Экспорт өсөхөд зэс, нүүрсний экспорт нэмэгдсэн нь нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Экспорт өсөхөд зэс, нүүрсний экспорт нэмэгдсэн нь нөлөөлжээ

Экспорт өсөхөд зэс, нүүрсний экспорт нэмэгдсэн нь нөлөөлжээ

Монгол Улс 2021 оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.0 тэрбум америк доллар, импорт 1.5 тэрбум америк доллар тус тус эзэлж байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (60.4%) тэрбум америк доллараар, экспорт 964.6 (93.1%) сая америк доллараар, импорт 362.1 (31.2%) сая америк доллараар тус тус өсчээ.

2021 оны гуравдугаар сард экспорт 665.8 сая америк доллар, импорт 601.4 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 28.8 (4.1%) сая америк доллараар буурч, импорт 138.0 (29.8%) сая америк доллараар өссөн байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34.3 хувийг чулуун нүүрс, 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 96.6 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 41.1 хувийг жонш эзлэв.

Экспорт 2021 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 964.6 сая америк доллараар өсөхөд зэсийн баяжмалын экспорт 269.9 сая америк доллар, нүүрсний экспорт 439.4 сая америк доллараар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Экспорт өмнөх сараас 28.8 сая америк доллараар буурахад зэсийн баяжмалын экспорт 25.9 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2021 оны эхний улиралд 93.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (1.5%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 187.4 тэрбум төгрөг болж, 101.8 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого өсөхөд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 74.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.2 (14.1%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Улсын хэмжээнд 2021 оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг хамгийн их борлуулалттай 5 эмийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад халдварын эсрэг бэлдмэлийн эм 638.6 (29.7%) сая төгрөгөөр буурчээ.

Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 558.8 (68.5%) сая төгрөг, зүрх судасны эмийн борлуулалт 3.3 (79.3%) тэрбум төгрөг, даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 851.7 (3.1 дахин) сая төгрөг, бусад төрлийн эмийн борлуулалт 1.4 (3.2 дахин) тэрбум төгрөг, ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 1.9 (3.5 дахин) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэв.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, зарлага 15.6 хувиар өслөө. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 (13.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2021 оны гуравдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 (16.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 (26.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 7.4 хувиар буурлаа. Тус салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2021 оны 3 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 137.5 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсч, өмнөх сараас 7.4 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2021 оны 3 дугаар сард өмнөх сараас 7.4 хувиар буурахад уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 9.6 хувиар (чулуун, хүрэн нүүрс олборлолтынх 1.2 хувь, газрын тос, байгалийн хий олборлолтынх 3.2 хувь, металлын хүдэр олборлолтынх 13.9 хувь) буурснаас голлон нөлөөлжээ.

 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж