Засгийн газрын шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн төлөлтийг ирэх долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Үүнээс хойш шинээр ипотекийн зээл авсан, хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэд хөл хорио тогтоож, банк ажиллахгүй байгаа энэ үед зээлээ хэрхэх тухай тодорхой мэдээлэлгүй байсан юм. Энэ асуудлыг Монголбанкнаас шийдвэрлэсэн байна.
"Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батлах”-аар заасны дагуу "Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам"-ыг баталлаа. Монголбанкны захирлын баталсан энэхүү журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Холбоотой мэдээ