Зөрчил үргэлжлэх эсэх нь Байденаас шалтгаална

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Зөрчил үргэлжлэх эсэх нь Байденаас шалтгаална

Зөрчил үргэлжлэх эсэх нь Байденаас шалтгаална

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай гуравдагч оронд уулзалт хийх саналыг тавьжээ. Цагаан ордноос мэдээлснээр төрийн тэргүүн нарын уулзалтаар өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Мягмар гаригт Путинтай утсаар ярихдаа Оросын үйл ажиллагааны эсрэг Вашингтон нь үндэсний ашиг сонирхлоо хамгаалах үүднээс хатуу арга хэмжээ авна гэдгийг тодорхой сануулжээ. Түүнчлэн тэрбээр хоёр орны хооронд урьдчилан таамаглаж болохуйц, тогтвортой харилцааг бий болгохыг зорьж буйгаа илэрхийлсэн байна. Байден Путинтай дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны хооронд стратегийн тогтвортой байдлын хэлэлцээг эхлүүлэх, зэвсгийн хяналт, “Шинэ эхлэл” гэрээг сунгах болон бусад аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх санал тавьсан аж.

Байден, Путин нар энэ оны эхээр тохиролцсоны дагуу хоёр улсын Гадаад хэргийн яамд “Шинэ эхлэл” гэрээг 5 жилээр сунгах тухай нот бичгийг солилцсон бол гэрээний хугацааг сунгах тухай хуулийн төслийг В.Путин Төрийн думд өргөн барьсан юм. Тус гэрээ нь зэвсэглэлд хяналт тогтоох тогтолцооны суурийг тавьсан “тулгын гурван чулуу” гэгддэг чухал гэрээнүүдийн нэг билээ. Харин Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээ, Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ дангаараа гарснаар уг хоёр гэрээний үйлчлэл хэдийнэ зогссон юм.

 

Путинтай ярихдаа Байден Америкийн мэдээлэл технологийн компаниудын эсрэг цахим халдлага, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн зэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаагаа хэлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд Оросын хакерууд “Solar Winds” гэх АНУ-ын төрийн болон хувийн 18 мянган компьютрыг холбосон томоохон программ хангамжид доголдол үүсгэсэн аж. Улмаар АНУ-ын Хууль зүйн яам, Төрийн департмент, Сангийн яам, Эрчим хүчний яам, Худалдааны яамны харилцаа холбоо, шүүхийн барим бичиг, цөмийн мэдээлэл зэрэг өндөр зэрэглэлийн нууцад Оросын хакерууд халджээ. Харин ОХУ-аас сонгуульд хөндлөнгөөс оролцсон эсвэл цахим халдлагын алийг нь ч үйлдээгүй хэмээн эрс няцаасан юм. 

Үүнээс гадна Путинтай утсаар ярихдаа Байден Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг АНУ сахин хамгаална гэдгийг онцолжээ. Ялангуяа, Крым хойг, Украины хилийн дагуу ОХУ цэргийн хүчээ зузаатгасанд санаа зовниж буйгаа Байден илэрхийлжээ. Хар тэнгис дэх Крым хойг нь 2014 онд Украинаас салж ОХУ-ын харьяалалд шилжсэн нь Вашингтон, Москвагийн харилцаанд зөрчил үүсэхэд нөлөөлсөн билээ. Улмаар АНУ болон түүний холбоотон Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Түүнчлэн Мягмар гаригт АНУ-аас байлдааны хөлгөө Хар тэнгис рүү илгээхийн эсрэг ОХУ-аас мэдэгдэл хийж, болзошгүй сөргөлдөөнөөс зайлсхийхийг анхааруулжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт Брюссельд Украин, “NATO”буюу Умард Атлантын цэргийн эвслийн төлөөлөгч нартай уулзаж, бүс нутагт ОХУ-аас цэргийн хүчээ төвлөрүүлж буйг өдөөн хатгалга гэж үзэж буйгаа хэлэлцсэн байна. 

Байден өнгөрсөн гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа Путиныг “алуурчин” гэж хэлснээс болж, ОХУ-аас АНУ-тай харилцаагаа тасалсан юм. Улмаар Байденыг хэлсэн үгэндээ уучлалт гуйхыг шаардан, Вашингтоноос ОХУ-ын Элчин сайдыг эргүүлэн татсан билээ. 

АНУ, ОХУ-ЫН ЗӨРЧИЛ ЭХЭЛСЭН ШАЛТГААН

АНУ-ын өмнөх засаг захиргааны үед буюу Трампын үед АНУ-ОХУ-ын харилцаанд илт зөрчил үүсэх нь харьцангуй бага байсан. Олон улсын харилцааны мэргэжилтнүүдийн хувьд Байдены Засаг захиргааны үед хоёр талын харилцаа хурцдаж болзошгүй гэх таамаг дэвшүүлж байсан нь ийнхүү батлагдсан юм. ОХУ ч Байденыг сонгуульд ялсны дараагаар дүн албажтал баяр хүргэлгүй азнаж байсныг ч түүнийг Ерөнхийлөгч болоход таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн үйлдэл гэж зарим мэргэжилтнүүд үздэг.

Дэлхийн улс төр, эдийн засаг, амьдралд байнгын нөлөөтэй Орос, АНУ хоёр 1807 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. АНУ анх 1933 онд зөвлөлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн II дайнаар энэ хоёр орон Гитлерийн эсрэг эвслийн холбоотон гүрэн болсон. Дайны дараа АНУ, ЗХУ гэх  хоёр их гүрэн дэлхийд өөрсдийн нөлөөний төлөөх асар ширүүн өрсөлдөөнийг явуулсан нь “хүйтэн дайн” гэсэн нэртэй үлджээ.  Тэгвэл орчин цагийн “хүйтэн дайн”-ы эхлэл 2000-д оноос эхтэй гэж үзэж болно. Тухайлбал, 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Мюнхен хотод болсон аюулгүй байдлын асуудлаар олон улсын хуралд оролцохдоо АНУ-ын гадаад бодлогыг эрс шүүмжилжээ. “АНУ дэлхийд дангаар ноёрхох гэсэн “нэг туйлт” бодлого хэрэгжүүлж байна. ЗХУ задарснаас хойш анх удаа олон улсын харилцаа түвэгтэй боллоо. АНУ-ын засгийн газар Польш, Чехийн нутаг дэвсгэр дээр пуужингийн довтолгооноос сэргийлэх радар, цэргийн тоног төхөөрөмж байрлуулах гэж байгаа нь олон улсын харилцааг тогтворгүй болгох гэсэн өдөөн хатгалга” гэж Путин хатуухан хэлж байв. Дараа нь АНУ-ын хамгийн сулхан Ерөнхийлөгч нарын нэг гэгддэг Барак Обама эхлээд хоёр орны хурцадмал байдлыг намжаана гэж гарч ирсэн нь энэ найман жилийн дотор эсрэгээрээ эргэж харин ч харилцааг хамгийн муу түвшинд авчирсан юм. Хоёр орны харилцаа Путины найз гэгдэх Дональд Трампын үед ч дээрдээгүй бөгөөд эсэргээрээ АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх бас нэг зөрчил нэмэгджээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж