УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна
Posted by Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл on Wednesday, April 14, 2021
Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзоригийн тайлбараар хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байхад нийслэлчүүд салхинд гарах нэрийдлээр нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү унадаг дугуйгаар явах, хороо хооронд алхах зэргээр хөдөлгөөн үүсгэх болжээ.
Тиймээс хөлдөлгөөнийг сааруулах зорилгоор иргэдийг өглөө 06:00-08:00, үдээс хойш 16:00-18:00 цагийн хооронд салхинд гаргахаар зохицуулалт хийвэл ямар вэ гэдэг санал яригдсан аж. Тодруулж хэлбэл, энэ санал албажаагүй. Тиймээс иргэд тодорхой цагийн хуваарийн дагуу салхинд гарах нь гэж ойлгож болохгүй.
Харин цагийн хязгаарлалтад баригдахгүйгээр гэр, байрныхаа гадаа салхинд гарна. Дүүрэг дамжин уул хаданд гарна гэж явж болохгүй гэлээ.
Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэгч байгууллагууд нь дутуу дулимаг ойлгодог уу, эсвэл гарсан шийдвэрийг нь иргэд шүүмжлэхээр ойр, ойрхон өөрчилдөг үү, хөл хорионы хатуу дэглэм үйлчлээд тав хонож буй ч одоог болтол тээврийн цагдаа нар өөр, өөр шаардлага тавьж буй. Тухайлбал, хязгаарлалтад ороогүй 15 салбарын нэг болох хэвлэл мэдээллийн салбарынхан албаны унаагаараа зорчиж яваа бол дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдэг мэдээллийг Нийслэлийн онцгой комиссоос хийсэн. Гэвч хэв журам зохицуулж байгаа цагдаа нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхан автомашинаараа зорчиход дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шаардлага тавьж буйгаас зорчиход хүндрэлтэй асуудал үүсч байгаа юм.
Харин Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Хэвлэл мэдээллийн салбарынхан албаны унаагаараа зорчиж байгаа тохиолдолд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй” гэж тодотголоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ