Зөрчил үргэлжлэх эсэх нь Байденаас шалтгаална | News.MN

Зөрчил үргэлжлэх эсэх нь Байденаас шалтгаална

Зөрчил үргэлжлэх эсэх нь Байденаас шалтгаална

Зөрчил үргэлжлэх эсэх нь Байденаас шалтгаална

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай гуравдагч оронд уулзалт хийх саналыг тавьжээ. Цагаан ордноос мэдээлснээр төрийн тэргүүн нарын уулзалтаар өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Мягмар гаригт Путинтай утсаар ярихдаа Оросын үйл ажиллагааны эсрэг Вашингтон нь үндэсний ашиг сонирхлоо хамгаалах үүднээс хатуу арга хэмжээ авна гэдгийг тодорхой сануулжээ. Түүнчлэн тэрбээр хоёр орны хооронд урьдчилан таамаглаж болохуйц, тогтвортой харилцааг бий болгохыг зорьж буйгаа илэрхийлсэн байна. Байден Путинтай дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны хооронд стратегийн тогтвортой байдлын хэлэлцээг эхлүүлэх, зэвсгийн хяналт, “Шинэ эхлэл” гэрээг сунгах болон бусад аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх санал тавьсан аж.

Байден, Путин нар энэ оны эхээр тохиролцсоны дагуу хоёр улсын Гадаад хэргийн яамд “Шинэ эхлэл” гэрээг 5 жилээр сунгах тухай нот бичгийг солилцсон бол гэрээний хугацааг сунгах тухай хуулийн төслийг В.Путин Төрийн думд өргөн барьсан юм. Тус гэрээ нь зэвсэглэлд хяналт тогтоох тогтолцооны суурийг тавьсан “тулгын гурван чулуу” гэгддэг чухал гэрээнүүдийн нэг билээ. Харин Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээ, Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ дангаараа гарснаар уг хоёр гэрээний үйлчлэл хэдийнэ зогссон юм.

 

Путинтай ярихдаа Байден Америкийн мэдээлэл технологийн компаниудын эсрэг цахим халдлага, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн зэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаагаа хэлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд Оросын хакерууд “Solar Winds” гэх АНУ-ын төрийн болон хувийн 18 мянган компьютрыг холбосон томоохон программ хангамжид доголдол үүсгэсэн аж. Улмаар АНУ-ын Хууль зүйн яам, Төрийн департмент, Сангийн яам, Эрчим хүчний яам, Худалдааны яамны харилцаа холбоо, шүүхийн барим бичиг, цөмийн мэдээлэл зэрэг өндөр зэрэглэлийн нууцад Оросын хакерууд халджээ. Харин ОХУ-аас сонгуульд хөндлөнгөөс оролцсон эсвэл цахим халдлагын алийг нь ч үйлдээгүй хэмээн эрс няцаасан юм. 

Үүнээс гадна Путинтай утсаар ярихдаа Байден Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг АНУ сахин хамгаална гэдгийг онцолжээ. Ялангуяа, Крым хойг, Украины хилийн дагуу ОХУ цэргийн хүчээ зузаатгасанд санаа зовниж буйгаа Байден илэрхийлжээ. Хар тэнгис дэх Крым хойг нь 2014 онд Украинаас салж ОХУ-ын харьяалалд шилжсэн нь Вашингтон, Москвагийн харилцаанд зөрчил үүсэхэд нөлөөлсөн билээ. Улмаар АНУ болон түүний холбоотон Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Түүнчлэн Мягмар гаригт АНУ-аас байлдааны хөлгөө Хар тэнгис рүү илгээхийн эсрэг ОХУ-аас мэдэгдэл хийж, болзошгүй сөргөлдөөнөөс зайлсхийхийг анхааруулжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт Брюссельд Украин, “NATO”буюу Умард Атлантын цэргийн эвслийн төлөөлөгч нартай уулзаж, бүс нутагт ОХУ-аас цэргийн хүчээ төвлөрүүлж буйг өдөөн хатгалга гэж үзэж буйгаа хэлэлцсэн байна. 

Байден өнгөрсөн гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа Путиныг “алуурчин” гэж хэлснээс болж, ОХУ-аас АНУ-тай харилцаагаа тасалсан юм. Улмаар Байденыг хэлсэн үгэндээ уучлалт гуйхыг шаардан, Вашингтоноос ОХУ-ын Элчин сайдыг эргүүлэн татсан билээ. 

АНУ, ОХУ-ЫН ЗӨРЧИЛ ЭХЭЛСЭН ШАЛТГААН

АНУ-ын өмнөх засаг захиргааны үед буюу Трампын үед АНУ-ОХУ-ын харилцаанд илт зөрчил үүсэх нь харьцангуй бага байсан. Олон улсын харилцааны мэргэжилтнүүдийн хувьд Байдены Засаг захиргааны үед хоёр талын харилцаа хурцдаж болзошгүй гэх таамаг дэвшүүлж байсан нь ийнхүү батлагдсан юм. ОХУ ч Байденыг сонгуульд ялсны дараагаар дүн албажтал баяр хүргэлгүй азнаж байсныг ч түүнийг Ерөнхийлөгч болоход таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн үйлдэл гэж зарим мэргэжилтнүүд үздэг.

Дэлхийн улс төр, эдийн засаг, амьдралд байнгын нөлөөтэй Орос, АНУ хоёр 1807 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. АНУ анх 1933 онд зөвлөлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн II дайнаар энэ хоёр орон Гитлерийн эсрэг эвслийн холбоотон гүрэн болсон. Дайны дараа АНУ, ЗХУ гэх  хоёр их гүрэн дэлхийд өөрсдийн нөлөөний төлөөх асар ширүүн өрсөлдөөнийг явуулсан нь “хүйтэн дайн” гэсэн нэртэй үлджээ.  Тэгвэл орчин цагийн “хүйтэн дайн”-ы эхлэл 2000-д оноос эхтэй гэж үзэж болно. Тухайлбал, 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Мюнхен хотод болсон аюулгүй байдлын асуудлаар олон улсын хуралд оролцохдоо АНУ-ын гадаад бодлогыг эрс шүүмжилжээ. “АНУ дэлхийд дангаар ноёрхох гэсэн “нэг туйлт” бодлого хэрэгжүүлж байна. ЗХУ задарснаас хойш анх удаа олон улсын харилцаа түвэгтэй боллоо. АНУ-ын засгийн газар Польш, Чехийн нутаг дэвсгэр дээр пуужингийн довтолгооноос сэргийлэх радар, цэргийн тоног төхөөрөмж байрлуулах гэж байгаа нь олон улсын харилцааг тогтворгүй болгох гэсэн өдөөн хатгалга” гэж Путин хатуухан хэлж байв. Дараа нь АНУ-ын хамгийн сулхан Ерөнхийлөгч нарын нэг гэгддэг Барак Обама эхлээд хоёр орны хурцадмал байдлыг намжаана гэж гарч ирсэн нь энэ найман жилийн дотор эсрэгээрээ эргэж харин ч харилцааг хамгийн муу түвшинд авчирсан юм. Хоёр орны харилцаа Путины найз гэгдэх Дональд Трампын үед ч дээрдээгүй бөгөөд эсэргээрээ АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх бас нэг зөрчил нэмэгджээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-04-14 66.181.178.20

Mongol muhu eostoi shuu dee ta nar min oilgoochdee guij baina

Avatar

ганзо 2021-04-14 202.126.90.144

Заа тгээд бүх юманд АНУ буруутан болдог доо кккк Орос Ах нарын гэм биш зан кккк

Avatar

ҮНЭН 2021-04-14 103.26.194.206

ОЛИГТОЙХОН АРГА ХЭМЖЭЭ АВААЧ П И З Д А ХОРИГ ЭНЭ ТЭР НААД П И З Д А НУУД ЧИНЬ ТООХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2021-04-14 202.9.41.4

Зөнөг Байдан хөөрхийдөө

Avatar

ҮНЭН 2021-04-14 103.26.194.206

ЧИ ӨӨРӨӨ ЗӨНӨГ

Avatar

Зочин 2021-04-14 66.181.179.134

Америк шээрэгнээд байгаа юм бн аа!! Хуучин эзэний буйр харуулах гээд баахан том том ярьчихаад тэрнээсээ өөрөө эвгүйцээд байгаа юм бн!

Avatar

ҮНЭН 2021-04-14 103.26.194.206

ОРОС БОЛ ДЭЭРЭМЧДИЙН УЛС, СИБИРИЙГ НУТГИЙН УУГУУЛ ИРГЭДЭЭС НЬ ДЭЭРЭМДЭЖ ХАЙР НАЙРГҮЙ ХЯДСАН БӨӨ МӨРГӨЛЧДИЙН х****л ХАТУУ ШҮҮ ТИЙМИЙН УЧИР ОРОС ХАР АЯНДАА СӨНӨХ ЗАМРУУГАА ӨӨРСНӨӨ ГУЛСДАГ

Avatar

Зочин 2021-04-14 64.119.22.170

АНУ дэлхийд дангаар ноёрхох нэг туульт бодлого хэрэгжүүлэх чиг баримталдаг.Дарангуйлал ноёрхол муу эд гэдэгч тэд дарангуйлал, ноёрхолын төлөө л тэмцдэг. Үүнд нь ОХУ саад болсон.Олон туульт бодлого байх нь зөв гэж үзсэн.Үүнээс болж л оросуудыг үзэн ядах үзэл үүссэн.Үүнийг хэрэгжүүлэх гээд л янз янзаар оролдоод байна.Оросын эсрэг блок үүсгэх ,НАТО-г дотнод рүү өргөтгөх,ОХУ–ын хөгжлийг тогтоон барих,дотоодод нь самуун үүсгэх,бүслэн хаах, ганцаардуулах,хил орчимд сөргөлдөөн буй болгох хориг г.м.

Avatar

зочин 2021-04-14 66.181.185.56

oros hiatadb 2 suirch baival manaid sain shde, esvel chi orosiin elchingiin troll yum uu

Avatar

МИЙГАА 2021-04-14 66.181.161.21

путин ах маань үг сүггүй загнулчихаж,чёрт.

Avatar

зочин 2021-04-14 66.181.186.159

хоёр хүн хэрэлдэж байвал буруутан нь хэн ухаантай нь гээд байдаг даа, энэ ёсоор бол орос америк хоёр, Путийн Байден хоёр хэн нь ч хэнийгээ хэлэлтгүй , нэг нэгнээсээ дээрдэх юмгүй гэж харагдаад байна даа

Avatar

Зочин 2021-04-14 124.158.86.242

эхлээд Байден Путиныг а******н гэсэн, дараа нь Путин ярих гэхээр Байден нь Путинтэй ярих шаардлагагүй гэж байсан, одоо харин Байден залгахад Путин зөвшөөрч ярьж байдаг, ингэхэд хэн нь хэн бэ гэдэг нь үүгээр л харагдаад байх юм даа

Avatar

Зочин 2021-04-14 103.229.123.1

Лалрын оросууд сөнөж мөхөг.

Avatar

болдоо 2021-04-14 192.82.70.34

хулмасууд сөнөж мөхөхдөө таарсан хог шаарнууд ….

Avatar

Зочин 2021-04-14 64.119.22.170

Жинхэнэ мэдрэлийн гажигтай,хагас солио, хирээ мэдэхгүй амны зоргоор чалчигч,эрэгцүүлэн бодох тэнхээгүй толгой нь хиртсэн зэрлэг бүдүүлэг мангаруудын амнаас л ийм үмхий үг савирна.

Avatar

Зочин 2021-04-14 202.9.40.254

Өгөр янжуур хэзээ биднийг тэжээсэн юм

Avatar

ҮНЭН 2021-04-14 103.26.194.206

БАС ХҮНЭЭР ТЭЖЭЭЛГЭХ ДУРТАЙ ҮХЭР ЮМ БИЗДЭЭ

Avatar

Зочин 2021-04-14 202.126.90.19

Энэ улсаар тэжээлгэсэн цатгалан оюуны гажигтай коментчид бусад улсын тухай амны зоргоор чалчихаа больчуул яаж бна. Өөрийнхөө орны хир хэмжээг мэдэх үү энэ мангарууд. Жирийн сайхан иргэдэд гай больж Монгол улсын минь нэрийг гутаахаа боль. Энэ амар амгалан амьдралыг өвөг дээдэс минь цусаа урсгаж, тамлуулж байж үр хойчдоо бүрэн эрхт улс болгож үлдээсэн юм шүү. Хоосон ямаан омог гаргахын оронд Асар их үнээр бидэнд энэ амар жимэр амьдралыг үлдээж өгсөн гайхамшигт залуус, өвгөдийнхөө түүхийг унш.

Avatar

ҮНЭН 2021-04-14 103.26.194.206

ОРОС СӨНӨСӨН БАЙХАД МАНАЙ МОНГОЛ БАЙЖ Л БАЙНА. ЧАМД ХЭЛЭХЭД БИД ӨӨРСНӨӨ ӨӨРСНИЙГӨӨ ТЭЖЭЭСЭЭР ИРСЭН ШҮҮ

Avatar

Зочин 2021-04-14 202.126.89.145

Америкийг сүүлийн 10 жилд сүр жавхаагүй хөгшчүүл удирддаг боллоо…Өнөө Түүхийн цикл жам ёсоор Дэлхйин Хүч Ази Тиврүүгээ чиглээд байна уу даа….Америкийн Хүч сулраад байх шиг……

Avatar

Зочин 2021-04-14 202.9.40.254

Тэрбумтнуудын бууны нохой Байдан .уг ч хийж чадахгүй

Avatar

АНУд 2021-04-14 172.58.238.197

Тэрбумтануудын дайсан хэрэгт ороод байхад уу😂

Avatar

Зочин 2021-04-14 192.82.84.219

Улсаасаа хулгайлдаг хулгайч, дээрэмчин, дарангуйлагч Путлер удахгүй төрийн эргэлтээр зайлуулагдана.

Avatar

Muu ardchilsan gaminiin svns uu 2021-04-14 202.70.36.122

Cham mal l tegej bodon doo. Ihenh orosuud putinii bodolgiig demjij bgaa.ter oros oronoo dahij ih gvren bolgoj orosiig hogjuilij chadaj bna.. ukirainii vndeshereg vzeltuud orosiig hvniig. Alj hyadaj vzen ydaj bhad orosuud yaj ukirainuud demjij putiniig ungah yum be malaa..

Avatar

Зочин 2021-04-14 122.201.22.145

ҮХЭР МИНЬ, УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ АРД ТҮМНИЙ АМЬЖИРГААГААР ХЭМЖДЭГ ЮМ ОРОСД АЛЬ НЬ Ч АЛГА

Avatar

Зочин 2021-04-14 202.9.40.254

Зөнөг Байдан Путин ойсон тээглэж унана

Avatar

РАВДАН 2021-04-14 66.181.161.19

ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ТЭРТЭЭ 2007 ОНД МЮНХЕНД ХЭЛСЭН ҮГ БОЛ 1946 ОНД ФУЛТОНД ЧЕРЧИЛЛИЙН ХЭЛСЭН ҮГИЙН ХАРИУ ЮМ.

Avatar

Зочин 2021-04-14 66.181.179.134

Тэнд Черчилль юу гэж хэлсэн юм бэ???

Avatar

Зочин 2021-04-14 64.119.26.85

Бүгдээрээ боовооо саая гэж хэлсэн юм аа үхэр минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж