Торгомсог алчуурыг зөвхөн хүзүүндээ зүүдэг гэж боддог юм биш биз?

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Торгомсог алчуурыг зөвхөн хүзүүндээ зүүдэг гэж боддог юм биш биз?

Торгомсог алчуурыг зөвхөн хүзүүндээ зүүдэг гэж боддог юм биш биз?

Торгомсог алчуурыг зөвхөн хүзүүндээ зүүдэг гэж боддог юм биш биз. Урин дулаан цаг ирж байна. Төрөл бүрийн алчуураар өөрийн хэв маягтаа өнгө нэмэхийг хүсвэл дараах зөвлөгөөг дагаарай. Эртнээс гоёмсог алчуурууд нь бүсгүйчүүдийн гоо сайхныг тодотгох аксесуар байсаар ирсэн. Алчуураа дэгжин зангидаад нүдээ гоё будчихсан байхад хэн хүнээс илүү дэгжин харагдана шүү дээ.  Түүнчлэн бүсний оронд, цүнхний гоёл ч болгон ашиглаж болно.

Торгомсог алчуурыг үсэндээ зүүхээр шийдсэн бол та үүгээр яаж л бол яаж "тоглож" болно. Гогцооруулах, африк хэв маягаар толгойгоо битүү ороох, сүлжих гэх мэтээр өөрийн хүссэн дүр төрхөө бүтээж болно.

Алчуур ихэвчлэн эрээн өнгөтэй болон хээтэй байх учраас хувцсаа цулгуй өнгөтэй байлгасан нь дээр. Харин алчуур чинь таныг онцгой харагдуулах хэрэгтэй учраас тод өнгийг сонгоорой.

Банда маягийн алчуур ч бас бүсгүйчүүдэд догь харагдана. Бусдаас өвөрмөц, содон, өөртөө итгэлтэй харагдахыг хүсвэл ийм төрлийн алчуур сонгоорой. 

Бүсний оронд ингэж зүүж болно. Загварлаг харагдахгүй байна гэж үү? 

Хөлийг ч бас мартаж болохгүй. Шагайндаа жижиг торгон алчуурыг ингэж зүүж болно. 

Зуны хувцаслалтын салшгүй нэг элемент нь торгон алчуур байх болно. Илүү залуу, эмэгтэйлэг харагдуулна.

Цүнхнүүдээсээ уйдаад байвал торгон алчуураар гоёод нэг үзээрэй. Сэргээд л ирнэ. 

ДАРААХ ЗУРГУУДААС САНАА АВААРАЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж