Зөвлөлтийн нисэгч сансарт ниссэн өдрийг “мартсанд” ОХУ бухимдав

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн нисэгч сансарт ниссэн өдрийг “мартсанд” ОХУ бухимдав

Зөвлөлтийн нисэгч сансарт ниссэн өдрийг “мартсанд” ОХУ бухимдав

Москва энэ долоо хоногт 60 жилийн тэртээ сансарт нисч, дэлхийг бүтэн тойрсон анхны хүн болсон Юрий Гагаринд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр дээрх амжилтыг одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй хэмээн АНУ-ыг шүүмжилжээ.

АНУ-ын төрийн департментийн орос хэл дээрх цахим хуудаст энэ долоо хоногт “Сансарт ажиллаж буй бүх хүмүүст баярын өдрийн мэнд хүргэж, сансар судлалд чухал хувь нэмэр оруулсан олон улсад хүндэтгэл үзүүлье” гэсэн утгатай товч нийтлэл бичиж, америк сансрын нисэгчийн зураг хавсаргажээ.

ОХУ-ын сансар судлалын Роскосмос агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин твиттертээ “АНУ-ын дипломатууд бол хөгийн амьтад. Их гүрнүүд ингэж авирладаггүй юм” хэмээн жиргэжээ. Мөн Вашингтонд суугаа Оросын элчин сайдын яам Рогозинтой санал нэгдэж, “АНУ-ын төрийн департмент сансар судлалын түүхийг сайн санахгүй байгаа бололтой. Тэд Гагарины түүхийг гуйвуулж байна. Бидний мартамхай хамтрагч АНУ Вашингтоны сансрын музейд Гагарины цээж баримал байдгийг бас л мартсан бололтой. Уг нь жил бүр хэдэн мянган америкчууд Гагарины цээж байрималд хүндэтгэл үзүүлдэг юмсан” хэмээжээ.

ОХУ энэ долоо хоногт дэлхийн олон орон, тэр дундаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад сансар руу хүн ниссэн өдрийг тэмдэгдэн хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тэртээ 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Восток-1 хөлөг Казахстаны цөл дэх талбайгаас хөөрч, 108 минутанд дэлхийг нэг бүтэн тойроод, Оросын төмсний талбайд буун тариачдыг алмайруулж байв.

Тухайн үед сансар судлалд амжилт гаргахаар хүйтэн дайны өрсөлдөгч Москва, Вашингтон хоёр улайран өрсөлдөж байлаа. Харин хожим ЗХУ нуран унасны дараа хоёр тал сансар судлалын олон чухал төсөлд хамтран ажилладаг болсон юм.

Хэдийгээр АНУ-ын төрийн департмент зохих ёсоор Гагаринд хүндэтгэл үзүүлээгүй ч АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Гагаринг санан дурсаж “Бид өдгөө Гагарины агуу гавьяаг хүндэтгэхийн сацуу сансар судлалыг улам өргөжүүлж, саран дээр дахин хүн буулгах ажлынхаа бэлтгэлийг хангаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж