Меган Рапино: Месси, Роналдо хоёр нийгэмдээ нөлөөлөөсэй

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Меган Рапино: Месси, Роналдо хоёр нийгэмдээ нөлөөлөөсэй

Меган Рапино: Месси, Роналдо хоёр нийгэмдээ нөлөөлөөсэй

АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн од тоглогч Меган Рапино Лионель Месси, Кристиано Роналдо хоёрыг хөлбөмбөг тоглохоосоо илүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дээр дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсчээ. Түүний үзэж буйгаар Месси, Роналдо хоёрын дуу хоолой илүү олон хүнд, хүчтэй нөлөөлнө гэв.

Меган Рапино RMC Sport сайтад өгсөн ярилцлагадаа “Зөвхөн өнгөт арьст тамирчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж, зөвхөн ижил хүйстэн тамирчид бэлгийн цөөнхийн эрх ашгийн талаар дуугарч, зөвхөн эмэгтэй тамирчид эрх тэгш байдлын талаар ярих нь утгагүй. Бид бүгд ялгаварлан гадуурхалтыг зогсоохын тулд адилхан хариуцлага үүрч, дуу хоолойгоо нийгэмд хүргэх хэрэгтэй. Аль хэдийнэ гадуурхагдаж, шударга бус зүйлстэй нүүр тулсан хүмүүс энэ буруу системийг дотроос нь нурааж чадахгүй. Тиймээс хүн бүр нэгдэн нийлж, энэ буруу системийг үгүй хийх ёстой. Ингэж л нийгэм өөрчлөгдөнө. Хүмүүс нэгдэж чадвал юунд ч хүрч болдгийг бид Америкийн жишээнээс харж болно” хэмээжээ.

Меган Рапино мөн Манчестер Юнайтедын залуу довтлогч Маркус Рашфордын хэрэгжүүлсэн орон гэргүй, ядуу тарчиг амьдралтай хүмүүст хоол хүнс тараасан аяныг онцолж магтжээ. Тэрбээр “Маркус Рашфордын эх орондоо хийсэн зүйлс үнэхээр гайхалтай. Хөлбөмбөгийн бусад одод ч гэсэн түүн шиг Европын улсуудад тусламж хүргээсэй. Хөлбөмбөг Европ тивд маш алдартай спорт. Хүн бүр л хөлбөмбөгийн тамирчдыг харж, тэднээс үлгэр дуурайлал авдаг. Америкт Серена Уиллиамс, Леброн Жэймс зэрэг нийгэмдээ нөлөөлж чаддаг спортын алдартнууд бий. Үүний адил Рашфорд, Месси, Роналдо, Гризманн нар ч нийгэмдээ нөлөөлвөл хүмүүс тэднийг сонсох болно. Тэд чинь дэлхийн роль модель хүмүүс шүү дээ” гэжээ.

Өдгөө 35 настай Меган Рапиногийн хувьд АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар олимп, дэлхийн аваргаар тодорч байсан бөгөөд 2019 онд Баллон д’Ор буюу алтан бөмбөгийн эзнээр тодроод зогсохгүй ФИФА-ийн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин болж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж