Цар тахал Японы якуза бүлэглэлүүдэд хүнд цохилт болж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Цар тахал Японы якуза бүлэглэлүүдэд хүнд цохилт болж байна

Цар тахал Японы якуза бүлэглэлүүдэд хүнд цохилт болж байна

Цар тахал болон түүнээс үүдэлтэй хөл хорио, хязгаарлалтын дэглэмүүд  якуза бүлэглэлүүдэд ч хүнд цохилт өгөх болжээ.

Японы цагдаагийн албаны мэдээлснээр гэмт хэргийн бүлэглэлүүдийн гишүүдийн тоо тасралтгүй буурах болсон байна. Тухайлбал 2020 онд нийт 2300 залуу гэмт хэргийн ертөнцөөс гарч, “амьдралаа бодсон” гэнэ. Тийнхүү өдгөө нийт 20 орчим том бүлэглэлүүд нийлээд 25900 орчим гишүүнтэй болжээ. Харьцуулж үзвэл 1960-аад оны эхээр Японд нийт 184000 орчим якуза байжээ.

Одоогийн байдлаар Кобэ хотод төвтэй Ямагүчи-гүми бүлэглэл хамгийн том нь хэвээр байгаа ч өнгөрсөн онд нийт 700 гишүүнээ алдаж, 8200 орчим гишүүнтэй үлдсэн байна. Түүний дараа Токиогийн Сүмиёши-кай, Инагава-кай бүлэглэлүүд бичигддэг ч Сүмиёши-кай өнгөрсөн онд Сүмиёши-кай 300 гишүүнээ, Инагава-кай 100 гишүүнээ алдаж, Токио хотод 3300 орчим якуза үлджээ.

Тус бүлэглэлүүд орлогын үндсэн эх үүсвэр болсон хар тамхи, биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, татварын бизнесээ өргөжүүлэхийн тулд үргэлж газар нутгаа булаалдан тэмцэлддэг байна. Цар тахлын үеийн дэглэмүүдээс болж зоогийн газрууд, уушийн газрууд үйл ажиллагаагаа зогсоож, шөнийн амьдрал гэж байхгүй болсноор аж ахуй нэгжүүдийн якуза нарт төлдөг татварын мөнгө үлэмж багассан аж.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХахаХаха
9
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж