“Janssen" вакциныг цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй хэмээн зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

COVID-19

“Janssen" вакциныг цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй хэмээн зогсоов

“Janssen" вакциныг цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй хэмээн зогсоов

“Johnson & Johnson” компанийн боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакциныг цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэх шалтгаанаар иргэдийнхээ вакцинжуулалтад ашиглахаа түр зогсоож байгааг АНУ-ын эрх баригчид өчигдөр /2021.04.13/ мэдэгджээ. Үүний дараа Европын холбоо, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсууд мөн уг вакциныг ашиглахаа зогсоогоод байна.

“Johnson & Johnson”-ны “Janssen” нэртэй энэхүү вакцин нь нэг тунгаар дархлаа тогтоодгоороо бусад вакцинуудаас давуу талтай юм. АНУ даяар нийт 6.8 сая тун “Janssen” вакцин хийгдсэнээс цусны бүлэгнэлийн зургаан тохиолдол бүртгэгдэж, дөрөв нь нас барсан байна. Үлдсэн хоёр хүнийх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Цусны бүлэгнэл үүссэн зургаан тохиолдол нь бүгд эмэгтэйчүүд бөгөөд 18-48 насныхан аж. “Janssen” вакцин тариулснаас нь хойш 6-13 хоногийн дараа цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрчээ.

Энэ вакциныг АНУ өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд бүртгэн ашиглаж байгаа бол Европын Холбоо энэ долоо хоногоос дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахаар гишүүн улсууддаа түгээж эхэлсэн юм. Өмнөд Африкт илэрсэн мутацлагдсан хувилбарын эсрэг хамгийн сайн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар батлагдсан тул Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс энэ вакциныг эрүүл мэндийн байгууллагын 300 мянга гаруй ажилтандаа тариад байгаа гэнэ.

“Johnson & Johnson” компани нь Covid-19-ийн эсрэг вакцинаа Бельги улс дахь эм үйлдвэрлэлийн салбар компани болох “Janssen” компанид үйлдвэрлэж байгаа. Энэхүү вакцин нь нэг тунгаар дархлаа тогтоохоос гадна хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага энгийн учраас олон улс орон уг вакцинаас захиалаад байгаа аж.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж