Токио-2020 олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио-2020 олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдлээ

Токио-2020 олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдлээ

Токио хотын захирагч Юрико Коикэ өнөөдөр/2021.04.14/ олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдсэнийг тохиолдуулан гайхалтай олимп зохион байгуулахын тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Өнөөдрөөс яг 100 хоногийн турш олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын тулд хүн бүхэнтэй хамтран ажиллаж, олимпод оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн Япон болон хилийн чинадаас ирэх гайхалтай тамирчдыг харахыг хүсч байна” хэмээжээ.

Токио-2020 олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийх бөгөөд 10 мянга гаруй тамирчид оролцох төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь Сovid-19 цар тахлын улмаас Токиогийн олимп өмнөх наадмуудтай харьцуулбал өөр байх болно гэдгийг онцолжээ.

Токиогийн олимпийг зохион байгуулагчид болон Олон улсын олимпийн хорооны зүгээс аюулгүй байдлыг урьтал болгоно гэж амлаж байгаа ч хоёр долоо хоногийн турш үргэлжлэх олимпийн наадмыг Японы ард түмэн ихээхэн эсэргүүцэж байна. Япон улс өдийг хүртэл хангалттай тооны иргэдээ вакцинжуулж чадаагүй яваа. Сүүлийн өдрүүдэд Токио хотод халдварын нөхцөл байдал дахин хүндэрч, хатуу хөл хориогоо цуцлаад сар хүрэхгүй хугацааны дараа дахин хатуу хөл хорио тогтоох талаар яригдаад эхэлжээ.

Олон улсын олимпийн хорооны гишүүн Жон Коутс Токиогийн олимпийг хуваарийн дагуу ирэх зун зохион байгуулагдана гэж мэдээллэв. Тэрбээр “Эргэлзэх зүйлгүй олимпийн наадам зохион байгуулагдана. Байж болох хамгийн аюулгүй олимп нээлтээ хийнэ. Бид Япон улсын нийгмийн аюулгүй байдал, тамирчид болон бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авах болно” гэв.

Саяхан "Kyodo News" агентлагийн судалгаанд оролцсон иргэдийн ердөө 24.5 хувь нь олимпийн наадмыг ирэх зун зохион байгуулахыг дэмжсэн. Олимпийн галт бамбарын буухиа өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдөр аяллаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Осака мужид явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж