Барилга-инженерийн цэргийн ажилтан, албан хаагчдыг сургалтад хамруулав

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Барилга-инженерийн цэргийн ажилтан, албан хаагчдыг сургалтад хамруулав

Барилга-инженерийн цэргийн ажилтан, албан хаагчдыг сургалтад хамруулав

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Монголын авто замчдын холбоо” ТББ-аас зохион байгуулсан авто замын анхан шатны төсөвчний цахим сургалтад Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон харьяа ангиудын зарим офицер, ажилтан албан хаагчдыг хамрууллаа.

Хоёр долоо хоног үргэлжилсэн сургалтын төгсгөлд шалгалтад тэнцсэн бүрэлдэхүүнд “Монголын авто замчдын холбоо” ТББ-аас зэрэгтэй төсөвчний удирдлага дор төсөв бодох эрхийн гэрчилгээ олгосон юм. Энэ нь авто зам, төмөр замын доод бүтэц, аэродром, ус зайлуулах байгууламж, гүүр болон дээрх байгууламжийн засвар арчлалтын хяналтын төсвийг зохиож, худалдан авах ажиллагаанд оролцох, төсвийн үнэ бүрдэл, гүйцэтгэл хянах бүрэн чадамжтай гэсэн үг юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж