УИХ С.Ганбаатар нарыг ажлын хэсгээс татъя!

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

УИХ С.Ганбаатар нарыг ажлын хэсгээс татъя!

УИХ С.Ганбаатар нарыг ажлын хэсгээс татъя!

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс балбаж ирсэн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар  Засгийн газрын гишүүдийн "Рио Тинто" компанитай хийж буй хэлэлцээрийн ажлын хэсэгт орчихсон сууж байх юм.

Засгийн газарт Оюутолгой төслийг сайжруулахад УИХ-аас хүч татах зайлшгүй шаардлага байсан юм бол парламент асуудалд хариуцлагатай хандаж,  шантааж хийдэггүй, цэвэр эдийн засгийн мэдлэг, туршлагатай хүмүүсийг энэхүү ажлын хэсэгт багтаасан бол хэчнээн нэмэртэйсэн билээ.  Харамсалтай нь, дээрх гишүүд ажлын хэсэгт багтсанаараа эхнээсээ төсөл сайжирна гэх хүлээлтийг үгүй хийгээд байна.

Учир юу вэ гэвэл, эх орончийн дүр эсгэсэн эдгээр гишүүдэд Монголын эрх ашиг нэгдүгээр асуудал биш өөр, өөрсдийн эрх ашиг л гэж бий.  Асуудал хүндэрвэл шууд л зугатна. Тиймээс УИХ-д Оюутолгой төслийг Монголын эрх ашигт нийцүүлэх чин зорилго байгаа бол цаг алдалгүй эдгээр гишүүдээ татах.

Монголын талыг төлөөлж, хэлэлцээний ширээний ард суусан төлөөлөгчид нэгдмэл байр суурьгүй байна гэдэг яриа хөөрөө чих дэлсч эхэллээ. Энэ бол Монголын талынхны зэс нь цухуйж байна гэсэн үг. Ийм байдлаар эхний өдрөөс л төлөөлөгч бүр нь өөр, өөр байр суурь баримтлаад эхэлбэл хөрөнгө оруулагч талд л ашигтай тусна.

Нэг амтай, нэгдмэл байр суурьтай байж хэлэлцээ амжилтад хүрдэг гэдгийг хүн бүр л мэдэх учиртай.  Иймээс УИХ С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс даруй татаж, зангарагтай гишүүдээрээ сэлгэхийг хүсье. Эс бол Засгийн газар дээр нэр дурдсан УИХ-ын гишүүдийг олон улсын эрх зүйч, шинжээч нараар соль.

Эхний хэлэлцээнд өчигдөр "Рио Тинто" компанийг төлөөлж, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцсон. Харин Монголын талаас зуун ямаанд жаран ухна гэгчээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон юм.

УИХ-ын гишүүдээс Г.Тэмүүлэн энэ төслийн талаар илүү мэдэх хүний нэг болж таарч буй. Учир нь, Оюутолгой төслийг хөдөлгөхөөр 2009 онд Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийж байхад тэрбээр уг төсөл дээр Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажиллаж байсан билээ.

Л.ОЮУ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
34
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж