Hurricane Katrina гэх нэртэй хүчтэй салхи 2005 онд Шинэ Арлеанд гарч, байшин барилгыг нураасны дараа одоог хүртэл тус нутагт сэргээн босголтыг бүрэн хийж дуусаагүй байгаа ажээ. Холливудын од Брэд Питт тус нутгийн оршин суугчдыг орон сууцаар хангах зорилгоор нэгэн төсөл хэрэгжүүлж байна. Тэрбээр дэлхийн шилдэг гэсэн тодотголтой аритекторуудыг “Make It Right” төсөлдөө хамруулан оролцуулахаар дууджээ. Тэрбээр байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдаж, дэлхийн дулаарлын тухай ярих болсон энэ цаг мөчид Шинэ Арлеаны нурж, сүйдсэн байшин барилгын буурин дээр “green homes” гэсэн нэрийн доор байшин барихаар төлөвлөн ажилдаа ороод байгаа аж. Өнөөдрийн байдлаар анхны шинэ байшингуудыг барьж дуусгасан бөгөөд оршин суугчид шинэ байшиндаа орсон байна.
Э.АЗ
Э.АЗ