“Apple”, ”Samsung” шинэ бүтээгдэхүүнүүдээ энэ сард танилцуулна

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

“Apple”, ”Samsung” шинэ бүтээгдэхүүнүүдээ энэ сард танилцуулна

“Apple”, ”Samsung” шинэ бүтээгдэхүүнүүдээ энэ сард танилцуулна

Ухаалаг гар утас, технологийн тэргүүлэгч “Apple”, ”Samsung” компаниуд энэ сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ. “Apple” компанийн хувьд энэ оны хамгийн анхны бүтээгдэхүүнээ дөрөвдүгээр сарын 20-н өдөр танилцуулах юм байна. Шинэ бүтээгдэхүүнүүд нь “iPad Pro”, “iPad mini”, “Airpods”-ийн шинэчилсэн загварууд байх гэнэ. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах ажиллагаа Калифорнийн Купертино дахь “Apple Park”-т цахим хэлбэрээр зохион байгуулагдах ажээ.

“iPad Pro”-ийн шинэ загвар нь өндөр нягтаршил бүхий LED дэлгэцтэйгээр онцлог байх бол шинээр гарч буй “iPad mini” нь өмнөхөөсөө илүү жижиг хүрээтэй, том дэлгэцтай байх юм байна. Харин “Airpods 3”-ийн хувьд ухаалаг мэдрэгчтэй, орон зайн аудио дэмжлэгтэй гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн “MacBook Pro”, “MacBook Air” –ийн шинэ хувилбарууд өндөр хүлээлттэй байгаа ч энэ удаа танилцуулагдах эсэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл “Apple”-ийн өрсөлдөгч “Samsung” мөн энэ сарын 28-нд цоо шинэ бүтээгдэхүүн болох хамгийн хүчирхэг “Galaxy”-г танилцуулахаар төлөвлөжээ. Цахим хэлбэрээр зохион байгуулагдах “Galaxy Unpacked” арга хэмжээнийхээ үеэр “Galaxy” загварын шинэ гар утаснуудаас гадна зөөврийн компьютерууд танилцуулж магадгүй байна.

Тус компани “Galaxy Book Pro” болон “Pro 360” зөөврийн компьютеруудаа хөгжүүлж байгаа гэж “SamMobile” цахим хуудас өмнө нь мэдээлж байв. Эхний загвар нь “LTE” модемтой хувилбараар гарч байгаа бол хоёр дахь нь “5G” сүлжээг дэмждэг төхөөрөмжтэй байх аж. Үүнээс гадна “Samsung” компани “Galaxy Z Fold 3”, “Galaxy Z Flip 2” эвхэгддэг гар утаснуудаа танилцуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: The Verge

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж