АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Hubble сансрын дурангаас авсан хар нүх болон бусад од эрхэсийн өргөн зургийн мэдээллийг хөгжим болгон боловсруулж, хүмүүст “Сансрын симфони” сонсох боломж олголоо.
Өдгөө дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн олонх нь энэ насандаа уудам огторгуйг бодитоор үзэх боломж олдохгүй нь харамсалтай. Сансрын аялал дундаж давхаргынхан үзэх үнэтэй болохоос нааш сансарт ниснэ гэдэг зөвхөн сансар судлаач, нисэгчид болон баячуудын хувьд боломжтой байх юм.
Тиймээс ч энгийн иргэд өргөн уудам огторгуйг сансар судлаачдын өгсөн мэдээлэл, сансрын тухай шинжлэх ухааны уран сэтгэмжит кино, зохиол зэргээр төсөөлөхөөс өөр аргагүй юм. Харин NASA агентлаг сансрын зурган мэдээллийг хөгжим болгон хувиргаснаар сансрын тухай төсөөлөлд шинэ хуудас нээж байна.
Ийнхүү хөгжим бүтээхийн тулд рентген туяаны Чандра төв зурган мэдээлэл дээрх рентген туяаны хэмжээг хөгжмийн үелзэлд хувирган боловсруулсан аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ