд Цэцийн гишүүнийг хараат бусаар томилуулах, түүний шалгуурыг тодорхой болгож, нээлттэй сонсгол хийн томилох, улмаар анх 1992 онд гарч байсан хувилбар болох 9 жилээр зөвхөн нэг бүрэн эрхийн хүрээнд томилох зэрэг тусгагдсан байсан. Гэтэл уг төслийн хувилбарыг Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг, түүн дотроо Ерөнхийлөгчийг төлөөлж байсан З.Энхболд хассан гэж ойлгосон. Тэгэхээр манай төрийн бодлого тодорхойлж буй хүмүүс Цэцийг өөрийн төлөөний хүнээ томилох арга барилаа алдахгүй байх сонирхол байх шиг байна. Харин Улсын дээд шүүх бол мөс хагална гэгчээр улс төрийн аль нэг бүлгийн шууд хамааралгүй хүнийг нэр дэвшүүлж буй нь ёстой хонгилын үзүүрт гэрэл асааж байна. Юун түрүүнд хэнийг нэр дэвшүүлэх, хэрхэн хэлэлцэж томилохоос дээрх байдал эхлэх учиртай.

Үндсэн хуульд заасан ёсоор бол Цэцийн гишүүн улс төр, эрх зүйн өндөр мэргэшилтэй байх шалгуур тавьсан. Гэтэл энэ шалгуурыг зарим нэр дэвшигчид хэт өндөр болгоод татчихдаг зарим нэр дэвшигчид хэт нам болгож буулган хэрэглэж ирсэн нь нууц биш юм.

Эдүгээ Цэц дээр өрнөж буй маргаан энэ асуудлыг улам бүр сэдрээж ёстой сайн илчилж өгч байх шиг. Тухайлбал, Цэцийн зарим гишүүдийг манай намын дэмжигч, дэмждэг гишүүн гэж намын даргын үүрэг гүйцэтгэгч ил цагаан УИХ-ын чуулган дээр зарлаж буйгаас харагдаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг Цэцийн гишүүд ямагт санаж шийдвэр гаргах учиртай. Тэр нь үндсэн хуульд захирагдаж улмаар улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх учиртайг ямагт санаж шийдвэр гаргаж байж л хараат бус, бие даасан байдлаа өөрөө тогтоох учиртай. Тэгж гэмээнэ сая хараат бусаар ажиллаж, үндсэн хуулийн утга санаа, үг бүр бидний амьдралд хэрэгжинэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголчууд 2021-04-15 66.181.191.151

ккк…Баттулга хөөрхий өөрөө сайн юм мэдэхгүй З. Энхболдод хууртагдлаа. З. Энхболд өөрөө ерөнхийлөгч болох санаатай ккк.
Одоо Баттулга З. Энхболдыг яах бол?????????????????????????????????????????????????????

Avatar

Зочин 2021-04-15 136.24.9.31

5 хүн ч биш юмаа. Баттулга, Энхбаяр хоёрт л зориулж үндсэн хуулиндаа нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт оруулдаг нь инээдэмтэй юм. Оросод Путин ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх эрхийг нь сунгаж хуулиндаа өөрчлөлт оруулж байхад манайд яг эсрэгээрээ юм болж байх юм. Үндсэн хууль ч гнж улс төрийн захиалга орчихсон юм.

Avatar

Зочтн 2021-04-15 136.24.9.31

5 хүнд зориулж дахин нэр дэвшиж болохгүй гэж үндсэн хуульд заалт оруулж болохгүй ш дээ. Хүний эрхийг хуулиар хааж боож болохгүй. Нэр дэвших нь чөлөөтэй ард түмэн сонгох эсэхийг нв шийдэххэрэгтэй ш дээ. Улс төрийн өрсөлдөгчөө битгий нэр дэвшүүл гэсэн заалт хий гэж үндсэн шийдвэр гаргах эрхтэй юү.

Avatar

Нэргүй 2021-04-15 202.126.89.217

Хараад байхад, Ерөнхийлөгч өөрөө асуудлыг маш их улс төржүүлээд дэврээгээд байх юм. Уул нь тэгэх хэрэггүй л харагдаад байгаа юм?! Улс төрийн тогоонд ханатлаа л чанагдлаа?! Одоо болоошдээ?! Н.Энхбаяр бас нэг ийм байдлаас болоод олон хэцүү асуудалтай тулгарч байсан?! Минийхээр бол юм үзэж нүд тайлсан хүн шиг чимээгүй ууцаа үүрээд өөрийнхөөрөө л алхачихмаар санагддаг?! Болдоггүй юм байдаг юм болов уу даа?!

Avatar

Зочин 2021-04-15 202.126.89.217

Хараад байхад, Ерөнхийлөгч өөрөө асуудлыг маш их улс төржүүлээд дэврээгээд байх юм. Уул нь тэгэх хэрэггүй л харагдаад байгаа юм?! Улс төрийн тогоонд ханатлаа л чанагдлаа?! Одоо болоошдээ?! Н.Энхбаяр бас нэг ийм байдлаас болоод олон хэцүү асуудалтай тулгарч байсан?! Минийхээр бол юм үзэж нүд тайлсан хүн шиг чимээгүй ууцаа үүрээд өөрийнхөөрөө л алхачихмаар санагддаг?! Болдоггүй юм байдаг юм болов уу даа?!

Avatar

Иргэн 2021-04-15 202.126.89.217

Хараад байхад, Ерөнхийлөгч өөрөө асуудлыг маш их улс төржүүлээд дэврээгээд байх юм. Уул нь тэгэх хэрэггүй л харагдаад байгаа юм?! Улс төрийн тогоонд ханатлаа л чанагдлаа?! Одоо болоошдээ?! Н.Энхбаяр бас нэг ийм байдлаас болоод олон хэцүү асуудалтай тулгарч байсан?! Минийхээр бол юм үзэж нүд тайлсан хүн шиг чимээгүй ууцаа үүрээд өөрийнхөөрөө л алхачихмаар санагддаг?! Болдоггүй юм байдаг юм болов уу даа?!

Avatar

Ok 2021-04-15 202.126.90.160

Хаа очиж З.Энхболд дарга зөв зохицуулалт хийсэн бна, баяр хүргэе.Өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж бсан болон ажиллаж бгаа нөхдөөс хэн ч дахин дэвшихгүй. Женко одоо Матарын нулимс унагаад юухив дээ, төрийг 4 жил сайхан самарлаа, эрх зүйн ямарч мэдлэггүй 4 малыг ҮХЦ-н хашаанд аваачиж оторлуулав, одоо боллоош дээ.

Avatar

Зочин 2021-04-15 202.179.21.234

Ерөнхийлөгчийн сонгуульд хууль зөрчин нэр дэвшихийн төлөө улайран тэмцэж, олон түмнийг турхирч, ард иргэдийг зохион байгуулалттай талцуулж байгаа Х.Баттулгыг даруй огцруулах хэрэгтэй. Мөнгөөр, захиалгаар цуглаан зохион байгуулж байхад УИХ, хууль хяналт, хүчний байгууллагууд анхаарч байна уу? Ганц Х.Баттулгыг дахин сонгохын төлөө сайн дураар цуглаан хийх иргэд байхгүй, энэ бол Баттулга, түүний бүлэглэлийн явуулж байгаа үйл ажиллагааны нэг хэсэг. Х.Баттулга гэдэг этгээд 2008 оны 7 дугаар 1-

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.1

энэ зика гэгч нөхөр дээшээ гараад байхдаа Нямдорж шиг ажиллаж, олон хууль, дүрэм, журмыг хөнжил дотроо ганцаараа боловсруулан өөртөө ашигтай байх хувилбараар гаргаж тавин бухан духаар зүтгэж олон жил төрийг самарч байсан даа.

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.1

Зөв зүйл гаргаж тавьжээ. Дандаа бусдын ард сууж үлдээд амин хувийн эрх ашигаа олонхын хүсэл санал гэж өөртөө л хэрэгтэй газраа хэрэгтэй хүнтэйгээ далдуур хувилж амбиц хөөж явдаг нь з.энхболдын зан нууц нүүр царай тооцоо тактик нь юм.

Avatar

Зочин 2021-04-15 66.181.190.55

ЭНЭ ГАХАЙ, ЯВДАГ ЖОРЛОН ХОР ХИЙЖ ХООРОНД НЬ ЯС ХАЯДАГ БААС УУ?

Avatar

зочин 2021-04-15 64.119.19.25

зика бол жинхэнэ хор хутгадаг тайган…эрдэнэт,дубай,5толгой,төмөр зам….сайн гэвэл би хийсэн муу бол ёстой мэдэхгүй гээд л хажуудхаа түлхэнэ…

Avatar

Зика вирусын амьдралдаа хийсэн ганц зөв зүйл. 2021-04-15 66.181.190.220

Зика вирусын амьдралдаа хийсэн ганц зөв зүйл.

Avatar

Зочин 2021-04-15 66.181.171.34

Ярилцлагыг уншихад хууль ч биш яс хаяж, хор найруулагчийн үнэр ханхалж байна. Бодвол мөнгөөр худалдаж авсан мэргэжлийн зэрэг байлгүй дээ. Иймэрхүү новшнууд хүүхдүүдийн толгойд хууль заахын оронд буруу хандлага сургаад байхад Монгол Улс яаж сайн хуульчтай болох вэ дээ

Avatar

Зочин 2021-04-15 192.82.68.132

Ерөнхийлөгч агсан Элбэгдоржийг хаах төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг ЗИКА ажиллагаа болгож ХБ өөрийгөө давхар хаажээ. Өөрөөр хэлбэл мэх мэхэндээ.

Avatar

ахмад 2021-04-15 202.9.46.206

З.ЭНХБОЛД МОНГОЛЧУУДАД БУЯН ҮЙЛДЖЭЭ.

Avatar

bold 2021-04-15 192.82.65.182

ochirbat/bajgar arav/,bagabandi/muur bagsh,esvel jijig shiltei sarhad/,enhbayar/oims/,ebe/huzuugui tarvaga/,jenko…bid yaagaad ene eh ornihoo toloo ajil hiih,zurh setgelee zoriulah jinhene lideree songoj chadahgui bainaa?esvel baihgui yum uu?irged bid ene 2 namaas devshuulsen huniig l songono,tegeheer gol uchir namd l baina.ene 2 namuudad hulgai hiideggui,tsever,shudarga,chadvartai hun baihgui yum bna gej oilgoj bolohoor bna.yaagaad gevel ted sain gesnee gargaj irchiheed baigaa ni l ene humuus.

Avatar

Зочин 2021-04-15 64.119.20.82

Зика ЗӨВ ажил хийжээ

Avatar

Зочин 2021-04-15 66.181.161.105

Battulgiig songohgui geed estoi uheh nee.Er ni bol bugdeeree l adilkhan bh. Gehdee ARD tumen Battulgiig Ard tumnii tuluu um hiisen gedgiig medne ee. Busad Erunkhiilogchtei haritsuulahad udur shunu shuu.

Avatar

Зочин 2021-04-15 192.82.64.64

Yu hiilee sanadaggui ee Naadam uuriin camp deeree hiisen 10 jil gatsaasan tumur zamaa odoo barina geed mungu tsohij baigaa ahmaduudiin zeel ulsiiin munguur teglesen / zeelgui baisan ahmaduudaa gomdooson, odoo ahmaduud shaardlagagui ch zeel avah huseltei bolson/ uuruu offshore tei ni batlagdsan

Avatar

Зочин 2021-04-15 91.243.85.83

Tarvaga iin tsaad ezed n hatgasan mayagtai niitlel yahoo deer tavijee. Tarvaga ih sain hun baisan geh mayagiin mongol 2 tom hurhtei jijig uls gej hehe. Geopolitic ch uur bolj bainadaa. 3 dagch uls hej ih orildog humus bodoltoi l baigaarai. Taiwan ukraine d a**s tuslahgui shigee uher mongold ch tuslahgui. Tegheer dugai XI Putin agaagaa dagaad yav

Avatar

bbb 2021-04-15 66.181.177.62

horgiloson zaalt bhgui. Hudlaa baahan buurunhi hariult bn.

Avatar

Зочин 2021-04-15 202.126.88.139

Z. Enhbold eronhiilogch boloh estoi hun

Avatar

zochin 2021-04-15 64.119.18.206

baruun zuungui h**** shaaj yavdag huniig eook bolgovol ulsdaa h**** shaagaad duusah bailgui dee

Avatar

Зочин 2021-04-15 103.229.120.171

HUNI HOROND YS HAYSAN GAHAI

Avatar

Иргэн 2021-04-15 64.119.23.12

Өнгөрсөн 25 жилд Зика вирусын хийсэн ганц зөв ажил болжээ.

Avatar

Зочин 2021-04-15 139.5.217.250

Erunhiilegch boloh estoi neg saihan ajil yum bishuu. Battulga yag uhlee dahiad songohdoh geed. Yasan ih shunal be. Huulch hun huulia l yarisan bn. Zikagiinhaa bulhaig medeed eok maani huuguud yavuulsan ni unen boltoi.

Avatar

Зочин 2021-04-15 64.119.26.183

ОДОО ЯАЯ ГЭХЭВ ЦАГААН ДЭЭР ХАРААР ЮУ ГЭЭД БИЧСЭН БАЙНА . ХУУЛИА Л ДАГАНА ДАА. ЖЕНКО БАЯРТАЙ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯАГААД ХУЛГӨЙЧДАА СОНГООД ЯАГӨАД ТЭД НАРТАА ХАЙРТАЙ БАЙДГИЙГ ЧӨТГӨР АВАГ

Avatar

Зочин 2021-04-15 185.220.101.4

Нанзаддорж морж мэтийн хулгайлж идэхээр өөр юм мэдэхгүй хулгайчуудаар тойрог үүсгээд мэдлэг нимгэн юмнууд өөрийг нь хайрцаглсаар байгаад дуусгаж байна.

Avatar

Sr 2021-04-15 66.181.177.62

shal hudlaa tailbar bn. Umnu yoronhiilogch bsan humuusiig erhgui gsn agyylga bhgui. Medeej Songogdoh erhtei. huuliin surguulid tegj l uzdeg.

Avatar

Зочин 2021-04-15 103.26.194.139

tegej uzdeg chini huulid oorchlolt orood oor bolson geed baigaa yum bish uu!

Avatar

baba 2021-04-15 66.181.185.97

Энэ х*******н э****з залуу хуулийн талаар тааруухан ойлголттой улстөржсөн тайлбар хийхээс цааш чадвар муутай юм байна.

Avatar

өхтр 2021-04-15 66.181.161.99

Энэ хуулиа тэгээд уншиж үзээгүй батлуулчихсан юмуу

Avatar

Зочин3 2021-04-15 203.91.115.50

Маш тодорхой тайлбар. Зи нь Баттулгаа түгжилдсэн байна. Тэгээд л гүйцээ.

Avatar

Зочин 2021-04-15 64.119.22.163

Ер нь тэгээд та бухэнд одоогийн еронхийлогч чинь их таалагдаж байгаа бол нэрииг дэвшуулээд харалдаа юу болохыг

Avatar

иргэн 2021-04-15 76.107.165.63

Yas hayahaa zogsoo, Uhna in ugaadasnii nohodoo. Jonhuu ner devshine.

Avatar

Тулга 2021-04-15 202.9.46.50

Аргагуй л мэргэжисэн хуульч маш тодорхой ямарч хун ойлгохоор ярьжээ. Хуулийг гууль болгодог мэдлэг боловсролгуй дохио зангаагаар ажилладаг Цэцийн гишуун Буяндэлгэр Нанзаддорж нарыг зайлуулж доктор Нарангэрэл Бямбажаргал, Эрхэмбаатар Цолмон зэрэг шилдэг мэргэшисэн хуульчдыг Цэцийн гишуун болгох естой

Avatar

Зочин 2021-04-15 66.181.178.84

Энэ гахай Эрхэмбаатар хоёр лав биш шүү ха ха

Avatar

Зочин 2021-04-15 64.119.18.43

Mash zuw

Avatar

Зочин 2021-04-15 66.181.178.84

Энэ гахай хэний даалгавраар хуцна вэ.Ийм улс төржсөн сдакууд их сургуульд багшилдаг гэхээр хэрэг алга

Avatar

Зочин 2021-04-15 185.220.102.6

Их шунасан хүнд төрийн жолоо битгий өг гэж Х.Баттулга өш хонзонг дүүрэн зангидаж байгаа даа. Зүв зүгээр байсан хуулийг байлгаж байсан бол одоо ингэж өөр өөртэй гай дуудаж байхав өөр өөртөө гай дуудаж дээ тэнэг хүн юм. Өөртөө хийсэн гайдаа өрөөл будсыг зүхээд яахав дээ женко.

Avatar

Зочин 2021-04-15 185.56.80.65

Энхболд н**ш УИХ хууль баталдаг газрын дарга байсан хүн хуулийн зангиллаа мэдэхгүй болоод шаасан гэж байхгүй. Мэдэж байгаад шаасан ойлгомжтой. Үндсэн хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэж 1 хүнд зөвхөн 1 эрх гэдэг заалтыг 2020 оны 5-р сараар хэрэгжүүлнэ гэж баталчихаад одоо яаж 1 хүн 2 эрх эдлэх ёстой гэж зүтгээд байнаа тэнэг тэнэг.

Avatar

зочин 2021-04-15 64.119.27.213

МАШ ЗӨВ

Avatar

МӨНХ 2021-04-15 192.82.67.47

З.энхболд Баттулга ерөнхийлөгчийн оронд өөрөө
ерөнхийлөгчид нэр дэвших зорилгоор үүнийг хийсэн гэж л ярилцах юм хүмүүс. Баттулга Ерөнхийлөгч Эхболдод түгжилдүүлсэн юм биш үү.

Avatar

Уншигч 2021-04-15 59.153.84.251

Ярилцлагыг уншихад хууль ч биш яс хаяж, хор найруулагчийн үнэр ханхалж байна. Бодвол мөнгөөр худалдаж авсан мэргэжлийн зэрэг байлгүй дээ. Иймэрхүү новшнууд хүүхдүүдийн толгойд хууль заахын оронд буруу хандлага сургаад байхад Монгол Улс яаж сайн хуульчтай болох вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж