Н.Баярсайханд оноосон 2.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв | News.MN

Н.Баярсайханд оноосон 2.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Н.Баярсайханд оноосон 2.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Н.Баярсайханд оноосон 2.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  өнөөдөр /2021.04.14/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв. Шүүхээс Н.Баярсайханд оноосон байсан 2.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн бол Э.Аззаяад холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э. Аззаяа нарыг  хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сар хорих, Э.Аззаяад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.  Харин Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Элдэв-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох, С.Бүрэнтөгст нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тэгванданг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 000 төгрөгөөр торгох, Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Аззаяад холбогдох заалт, хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2021-04-14 66.181.188.91

Хахуульд авсан мөнгө, эд зүйлийг хураах хэрэгтэй. Бас өршөөлөөр суллаж болохгүй.

Avatar

иргэн 2021-04-14 76.107.165.63

Раднаасэдэд авилгын мөнгөнөөсөө өгч байсан. Цаадах нь цаашаагаа Хүрэлсүхэд өгч байсан. Зөвхөн баригдах үед нь1 тэрбумын бэлэн төгрөг, доллар олдсон. Ер нь бол энэ авилгачдын бүлэглэлийн гараар 50-100 тэрбум төгрөг дамсан байж болзошгүй.

Avatar

ОЙМС 2021-04-14 192.82.71.105

ГАРДУУЛСАН МӨНГӨНД НЬ ТААРУУЛЖ ЯЛ ӨГЧЭЭ. БАРИГДАЛГҮЙ ӨЧНӨӨН ОЛОН ЖИЛ ЦУСАЛСАНДАА…

Avatar

ҮНЭН 2021-04-14 103.26.194.206

МАНАЙ ШОРОНГИЙНХОН МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛНА ШҮҮ

Avatar

ҮНЭН 2021-04-14 103.26.194.206

ӨӨ ЯМАР БАГА ЯЛТАЙ ХУЛГАЙЧ ВЭЭЭЭЭ

Avatar

Зочин 2021-04-14 84.115.209.217

АЗЗАЯА ГОЛ ТОЛГОЙЛОЛГЧ НЬ ШҮҮ ДЭЭ УГ НЬ МАШ ЗАЛЬТАЙ УЛААН ЦАЙМ АЖ АХУЙН НЭГЖИЙН АЖЛЫГ СААТУУЛНА ТҮҮНИЙГ НЬ ХЭЛЭХЭЭР ХУДЛАА ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ДООД АЖИЛТАНУУДААР ШАХУУЛЖ ХАХУУЛЬ АВДАГ

Avatar

Зочин 2021-04-14 64.119.18.45

ИХ ХУРЛЫН ГИШҮҮН РАДНААСЭД ГЭЖ ШАЛХАЙСАН ГУЛГАЙЧАА ИЛЧЛЭЭЧ ӨМНӨӨС НЬ ЯЛТАН БОЛЖ НЭГ НАСНЫ ХАР НЭРТЭЙ БОЛЖ БАЙХААР .

Avatar

Зочин 2021-04-14 202.21.108.164

Тамлаач наадхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж