Бээжин Алибабагаар дамжуулан цахим фирмүүдэд сургамж өгөв

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Бээжин Алибабагаар дамжуулан цахим фирмүүдэд сургамж өгөв

Бээжин Алибабагаар дамжуулан цахим фирмүүдэд сургамж өгөв

БНХАУ-ын худалдааны зохицуулагч нар цахим худалдааны аварга Алибаба компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгож, бусад 30 орчим цахим компаниудад борлуулагчдыг зөвхөн өөрсдийн платформыг ашиглахыг албадахгүй байхыг анхааруулжээ.

Тухайлбал, Хятадын зах зээлийн зохицуулалтын газраас Tencent, bytedance, JD.com тэргүүтэй 34 компанийн төлөөллийг дуудан уулзаж, алдаагаа засах нэг сарын хугацаа олгон, хугацаандаа амжиж бүх алдаагаа засч чадаагүй байгууллагад хүнд шийтгэл оноохоо мэдэгдсэн байна.

Бээжин энэ оны хоёрдугаар сард цахим платформуудад чиглэсэн монополын эсрэг шинэ бодлого баталсан билээ. Тиймдээ ч тус бодлогын дүрэмд харшилсан Алибаба компанийг өнгөрсөн долоо хоногт 18.2 тэрбум юаниар торгож, бусад фирмүүдэд тус шийдвэрээс сургамж авахыг уриалсан юм.

Дээр дурдсан уулзалтад Хятадын цахим орчныг зохицуулах газар, татварын албаны төлөөллүүд мөн оролцсон байна. Албаныхны тайлбараар цахим худалдааны платформууд хямд үнээрээ өрсөлдөн худалдан авагчдыг татаж, эргээд дарамт учруулан, өөр платформ ашиглахыг нь хориглохын сацуу татвараас зайлсхийх зэрэг зөрчил ихээр гаргадаг аж. Тиймээс Хятадын зах зээлийн зохицуулалтын газар албан ёсны мэдэгдэлдээ “Өдгөө асар ихээр хүчирхэгжиж буй цахим платформуудын тогтолцоо маш буруу хандлагатай байна. Тиймээс үүнийг үндсээр нь засах шаардлагатай” хэмээн дурджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж